Хүний үнэт эрхтэн нүдний талаар сонирхолтой 15 баримт

2021-07-04, 16:45
4,545

Хорвоо ертөнцийг харах агуу чадварыг бидэнд өгөхийн зэрэгцээ сэтгэл зүрхний илэрхийлэл, гоо сайхны бэлгэдэл болдог болохоор нүдийг эрт цагаас эхлэн магтан дуулсаар иржээ. Гэхдээ та энэхүү гайхамшигт эрхтний талаар хэр сайн мэдэх вэ? Сансарт уйлах боломжтой эсэх, цэнхэр нүдтэй цагаан муур яагаад дүлий байдаг зэрэг олон сонирхолтой асуултуудын хариуг дараах нийтлэлээс уншаарай. 

Хүний үнэт эрхтэн нүдний талаар сонирхолтой 15 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • Бор нүд нь үнэндээ бор өнгийн будагч бодист халхлагдсан цэнхэр нүд юм. Лазер мэс заслаар бор нүдийг цэнхэр болгоход маш хялбар байдаг.

  • 12 эрэгтэй хүн тутмын нэг нь өнгө ялгадаггүй өвчтэй төрдөг. 

  • Хүний нүд төрснөөс хойш нэг л хэмжээтэй байдаг бол чих, хамар нь амьдралын турш өссөөр байдаг.

  • Хүний нүд улаан, цэнхэр, ногоон гэсэн гурван л өнгийг харах чадвартай. Бусад өнгө нь дээрх гурвын холимгууд юм.

  • Хүний нүдний эвэрлэг бүрхэвч аварга загасныхтай хэмжээ, бүтэцийн хувьд маш адилхан байдаг. Тийм учраас аварга загасны нүдийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал тийм ч ховор биш.

  • Амьдралынхаа туршид бид дунджаар 24 сая өөр өөр дүр зургийг хардаг.

  • Нүд нь цаг бүр тархи руу асар их хэмжээний мэдээллийг илгээж байдаг. Энэхүү мэдээллийн сувгийн багтаамжийг харьцуулвал томоохон хотын интернет сүлжээтэй дөхөж очно.

  • Бидний нүд секундэд 50 зүйл дээр фокуслах чадвартай.

  • Эртний Маяачууд долир нүдийг гоо үзэсгэлэнтэйд тооцож, нялх хүүхдийн хамрын өмнө бөмбөлөг унжуулах аргаар багаас нь долир болгохыг оролддог байжээ. 

  • Нүдний хөдөлгөөнийг нь ажиглах замаар шизофрени өвчнийг 98.3 хувийн магадлалтайгаар оношилж болно.

  • Бусдын нүд рүү харж ойлгох чадвар хүн, нохой хоёрт л байдаг. Гэхдээ нохой зөвхөн хүний нүднээс л мэдээлэл авч чадахаас бусад нохойны нүднээс чадахгүй.

  • Эмэгтэйчүүдийн 2 хувь нь генийн мутацийн улмаас давхар хүүхэн хараатай төрдөг. Үүний ачаар тэд 100 сая өнгийг ялгах чадвартай болдог.

  • Сансрын нисэгчид сансарт нулимс дуслуулан уйлах боломжгүй. Татах хүч байхгүйн улмаас нулимс бөмбөлөг хэлбэртэй болоод нүднээс салан хөвдөг. 

  • Зөгий нүдэн дээрээ үстэй байдаг. Тэдгээрийн ачаар зөгий салхины чиглэлийг мэдэрч, нисэх хурдаа тохируулдаг.

  • Цагаан зүстэй, цэнхэр нүдтэй муурнуудын 65–85% нь дүлий байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()