СААК БАРИМТ

"Амьдрал баялаг" - Танд инээмсэглэл бэлэглэх гэгээлэг, хайр татам баримтууд

Энэ дэлхий дээрх хүн бүр өөрийн сонгосон замаар амьдралаа үргэлжлүүлэхдээ алдаж онож, заримдаа бусдад итгэл алдран цөхөрч, хүний амьдралыг бүхэлдээ харгис хэрцгий хэмээн сөхрөх үе ч бий. Гэвч азаар хүний зүрх сэтгэл гэдэг бэл бэнчин, эрх мэдлээр хэмжигддэггүй учир өчүүхэн жижиг зүйлээс гэрэл гэгээ, эерэг сайхан мэдрэмж авах боломжтой. Энэхүү нийтлэл та бүхэнд амьдрал хэчнээн баялаг болохыг өгүүлэх болно. 

"Амьдрал баялаг" - Танд инээмсэглэл бэлэглэх гэгээлэг, хайр татам баримтууд Хадгалах

Талибаны тусгай хүчин "Badri-313" гэж юу вэ?

Талибанчууд Афганистаныг бүрэн хяналтандаа аваад удаагүй байгаа билээ. Тиймээс тэд цэргийн хүчээ нэмэгдүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулж эхлэв. Энэ үүднээс тэд өөрсдийн гэсэн тусгай хүчнээ байгуулсан бөгөөд түүнийгээ "Badri-313" хэмээн нэрлэсэн байна. "Badri-313" нь Талибаны бусад цэргүүд шиг ноорхой хувцас өмсөж, Клашниковоор зэвсэглээгүй харин барууны ямар ч тусгай хүчнээс дутахааргүй зэвсэг хэрэглэлтэй байгаа нь олон хүмүүсийн анхаарлыг татжээ. 

Талибаны тусгай хүчин "Badri-313" гэж юу вэ? Хадгалах

Том хөхтэй хүүхнүүдэд тулгардаг асуудлууд

"Том цээжтэй" бүсгүй хараад "ямар муухай юм бэ" гэж боддог хүн ховор биз. Олон хүнд том хөх гэдэг тэр чигтээ "бэлэг" мэт санагддаг байх. Харин том хөхтэй байна гэдэг амаргүй зүйл гэдгийг тэр бүр мэдэхгүй. 

Том хөхтэй хүүхнүүдэд тулгардаг асуудлууд Хадгалах

Таны нүдэнд харагдаж байгаа юм бүхэн "хоёр өөр" талтайг батлан харуулах Британи бүсгүй

Телевизийн шоу нэвтрүүлгийн од, блоггер Жоржи Кларк (Georgie Clarke) өөрийн хуудсаа ихэнх инстаграм хэрэглэгчдээс өвөрмөц байдлаар хөтөлдөг гэдгээрээ алдартай. Тэрээр цахим ертөнц дэх төгс төгөлдөр охидын дүр зураг та бидний эргэн тойрондох бодит амьдрал дээрээс тийм ч хол зөрүүтэй биш гэдгийг өөрийн биеэр батлан харуулдаг байна. Сүүлийн жилүүдэд дийлэнх хүмүүсийн, тэр дундаа эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл болон сэтгэлзүйн эрүүл мэндэд тэдгээр хийсвэр "төгс төгөлдөр" зүйлс сөргөөр нөлөөлсөөр байгаа билээ.

Таны нүдэнд харагдаж байгаа юм бүхэн "хоёр өөр" талтайг батлан харуулах Британи бүсгүй Хадгалах

Зэвсэглэсэн дээрэмчний гараас хүний амь аварсан нохой эр зоригийн шагнал хүртэж, цалингаа нэмүүлжээ

Гөлөг байхаасаа тусгай мэргэжлийн сургалтад хамрагдан шалгалтад тэнцэж, үүрэг хүлээсэн албаны ноход хүний амь аврах тохиолдол олон бий. Тэдгээр үсэрхэг баатруудын төлөөлөл Кайзер хэмээх нохой хоёр сарын өмнө бүхэл бүтэн нэг гэр бүлийн гишүүдийн алтан амийг аварсан гавьяатай. Үүргээ биелүүлэхийн тулд өөрийн амиа алдах дөхсөн Кейзерийн түүх интернэт хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, хайрыг татаад байгаа юм. 

Зэвсэглэсэн дээрэмчний гараас хүний амь аварсан нохой эр зоригийн шагнал хүртэж, цалингаа нэмүүлжээ Хадгалах

Хамгийн "бүдүүлэг" жолоочтой дэлхийн 10 хотыг тодруулжээ

Манай гариг дээр нийт 7.5 тэрбум гаруй хүн амьдардаг бөгөөд өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт 1 тэрбум гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдог гэж "World Motors" байгууллагаас мэдээлсэн байдаг. Энэхүү тоо баримтаас авч үзэхэд харьцааны соёлгүй, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй, ухамсаргүй жолооч нар олон байдаг нь гайхах зүйл биш биз. Гэсэн ч зарим улс орны жолооч нар бусад улс орныхоос илт мэдэгдэхүйцээр замын хөдөлгөөнд "бүдүүлэг" оролцдог нь тогтоогджээ. Тэгвэл хамгийн муу жолооч нартай улс орнуудыг сонирхож үзье.

Хамгийн "бүдүүлэг" жолоочтой дэлхийн 10 хотыг тодруулжээ Хадгалах

"Эд материалын ертөнц" - Олон улс, орны өрх айлууд 1994 онд хэрхэн аж төрдөг байсан бэ?

АНУ-ын Коннектикут муж улсаас гаралтай алдарт гэрэл зурагчин Петер Мензел (Peter Menzel) 1970-аад оны үед мэргэжлийн гэрэл зурагчин болсноосоо хойш амьдралынхаа туршид дэлхийн олон улсаар аялжээ. Энэ хугацаандаа тэрээр газар нутгийн онцлог, түүх соёл, нийгмийн давхаргын ялгаа бүхий зуу зуун өрх айлын амьдралыг харуулсан баримтат гэрэл зураг дарж, бүтээлүүдээ National Geographic, Forbes, Fortune, Wired, Geo, Stern, Paris Match, Life болон Le Figaro зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүдэд нийтэлж байв. 

"Эд материалын ертөнц" - Олон улс, орны өрх айлууд 1994 онд хэрхэн аж төрдөг байсан бэ? Хадгалах

1950-аад оны Унгарын төрх алдарт фото сэтгүүлч Паул Алмазигийн камерын дуранд (30 фото)

Өдгөөгөөс 60 гаруй жилийн тэртээх Унгар улсад Сталинч дарангуйлал, Зөвлөлтийн булаан эзлэлтийн эсрэг явуулсан ард түмний томоохон тэмцэл өрнөсөн хэмээн түүхийн хуудаснаа тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ. Өнгөрсөн цагийн энэхүү явдал Унгар орны цаашдын ирээдүйг шийдвэрлэх нэгээхэн онцгой алхам болсон нь гарцаагүй. Бид та бүхэнд энэхүү нийтлэлээр тус улсын нийгэм, улс төрийн хүрээн дэх шинэ салхи болсон 1950-аад оны үед ард иргэдийн аж амьдрал ямар байсныг харуулах гэрэл зургуудыг хүргэж байгааг хүлээн авна уу!

1950-аад оны Унгарын төрх алдарт фото сэтгүүлч Паул Алмазигийн камерын дуранд (30 фото) Хадгалах

Аюулгүй байдлын талаар сонсож ч байгаагүй хүмүүс (30+ фото)

Хүний амьдралын хугацаанд аливаа эд баялаг, ажил үйлс, амжилт бүтээл, зугаа цэнгэл гээд сэтгэл ханамж, таатай мэдрэмж төрүүлэх юу ч байсан хүний аминаас үнэтэй зүйл гэж хаа ч байхгүй. Гэвч яльгүй юмнаас ноцтой хэрэг урган гарахыг үгүйсгэх боломжгүй учраас болгоомж хэзээ ч илүүдэхгүй гэж ярьдаг. Харин бидний энэхүү нийтлэлд онцолж буй дараах хүмүүс хөдөлмөрийн "аюулгүй байдал" гэдэг зүйлийн талаар амьдралдаа хэзээ ч сонсож байгаагүй бололтой. Тэдгээрийн зарим нь баргийн хүний санаанд орохооргүй "содон" сэтгэж чадсан ч хариуд нь амь нас, эрүүл мэндээ золих дөхжээ.

Аюулгүй байдлын талаар сонсож ч байгаагүй хүмүүс (30+ фото) Хадгалах

Дэлхий нийт эдгээр бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээрээ Хятадаас хараат болсон байна

Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээрээ ганцхан хөрш зэргэлдээ Монголыг ч биш, дэлхий нийтийг бараа таваараар хангадаг болсон билээ. Үүнээс үүдэн улс улсын хүмүүс энэ талаар онигоо хүртэл зохиож ярьдаг болсон нь нууц биш. Тэгвэл яг улс орнууд юуг Хятадаас хамгийн их авдаг юм бол?

Дэлхий нийт эдгээр бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээрээ Хятадаас хараат болсон байна Хадгалах

Гэмт хэргийн орон зай болсон Нью-Йоркийн метро Швейцарын гэрэл зурагчны нүдээр... (Фото төсөл)

Өдгөө цагт ч гэмт хэргийнхээ тоогоор АНУ-даа тэргүүлэх хотуудын нэг Нью-Йоркийн метро 1979 онд хүний эрүүл мэнд болоод эд хөрөнгөд хохирол учруулахаас авхуулаад хүн амины хэрэг зэрэг аймшигт явдлууд жинхэнэ гаарч байв. Энэ цаг үеийг Швейцарын гэрэл зурагчин Вилли Спиллер (Willy Spiller) амь амьдралаа эрсдэлд оруулан байж камерын дурандаа баримтжуулан үлдээсэн нь өдгөө та бидэнд өнгөрсөн цагийн хөдөлшгүй эх сурвалж болж байна. Тэрээр метроны буудлын эргэн тойрон дахь амьдралыг харуулсан фото төслөө "Hell on Wheels" хэмээн нэрлэж олны хүртээл болгожээ.

Гэмт хэргийн орон зай болсон Нью-Йоркийн метро Швейцарын гэрэл зурагчны нүдээр... (Фото төсөл) Хадгалах

Твиттерийн охид найз залуугаа зураг дарахдаа хэр мэдрэмжтэйг нь шалгатал бүгд ижил болж таарчээ

Охид, бүсгүйчүүд хоорондоо юугаараа адилхан байдаг талаар асуувал бараг хязгааргүй гэмээр жагсаалт гарах нь эргэлзээгүй. Харин ямар ч эрэгтэй хүнд байдаг эргэлзээгүй "ижилхэн" талыг нэрлэвэл зураг дарах авьяас мэдрэмжгүй гэж хэлэхээс өөрөөр тодорхойлж хэлэх үг олдохгүй л болов уу. Үүнийг батлахаар твиттер хэрэглэгчид хосуудын бие биенийхээ зургийг хэрхэн дардгийг хөгжилтэйгөөр харьцуулан харуулсан байна. Үр дүнд нь үнэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зураг дарах мэдрэмж тэнгэр газар шиг ялгаатай болж таарсан гэнэ.

Твиттерийн охид найз залуугаа зураг дарахдаа хэр мэдрэмжтэйг нь шалгатал бүгд ижил болж таарчээ Хадгалах