Дэлхий нийт эдгээр бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээрээ Хятадаас хараат болсон байна

Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээрээ ганцхан хөрш зэргэлдээ Монголыг ч биш, дэлхий нийтийг бараа таваараар хангадаг болсон билээ. Үүнээс үүдэн улс улсын хүмүүс энэ талаар онигоо хүртэл зохиож ярьдаг болсон нь нууц биш. Тэгвэл яг улс орнууд юуг Хятадаас хамгийн их авдаг юм бол?

Дэлхий нийт эдгээр бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээрээ Хятадаас хараат болсон байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Хөлөг онгоц

Барууны орнууд тансаг зэрэглэлийн хөлөг онгоцны үйлдвэрлэлээрээ зах зээл дээр тэргүүлдэг хэвээрээ ч Хятад улс иргэний болоод бараа тээвэрлэдэг усан онгоцыг дэлхийн зах зээлд голлон нийлүүлдэг болжээ. Тус улс өнгөрсөн жилд л гэхэд нийт 766 сая тонн хөлөг онгоц үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь олон улсын зах зээл дээрх нийт захиалгын 45.1 хувийг бүрдүүлсэн байна. 

Хөлөг онгоц

9 Нүүрс

Дэлхийн хамгийн их хүн амтай, үйлдвэртэй гэдэг утгаараа нүүрсний хэрэгцээ Хятадад маш их байдаг. Жилдээ л гэхэд тус орон нийт 1.8 тэрбум тонн нүүрс олборлодог.

Нүүрс

8 Гахайн мах

Хятад улс гахайн махны хэрэгцээгээ дотооддоо хангаад зогсохгүй асар их хэмжээгээр гадагш экспортолдог. Тэр бүү хэл гахайн махны экспортын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг байна. Тус улс нь жилд 56.6 сая тонн гахайн мах үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь дэлхийн нийт хэрэгцээний 49.8 хувь юм. 

Гахайн мах

7 Цемент

Сүүлийн 2 жилийн хугацаанд л гэхэд Хятад улс АНУ-ын сүүлийн 100 жилд үйлдвэрлэснээс илүү их хэмжээний цемент боловсруулсан байна. Өнгөрсөн жилд тус улс 1.8 тэрбум тонн буюу дэлхийн хэрэгцээний 60 хувийг дангаараа гаргажээ. 

Цемент

6 Гутал

Сонирхолтой нь, та дэлхийн хаана ч амьдардаг байсан хятадад үйлдвэрлэсэн гутал өмсөж л таарна. Тэргүүлэх брэндүүд бүгд үйлдвэрээ тус улсад байрлуулсан учир гайхах зүйл үгүй. 2020 онд л гэхэд Хятад улс 12.6 тэрбум хос гутал буюу дэлхийн хэрэгцээний 63 гаруй хувийг экспортолсон байна. 

Гутал

5 Ухаалаг утас

Бас л дэлхийн бүх технологийн компаниуд тус оронд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болсон билээ. Гэхдээ үүнээс гадна Хятад улс өөрийн гэсэн томоохон брэндүүд гаргаж ирсэн нь энэхүү тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Өнгөрсөн жил дэлхийн хэрэгцээний 70.6 хувь буюу 1.77 тэрбум гаруй гар утас урд хөршид үйлдвэрлэгджээ. 

Ухаалаг утас

4 Нарны хавтан

Хятад улс 2025 он гэхэд шатамхай түлшний хэрэглээгээ бууруулж, улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 50 хувьд хүртэл нь өсгөх зорилт тавьсан юм. Тиймээс сүүлийн 3 жилийн хугацаанд нарны хавтангийн үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлсэн аж. Үүний үр дүнд 2020 онд нарны хавтангаас нийт 21.8 сая кВт цахилгаан үйлдвэрлэсэн байна. Энэ нь дэлхий даяар нарнаас гаргаж авсан цахилгааны 80 хувь юм. 

Нарны хавтан

3 LED гэрэл

Хятад улс дээрхтэй адил буюу байгаль орчинд ээлтэй байх үүднээс цахилгаан бага хэрэглэдэг LED гэрлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд тус улс 4.3 тэрбум LED чийдэн буюу дэлхийн хэрэгцээний 80 гаруй хувийг үйлдвэрлэсэн байна. 

LED гэрэл

2 Агааржуулагч

Хятад улс сүүлийн жилүүдэд технологийн олон салбарт тэргүүлэх болсон. Тэдэн дундаас тус орон агааржуулагч хийхдээ хамгийн том дэвшилтийг гаргасан юм. Үүний ачаар Хятад дэлхийн нийт агааржуулагчийн хэрэгцээний 80 хувийг дангаараа хангах болжээ. 

Агааржуулагч

1 Комьпютер

Энгийн үйлдлийн системтэй хэрэглээний комьпютерын хувьд дэлхий нийт Хятадаас бүрэн хараат болоод удаж байна. Ер нь бид ганцхан хятадаас л комьпютерын эд анги авдаг болсон гэхэд буруудахгүй. Жилдээ тус улс 286.2 сая комьпютер буюу дэлхийн хэрэгцээний 90.6 хувийг дангаараа үйлдвэрлэдэг байна. 

Комьпютер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()