Зэвсэглэсэн дээрэмчний гараас хүний амь аварсан нохой эр зоригийн шагнал хүртэж, цалингаа нэмүүлжээ

Гөлөг байхаасаа тусгай мэргэжлийн сургалтад хамрагдан шалгалтад тэнцэж, үүрэг хүлээсэн албаны ноход хүний амь аврах тохиолдол олон бий. Тэдгээр үсэрхэг баатруудын төлөөлөл Кайзер хэмээх нохой хоёр сарын өмнө бүхэл бүтэн нэг гэр бүлийн гишүүдийн алтан амийг аварсан гавьяатай. Үүргээ биелүүлэхийн тулд өөрийн амиа алдах дөхсөн Кейзерийн түүх интернэт хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, хайрыг татаад байгаа юм. 

Зэвсэглэсэн дээрэмчний гараас хүний амь аварсан нохой эр зоригийн шагнал хүртэж, цалингаа нэмүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кайзер Их Британийн Орпингтоны цагдаагийн газарт нэлээд хэдэн жил алба хаасан туршлагатай амьтан байв. Харин өнгөрсөн 6-р сард Офицер Марк Вулкотт болон Кайзер нохой бусдын өмчид дайран орж, дээрэм хийсэн этгээдийг мэдээлсэн дуудлага хүлээн авч, үүргээ биелүүлэхээр яаравчлан очсон байна. 

Дуудлага өгсөн айлын ойролцоо очсон даруйдаа Кайзер өөрийн амь насаа эрсдэлд оруулан дээрэмчнийг зугтахаас нь өмнө зогсоожээ. Тэрхүү этгээд хутгатай байсан учир цагдаа нарыг иртэл саатуулж байх хугацаандаа Кайзер толгойдоо 5 удаа, нүднийхээ орчимд 2 удаа хутгалуулсан байна. Хүнд гэмтсэн Кайзер эр зориг гарган үргэлжлүүлэн тэмцсээр гэмт этгээдийг цагдаа нарт барьж өгч чадсан аж.

Хэргийн дараа малын эмч нар хутга Кайзерын гавлын ясанд хүрсэн байсныг олж тогтоосон боловч азаар гэмтэл амь насанд нь халгүй өнгөрчээ.

Үхэж ч болзошгүй хүнд гэмтлээс амьд үлдэж чадсан Кайзерыг эмч нар "азтай баатар" хэмээн нэрлэсэн байна. Нохой хоёр сар орчмын дараа эдгэрч, албандаа эргэн орсон бөгөөд баатарлаг үйлсийнхээ төлөө хотын захирагчийн албанаас шагнал хүртсэн юм. 

Хотын дарга Кайзерыг албандаа буцаж ороход нь албан ёсоор биечлэн баяр хүргэж, эр зоригийн шагнал болгон түүнд тоглоом бэлэглэж, цалинг нь нэмсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()