Гэмт хэргийн орон зай болсон Нью-Йоркийн метро Швейцарын гэрэл зурагчны нүдээр... (Фото төсөл)

Өдгөө цагт ч гэмт хэргийнхээ тоогоор АНУ-даа тэргүүлэх хотуудын нэг Нью-Йоркийн метро 1979 онд хүний эрүүл мэнд болоод эд хөрөнгөд хохирол учруулахаас авхуулаад хүн амины хэрэг зэрэг аймшигт явдлууд жинхэнэ гаарч байв. Энэ цаг үеийг Швейцарын гэрэл зурагчин Вилли Спиллер (Willy Spiller) амь амьдралаа эрсдэлд оруулан байж камерын дурандаа баримтжуулан үлдээсэн нь өдгөө та бидэнд өнгөрсөн цагийн хөдөлшгүй эх сурвалж болж байна. Тэрээр метроны буудлын эргэн тойрон дахь амьдралыг харуулсан фото төслөө "Hell on Wheels" хэмээн нэрлэж олны хүртээл болгожээ.

Гэмт хэргийн орон зай болсон Нью-Йоркийн метро Швейцарын гэрэл зурагчны нүдээр... (Фото төсөл)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нью-Йорк 1970 оноос хойш албан ёсоор АНУ-ын хамгийн их хүнтэй хот болсон гэдэг. Харин үүнээс арав хүрэхгүй жилийн дараа тус хотын өнцөг булан бүрт элдэв хэргүүд бүртгэгдэх болсон байна.

Үүнээс гадна метро болон метроны буудлын ойр орчимд ердөө долоо хоногийн дотор л гэхэд 250 гаруй гэмт хэрэг гарч, 1979 оны эхний хоёр сард зургаан хүн амины хэрэг гарч байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Швейцарын гэрэл зурагчин Вилли Спиллерийн энэхүү фото төсөл рэп, граффити зэрэг олон зүйлтэй дасан зохицож буй Нью-Йоркчуудын визуал баримт болж үлдсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()