Өнөө үед маш олон тансаг зоогийн газрууд үүд хаалгаа нээх болсны зарим нь бусдаас өвөрмөц, бүр дэндүү гэмээр содон байх ажээ. Хэзээ нэгэн цагт эдгээр газруудад очих хүсэл өөрийн эрхгүй төрөх болов уу. Ингээд та бүхэнд дэлхий өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж буй сонин содон, итгэмээргүй ресторануудыг танилцуулж байна.
Хадгалах
Зөгий, ялаа зэрэг шавжаар дамжин хүний биед орсон шимэгч хорхойнууд халуун хумхаа болон бусад амь насанд халтай халдварт өвчнүүдийн гол үүсвэр болдог. Хамгийн аймшигтай нь олон жилийн турш ноцтой шинж тэмдэг илрэхгүй ч гэсэн, хүний биеийг дотроос нь хордуулан идэж, нэг л өдөр амийг нь авч оддог ажээ.
Хадгалах
Муухан хүнээс ч илүү хань болдог хамгийн ухаантай амьтан бол мэдээж нохой шүү дээ. Тиймдээ ч манай улсад нохой тэжээгчид харьцангуй олширсоор байна. Тэд хүний хажууд амьдрахдаа эзнийхээ үг яриа, үйл хөдлөл, сэтгэлийн хөдөлгөөн зэргийг бүрэн гүйцэд мэдэрч, ямар үед эрхлэн тоглох, ямар үед уурыг нь хүргэхгүй томоотой байх зэргээ ч мэддэг болсон байдаг ажээ. Ингээд та бүхэнд нохойны тухай сонирхолтой, өхөөрдөм мэдээллүүдийг хүргэе.
Хадгалах
Гэрэл зурагчин Эрик Ляфорг Танзанийн альбинос хүүхдүүдийн эмгэнэлт амьдралын талаарх баримтат сурвалжлагийг бэлдсэн байна. Тэднийг хар домчид аз авч ирдэг хэмээн үздэг нь хөөрхийлөлтэй хувь тавилангийн үндэс болжээ. Удахгүй тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд альбиносуудын амь нас, эрүүл мэндэд халддаг байдал ч хурцаар тавигдах шинжтэй.
Хадгалах
Эмнэлэг гэдэг тийм ч хүсэхээр газар биш. Түргэн тусламжаар хүргэгдсэн үхэл амьдралын зааг дээр буй хүмүүс, аймшигт шарх авсан өвчтөнүүд гээд л олон янзын хэцүүхэн зүйлс тэнд тохиолддог. Харин санаандгүй ч гэмээр, тэнэг ч гэмээр зүйлсээс болж эмнэлэгт хүргэгдэх хүмүүс цөөнгүй. Ингээд яг болсон явдлуудаас та бүхэнд нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.
Хадгалах
Манай орны хувьд 40 наснаас дээшхи төрөлтийг хожуу төрөлтөд тооцдог. Харин дэлхийн түүхэн дэх хамгийн хожуу төрөлт 70 настайдаа төрсөн хэмээн бүртгэгдсэн байдаг ажээ. Үнэхээр итгэмээргүй санагдаж байгаа ч, боломжгүй зүйл гэж хорвоод үгүй шүү дээ. Тэдний биемахбодийн онцлог нь амьдарч буй орчин, сэтгэлзүйн байдлаасаа хамаараад өөр байдаг ч байж магадгүй юм. Ингээд уншигч та бүхэндээ хамгийн өндөр настай 11 ээжүүдийг танилцуулж байна.
Хадгалах
Ажлын байрны дарамт нь стрессд орох хамгийн гол хүчийн зүйлсийн нэг болдог. Тэгвэл яагаад ажил тань тийм дарамттай байна вэ? Даргаас тань болсон уу, хамт олноос уу эсвэл өөрөөс тань уу? Та энэ тухай нэг бодоод үзээрэй. Хүн дуртай ажлаа хийхэд цаг хугацаа хамааралгүй болж, зөвхөн тухайн ажил танд хэр их баяр баясал дагуулж байгаа нь л чухал болж ирдэг. Та яагаад ажлаа үзэн яддаг вэ? Хариултууд энд байна.
Хадгалах
Бидний хүүхэд байхдаа тоглодог байсан олон хөгжилтэй тоглоомнууд одоо бараг мартагдах шахжээ. Орчин үеийн техник технологи одоогийн хүүхдүүдийг гадаа тоглох биш компьютер болон утас шагайхад л хүргэж байна. Ингээд бид та бүхэндээ хүүхэд насны үнэт дурсамж болсон тоглоомнуудыг танилцуулъя.
Хадгалах
Байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг билээ. Тиймээс ч дэлхийн хаа нэгтэй аймшигт газар хөдлөлт эсвэл үер зэрэг болдог. Энэ их гамшигийн дараа сүйрсэн балгас шиг болсон хотууд одоо ямар болсон бол?... хэмээн та бодож байсан уу?. Тэгвэл бид та бүхэндээ энэ тухай сонирхолтой фото мэдээллийг хүргэж байна.
Хадгалах
2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 16 сартай бяцхан хүү Жексон Тейлор (Jackson Taylor) ээж болон эгчийнхээ хамт машинаар цагт 100км-ийн хурдтай явж байжээ. Ийнхүү тэдний машин өөр машинтай мөргөлдөх үед хүү аймшигтай бэртэл авсан байна.
Хадгалах
Гэрэл зураг гэдэг тухайн үеийн түүх, аж байдлыг яг л тэр чигт нь цаг хугацааг зогсоочихсон мэт хадгалж чаддагаараа онцлогтой. Тэгвэл одоо танилцуулах гэж буй дараах 14 зураг нь таныг гайхшруулж, бодолд автуулан магадгүй ухаарал өгж ч мэднэ. Ингээд та бүхэн бидний тэр бүр мэдэхгүй түүхэн ховор зургуудыг таалан соёрхоно уу.
Хадгалах
Бид өмнө та бүхэндээ улс орнуудын хамгийн этгээд мухар сүсгүүдийг танилцуулж байсан билээ. Тэгвэл бид энэ удаад Аргентин улсын иргэдийн итгэдэг хамгийн утгагүй зүйлсийг хүргэж байна.
Хадгалах