Секс хүүхэлдэйг хэрхэн хийдэг вэ?

Хиймэл хүүхэлдэй гэж чухам юу вэ? Зарим хүмүүс үүнийг зүгээр нэг секс хэрэгсэл хэмээн ташаа ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ үүнийг өөрийн ойр дотны нэгэн болгож амьдарч яваа олон эрчүүд бий. Тэднийг шаналсан, ганцаардсан үед зөвхөн хиймэл хүүхэлдэйнүүд хажууд нь байдгаас гадна тэдний сексийн амьдралыг хангаж өгөх чухал хэрэгсэл нь болдог билээ. Ингээд та бүхэндээ хиймэл хүүхэлдэйний үйлдвэрээр зочилсон тэмдэглэлийг хүргэе. 

Секс хүүхэлдэйг хэрхэн хийдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

"Abyss Creations" хэмээх компани нь АНУ-ын Өмнөд Калифорни мужийн Сан Маркос хотод байрладаг бөгөөд хиймэл хүүхэлдэй үйлдвэрлэлээр дэлхийд алдартай юм. Тус компанийн үйлдвэрлэсэн хүүхэлдэй ердөө нэг ширхэг нь 7,000 долларын үнэ хүрдэг байна. Тэд 1996 оноос үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд 7 өөр төрлийн хиймэл хүүхэлдэйг үйлдвэрлэдэг аж. 

2

Хүүхэлдэйний гол материал нь силикон бөгөөд гараар урладаг, ажиллагаа ихтэй байдаг аж. Жингийн хувьд яг л эмэгтэй хүнтэй адил төдийгүй хүмүүсийн сонирхолд нийцүүлэн, олон өөр төрлөөр хийдэг байх юм. 

3

Их биеийн бүхий л хэсгийг бодит хүн мэт болгохын тулд нэг бүрчлэн гараар урладаг. 

4

Хиймэл араг ясан дээр силикон тавьж, хүний их биеийн ерөнхий хэлбэрийг гаргана. 

5

Нүүрний хэсгийг бүтээх нь нэлээдгүй ажиллагаатай. Нэг нүүрийг хийхэд дор хаяж 7 хоног зарцуулагддаг. Шилэн хуванцар ашиглаж нүүр хийх бөгөөд будагч бодисоор шүршиж, өнгө оруулдаг байна. Шүд болон буйлыг нь силиконоор хийдэг төдийгүй үйлчлүүлэгчид 5 өөр төрлийн арьс, нүдний өнгө, уруулын хэлбэрээс сонгон, авдаг аж. Хүмүүсийн ихэнхи нь цэнхэр нүдтэй, чангаанзны өнгөтэй уруултай хүүхэлдэйг сонгодог юм. 

6

Стилист Дерек Транк (Derek Trunk) гэх тус залуу "Abyss Creations" компанид 2 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд хүүхэлдэйний нүд будаж, зурдаг байна. 

7

Хүүхэлдэйний бас нэгэн чухал зүйл бол уруул. Уруул нь хэлбэрлэг, зузаан байхаас гадна хэний ч дур хүслийг төрүүлэхүйц байх ёстой. 

8

Тэднийг яг л амьд мэт харагдуулахын тулд маш их чимхлүүр ажиллагаа шаардагддаг. Ялангуяа нүүр хэсгийг хийхэд анхаарлаа төвлөрүүлж, яг л амьд хүний нүүр будах гэж байгаа мэт эсвэл бүр гоо сайхны мэс ажилбар хийх гэж байгаа мэтээр хандах ёстой. 

9

Тус компани руу ормогц үүд хэсэгт нь загвар болгож, дотуур хувцас, өндөр өсгийттэй хүүхэлдэйнүүдийг байрлуулсан байдаг. 

10

Хүн бүрийн сонирхол өөр тул тэдэнд тохируулан нүүрэн хэсгийг олон янзаар үйлдвэрлэдэг байна. Нүүрний арьс гэхэд 5 өөр өнгөний сонголттой, 16 өөр төрхтэй бүсгүйчүүдийн төрөл байдаг билээ. 

11

36 настай Дейвкэт (Deyvket) гэх залуу 2000 онд нэгэн хүүхэлдэй худалдаж авсан байна. Тэд Детройт хотын жижиг байранд амьдардаг бөгөөд хүүхэлдэйтэйгээ амьдраад хэдийн олон жилийн нүүрийг үзжээ. 

12

Тэдний харилцаанд бусад хосуудын адил элдэв төвөгтэй асуудал үүсдэггүй тул үнэхээр амар байдаг гэнэ. 

13

Хүүхэлдэйтэй байлаа гээд хүссэн үедээ секс хийж болно гэсэн үг биш. Тэдний ч бас хүслийг мэдэх хэрэгтэй байдаг аж.

14

Тэд орондоо хамт хэвтэнэ. 

15

Залуугийн хайрт хүүхэлдэйг ойроос харвал...

16

Тэдний харилцаанд ямар ч асуудал байдаггүй бөгөөд Дейвкэт энэ байдалдаа сэтгэл хангалуун байдаг аж. Тэрээр "Би түүнийг хүүхэлдэй гэж боддоггүй. Тэр намайг дэмжиж, урам зориг хайрладаг" хэмээжээ. 

17

45 настай Матек (Matek) жижиг байшинд Фиби болон Пенелопе гэх хоёр хүүхэлдэйтэй амьдардаг байна. Тэд түүнд стресс, ядаргаагаа тайлах, асуудлаа матрах зэрэгт нь тусалж, аз жаргалтай болгодог аж. 

18

Түүний хувьд хүүхэлдэйтэй болсон нь их зөв алхам болсон гэнэ. Тэрээр бусдыг халамжилж сурсан төдийгүй халуун, бүлээн зүрх сэтгэлт нэгэн болсон юм.

19

Хүүхэлдэйнүүдтэй холбогдон, биесээ мэдрэхийг эрмэлздэг аж. Хамтдаа байхдаа бүжиглэх их дуртай байна. Энэ яг л хүүхэлдэйг амьд мэт сэтгэлдэл төрүүлдэг гэнэ. 

20

Матек зураг дарах сонирхолтой бөгөөд хүүхэлдэйнүүдийнхээ хувцсыг сольж, янзлан зургийг нь авах дуртай байна. 

21

Пенелопе гэх хүүхэлдэйг ойроос харвал. Залуу эхний хүүхэлдэйг аван сэтгэл хангалуун байсан тул дахин нэг хүүхэлдэй авч Пенелопе хэмээн нэрлэсэн байна. Ингэснээр түүний гэр дүүрч, аз жаргалыг илүүтэй мэдрэх болжээ. 

22

Харин энэ залууг Юхре (Yuhre) гэдэг бөгөөд тэр 38 настай. Түүний эхнэр нь залуутай сексийн тал дээр эсрэг байр суурьтай төдийгүй эхнэр нь түүнтэй нэг оронд орох дургүй тул Юхред хиймэл хүүхэлдэй авч өгсөн аж. 

23

Гэвч энэ нь тэдний бодсон шиг амар байсангүй. Эхнэр нь өөрөө үүнийг санал болгосон боловч нөхөр нь хүүхэлдэйтэй секс хийхэд бухимдаж байсаар удалгүй салсан байна. Харин өдгөө тус залуу хиймэл хүүхэлдэйтэйгээ амьдарч байгаа юм. 

24

Хосууд эхэндээ үүнд сэтгэл хангалуун байж, хүүхэлдэйнд төрөл бүрийн хувцас, эдлэл хэрэгсэл авч өгдөг байсан гэдэг. Гэвч гэнэт л энэ бүхэн бүсгүйд таалагдахаа больж эхэлсэн аж. 

25

Нэрт уран бүтээлч Слэйд Фиэро (Slade Fiero)-д олон төрлийн хүүхэлдэй байдаг юм. Харин тус цэнхэр өнгийн хүүхэлдэйг зөвхөн секс хийхдээ ашигладаг байна. 

26

"Хиймэл хүүхэлдэйнд дурлах бол зүгээр л хобби. Би тийм маш олон хүнтэй уулзаж байсан тэд зүгээр л энгийн нэгэн байсан. Зүгээр л тэд дуртай болохоор хамт байдаг юм" хэмээн хиймэл хүүхэлдэйтэй хамт амьдрагч Матек хэлжээ. 

27

Харин энэ бол Японд амьдардаг 61 настай Сандс Накажима. Тэр ч гэсэн секс хүүхэлдэйтэй амьдралаа холбожээ. Хүүхэлдэйгээ Саори хэмээн нэрлэж, хаа явсан газраа дагуулж явах болсон байна. 

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()