Хамгийн утгагүй мухар сүсгүүд

Бид өмнө та бүхэндээ улс орнуудын хамгийн этгээд мухар сүсгүүдийг танилцуулж байсан билээ. Тэгвэл бид энэ удаад Аргентин улсын иргэдийн итгэдэг хамгийн утгагүй зүйлсийг хүргэж байна.
Хамгийн утгагүй мухар сүсгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Бүгд Найрамдах Аргентин улс нь Өмнөд Америкт орших, 20 муж болон нэг автономи (өөртөө засах) хотоос бүрдэх бөгөөд 40 сая гаруй иргэдтэй. Тус улсад Европ гаралтай хүний эзлэх хувь 89 хувь хэмээн үздэг байна. Тиймээс ч ихэнх “мухар сүсэг” нь эртний Европчуудын итгэдэг байсан зүйлс ажээ.

1. Байшин дотор шүхэр дэлгэж болохгүй
Анх 18 дугаар зууны үеэс үүссэн уг мухар сүсэгт хүмүүс одоог хүртэл итгэдэг бөгөөд хэрвээ гэр дотор шүхэр дэлгэх юм бол тухайн айлд азгүйтэл авчирна гэж үздэг байна.



2. Муу өдөр

Дэлхийн хамгийн түгээмэл мухар сүсгийн нэг болох “13-ны баасан гараг”-тай төстэй хэдий ч, тэд хэдний өдөр байсан ч хамаагүй “Мягмар” гараг л бол ямарваа нэгэн үйл хийхэд муу хэмээн итгэдэг ажээ.



3. Орон дээр малгайгаа тавьж болохгүй
Аргентинд хөгшин залуугүй малгай өмсдөг. Харин энэхүү эр хүний бэлгэ тэмдэг болсон “малгай”-г орон дээрээ тавьбал хэн нэгэн үхэхийг зөгнөдөг гэнэ.



4. Унах
Хальтарч унах, бүдэрэх нь азгүйтэл авчирдаг хэмээн үздэг учраас аль болох унахгүй байх хэрэгтэй хэмээн эцэг эхчүүд нь хүүхдүүддээ багаас нь сургадаг байна.



5. Шар шувуу
Шар шувуутай тааралдах, түүний чимээг сонсох нь муу ёр хэмээн үздэг ажээ. Энэ мухар сүсэгт одоог хүртэл итгэдэг хүмүүс байдаг гэнэ.



6. Улаан өнгө
Улаан үст эмэгтэйчүүдийг шулам хэмээн эрт үед Европчууд үздэг байсан бөгөөд тэднийг амьдаар нь шатаадаг байжээ. Гэвч зарим хүмүүс одоог хүртэл улаан үст хүнтэй тааралдвал азгүйтэл ирнэ хэмээн итгэдэг байна.



7. Эрвээхий
Хэрвээ гэрт том цагаан эрвээхий орж ирвэл тухайн жилдээ аз жаргал дүүрэн байхын бэлгэддэг бол цэнхэр өнгө нь аз авчирдаг хэмээн итгэдэг гэнэ.



8. Аалзыг оролдох хэрэггүй

Гэрт орж ирсэн эсвэл хаа нэг газар аалзтай тааралдсан бол алж болохгүй хэмээн үздэг байна. Мөн эрт үед аалзны шүлс “шарх” эдгээдэг байсан гэдэгт итгэдэг байжээ.



9. Шатны доогуур явж болохгүй

Католик шашинтнууд гурвалжин дүрс үүсгэж буй зүйлс доогуур гарахыг цээрлэдэг бөгөөд “чөтгөрийн зам” гэж үздэг байна.



10. Лотто тоглох
Аргентинд хаа сайгүй “Лотто”-ны газар бий. Гэвч маш багаар худалдаалагддаг гэнэ. Учир нь тэд лоттоны дугаар бөглөхдөө маш болгоомжтой ханддаг бөгөөд ардаасаа уншигдах ёстой, жирэмсэн хүн бөглөж болохгүй гэх мэт хачирхалтай мухар сүсгүүдэд итгэдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()