"Хүүг охин шиг өсгөвөл юу болох вэ?" - Хуурамч шинжлэх ухааны золиос болсон залуугийн эмгэнэлт түүх

1965 онд Канадын ихэр ах дүүст нэгэн харамсалтай зүйл тохиолдсон аж.  Хөвгүүдийг 6 сартай байхад тэднийг фимоз хэмээх шээсний замын өвчлөлтэй болохыг тогтоож, үүнийг мэс заслаас өөр арга замаар шийдвэрлэх боломжгүй гэсэн байна. Мэс засал хийж байх явцад хөвгүүдийн нэгнийх нь бэлэг эрхтэн гэмтсэн аж. Гэтэл тэр даруй хаа нэгтэйгээс сэтгэл зүйч эмч гарч ирээд хүүг эмэгтэй хүн болгож өсгөх саналыг тавьсан бөгөөд тэрээр хүний хүйс байгалаас бус харин хүмүүжлээр тодорхойлогддог гэх утгагүй онолыг гаргасан байна. Үүний улмаас эцэст нь хөөрхий хүү амиа хорлосон боловч эмч ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй аж.

"Хүүг охин шиг өсгөвөл юу болох вэ?" - Хуурамч шинжлэх ухааны золиос болсон залуугийн эмгэнэлт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орчин үед эрдэмтэд хүүхдийн хүйсийг тодорхойлоход нийгмийн хандлага нөлөөлдөггүй болохыг мэдэх бөгөөд хүүхэд өөрөө бусдын тусламжгүйгээр өөрийгөө тодорхойлох боломжтой болсон.  Гэвч өнгөрсөн зууны дунд үед энэ асуудлыг өөрийн онолдоо бат итгэлтэй зогсох цор ганц сэтгэл зүйч тогтоосон бололтой. Ийнхүү утгагүй туршилт хийснээр тэр 2 хүний амь насанд хүрсэн байна.

1965 онд Канадын Жанет болон Рональдо Реймер нарын гэр бүлд ихэр хөвгүүд төрсөн бөгөөд тэднийг Брюс, Брайан хэмээн нэрлэжээ. Хөвгүүдийг 6 настай байхад тэдэнд фимоз хэмээх шээсний сувгийн өвчний оношийг тавьсан бөгөөд хагалгаа хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй гэсэн аж. Хагалгааны явцад Брюсын бэлэг эрхтнийг аймшигтайгаар түлсэн бөгөөд тухайн үед нөхөн сэргээх боломжгүй байжээ.

Жанет, Рональд нар яах учраа олохгүй байх үедээ Жон Мани хэмээх сэтгэл зүйч, жендер судлаачтай танилцсан байна. Жон Мани хүйс нь байгалаас бус харин хүүхдийн хүмүүжлээс хамаардаг хэмээн дэлхий дахинд итгүүлэхийг хүсэж байсан гэнэ.  

Брюсийн хувь заяа эцэг эхийнх нь санааг маш ихээр зовоож байсан учир тэд яаралтай ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байжээ. Ингээд тэд Жонын саналыг хүлээн авч хүүгээ охин хүүхэд мэтээр хүмүүжүүлэх болсон байна. Үүнээс гадна бэлэг эрхтнийг нь тайрч, хиймэл үтрээ суулгаж өгсөн гэнэ. Түүнчлэн Брюсийн нэрийг Бренда болгож өөрчилсөн аж.

Мани энэхүү боломжийг ашиглаж өөрийнхөө онолыг үнэн болохыг батлахыг хүссэн байна.

Гэвч хэдэн жилийн дараа Брендагийн эцэг эх түүнд хүүхэлдэй биш харин машин таалагдаж байгааг анзаарчээ. Сургуулийн насанд ирснийхээ дараа хүү сууж шээхээс татгалзах болсон бөгөөд ангийн хүүхдүүд нь түүнийг шоглож, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөний аль аль руу нь ч оруулахгүй байсан гэнэ.

Үүнээс гадна Бренда болон Брайан нарыг Мани байнга дуудаж, сексийн туршилт маягийн зүйл хийлгэдэг байжээ. Үүний зорилго нь Брендад өөрийнх нь шинэ хүйсийн онцлогийг мэдрүүлж, дасгах байж. Тодруулбал Бренда нүцгэн 4 хөллөж, харин Брайан түүний ард зогсож бэлэг эрхтнээ үрэх ёстой байсан гэнэ. 

Энэ төрлийн тоглоом тоглосны дараа хүүхдүүд сэтгэл зүйн асуудалтай тулгарч байсан бөгөөд Брайанд шизрофрени хүртэл илэрч байжээ.

Брендаг өсвөр насанд байхад нь түүнд эстроген дааврыг уулгаж байсан учир хүү хөхтэй болсон байна. Харин энэ хооронд Мани туршилт амжилттай болно гэдэгт итгэлтэй байсан бөгөөд Брендад жинхэнэ эмэгтэй бэлэг эрхтэн хийхийг санал болгож байжээ.

Бренда өөрөө энэ ятгалгаас татгалзаж, эм бэлдмэлийг ч тогтмол хэрэглэдэггүй байсан гэнэ. 13 насандаа тогтмол стрессийн байдалтай байсан ааваасаа тэр бүхнийг мэдсэн байна.

Ингээд Бренда өөрийгөө яагаад эрэгтэй хүн болохыг хүсэж байснаа ойлгосон юм. Улмаар тэр Бренда нэрээ сольж Дэвид болсон бөгөөд 5 жилийн дараа эр бэлэг эрхтэнтэй болсон аж.  23 насандаа тэр 3 хүүхэдтэй эмэгтэйтэй гэрлэсэн байна.

Гэвч гэр бүлийн аз жаргал төдийлөн удаан үргэлжлээгүй бөгөөд тэд салжээ. Харин 2 жилийн дараа шизофрени өвчтэй Брайан амиа хорлосон гэнэ. Дэвидийн хувьд энэ маш хүнд цохилт болсон учир тэрээр ихрийнхээ шарил дээр тогтмол цэцэгтэй очиж байсан аж.

Харамсалтай нь 2004 онд 38 насандаа Дэвид ихрийнхээ хувь тавиланг дагаж амиа хорлосон байна.

Харин Жон Мани ямар ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд эцсээ хүртэл өөрийнхөө онолыг үнэн гэдэгт итгэсээр байсан гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()