Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
АНУ-ын хилийг Мексикийн талаас хууль бусаар давахыг оролдож буй хүмүүсийн тоо сүүлийн хэдэн долоо хоногт эрс нэмэгдсэн байна. Ялангуяа гайтичууд хэдэн мянгаараа Техас мужийн хил дээр төвлөрөөд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Гайти улсаас ирсэн 14 мянган цагаач АНУ, Мексикийг холбодог Дел Рио гүүрний доор хоргодож байгаа нь ил болсон. Хэдий тэднийг олноор нь нутаг буцааж байгаа ч цаанаас ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Үүний хариуд Ерөнхийлөгч Байдены захиргаа хилийн харуул болоод нутаг буцаах нислэгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлжээ.