Та араар тавилтыг юу гэж боддог вэ?

“Хоёр төрлийн хууран мэхлэлт байдаг: 1-худал ярих, 2-араар тавих” хэмээн Британий ерөнхий сайд Бенжамин Дизраэли (Benjamin Disraeli) хэлжээ. Иймээс араар тавилт нь хууран мэхлэлтийн нэг хэлбэр бөгөөд түүхийн аль ч үед их бага хэмжээгээр байсаар ирсэн билээ. Тэгвэл та араар тавилтыг юу гэж боддог вэ? 
Та араар тавилтыг юу гэж боддог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Араар тавилтын тухай 1970 онд эрчүүдийн 63%, эмэгтэйчүүдийн 73% нь улсдаа гомдол мэдүүлж байжээ.



2. Орчин үед эрчүүдийн 78%, эмэгтэйчүүдийн 84% нь араар тавилтыг буруу гэж үздэг.



3. Зарим гэрлэлтээ батлуулсан хосуудын дунд гэрлэлтээс гадуур холбоо байдаг бөгөөд тэдгээрийн 25% нь эрэгтэй, 15% нь эмэгтэй байдаг ажээ.



4. Эрчүүдийн 92% нь араар тавьсан шалтгаанаа сэтгэл хөдлөл хэмээн тайлбарладаг байна. 



5. Судаалгаанаас харахад 2010 онд эмэгтэйчүүд 40 жилийн өмнөх үеэс, 40%-иар илүү араар тавих болсон гэнэ.



6. Эрчүүдийн 55% нь араар тавьсан байдлаа нууж, үгүйсгэдэг бөгөөд баримт байсан ч худлаа зүйл хэмээн итгүүлэхийг оролддог байна.



7. Өөрийн хамтрагчдаа сэтгэл хангалуун бус байдаг эрчүүдийн 88% нь эхнэрээ араар нь тавидаг байна.



8. Араар тавьж буй эрчүүдийн 52% гэрлэлтээ буруу сонголт байсан, аз жаргалгүй гэж үздэггүй бол эмэгтэйчүүдийн 34% нь тэгж үздэг гэнэ.



9. Хэрвээ эхнэр нь ижил хүйстэнтэйгээ явалдаж, нөхрөө араар нь тавьсан бол эрчүүдийн 50% нь эхнэрээ уучилна гэжээ. Харин зөвхөн 22% нь өөр эртэй араар нь тависан бол уучлах гэнэ.



10. Харин сонирхолтой нь эмэгтэйчүүдийн 21% нь нөхрийнхөө ижил хүйстэнтэйгээ араар тавьсан бол уучлах бол 28% нь өөр эмэгтэйтээ явсныг нь уучлах юм байна.



11. Эрчүүдийн 60% нь үнсэлтийг араар тавилт гэж үздэггүй. Харин эмэгтэйчүүдийн 34% нь үнсэлтийг араар тавилт гэж үздэг юм байна.



12. Эмэгтэйчүүдийн 85%, эрчүүдийн 74% нь дотно үгтэй мессежийг араар тавилт гэж үздэг байна.



13. Эмэгтэйчүүд 25-34 насандаа араар тавих магадлал илүү өндөртэй байдаг бөгөөд үүний 80% нь сексийн харилцаанаасаа хангалттай таашаал авч чаддаггүйд оршино.



14. Британийн судлаачдын хийсэн судалгаагаар араар тависан эмэгтэйчүүдийн 57% нь нөхрийнхөө араар тавьсан хамтрагчдаа дурласан байсан гэж үзэж байсан бол үнэндээ эрчүүдийн 27% нь л дурласан байдаг байна. 



15. Статистикийн судалгаанаас харахад хэрвээ хамтрагч нь мэдэхгүй бол эрчүүдийн 74%, эмэгтэйчүүдийн 68% нь араар тавьхад бэлэн байна гэжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()