14 настай дагавар охиноо хүчирхийлсэн хэрэгт гүтгэгдсэн Казах эр амиа хорложээ

2021-02-26, 13:59
39,166

Казахстаны Актобе мужид өнгөрсөн жил бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой нэгэн хэрэг шуугиан тарьсан юм. Шүүхээс сэжигтэнд хорих ял оноох шийдвэр гаргасан ч олон нийтийн зүгээс энэ хэрэг тийм ч амархан шийдэгдэхгүй гэдэгт итгэлтэй байв. 

14 настай дагавар охиноо хүчирхийлсэн хэрэгт гүтгэгдсэн Казах эр амиа хорложээ

2018 онд залуухан эр Талант Алиев том болсон хоёр охинтой, ганц бие бүсгүйтэй танилцсанаар энэ бүх үйл явдал эхэлжээ. Тэр хоёр удалгүй хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд 2020 онд дахин нэг охиноо өлгийдөн авчээ.

Гаднаас нь харахад энэ гэр бүл аз жаргалаар дүүрэн, төгс мэт санагдахаар байжээ.

Гэтэл 2020 оны хавар 14 настай хамгийн том охин нь гэнэтхэн хойд аавыгаа хүчингийн хэрэгт буруутгажээ. Охин хойд аавдаа хүчиндүүлсэн хэмээн найз руугаа бичсэн бөгөөд тэр найз нь цагдаа ээжтэй өөр нэг найздаа үүний талаар хэлсэн байна.

Талант ийм зүйл хийхээргүй хүн тул эхнэр нь үүнд итгээгүй ч нөхөр, охин хоёр нь таагүй харилцаатай байдгийг мэдэж байжээ. Хожим охины өгүүлснээр Талант түүнийг өөрөөсөө олон ах хүнтэй үерхэхийг нь зөвшөөрдөггүй байсан гэнэ.

Ийнхүү тэрээр Талантыг сүрдүүлэхийн тулд хилс хэрэгт гүтгэсэн нь тодорхой болжээ. Хойд эцгийгээ дахиж өөрийнх нь амьдралд оролцуулахгүйн тулд, мөн ээж нь түүнийг төдийлөн анхаарч, өмгөөлөхгүй байгаад дургүйцсэндээ ийм зүйл хийсэн болохоо охин байцаагчдад ярьсан байна.

Харамсалтай нь төр төмөр нүүрээ харуулсны дараа л энэ бүх үнэн ил болсон байна. Охин онгон байгаа нь эмнэлгийн үзлэгээр тодорхой болсон, түүнчлэн сургуулийнх нь багш нар түүний сэтгэл санаа, байр байдал огтхон ч өөрчлөгдөөгүйг батлаад байв.

Мөн сэтгэлзүйчийн дүгнэлтээр охин анхны өгсөн мэдүүлгээ өмнө нь цээжилсэн байсан, харин хойд эцгээ гүтгэснээ хүлээхдээ үнэнийг ярьсан байх магадлалтай байжээ.

Гэвч шүүхээс 29 настай Талант Алиевыг гэм буруутай гэж үзэж, 20 жилийн хорих ял оноосон юм.

Шүүхийн шийдвэр гарсны дараа охин Казахстаны ерөнхийлөгч рүү Талантыг цагаатгахыг хүссэн захиа илгээсэн ч тэрээр хорих газар руу ачигдахын өмнөх шөнө нь (2-р сарын 12) саатуулах камерт өөрийгөө боомилж нас барсан байдалтай олджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()