Оксфордын "элитүүдийн коллеж"-д элсэхээр шалгуулагчдад тавьдаг асуултууд

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, шилдэг их сургуулиудын нэг Оксфорд бакалавраас дээш зэрэг олгодог "All Souls College" хэмээх салбар коллежтой аж. Энэхүү коллежд Оксфордын зөвхөн шилдэг төгсөгчид буюу 20 хүнээс ердөө нэг нь л элсэж чаддаг гэнэ. Сонирхолтой нь "All Souls College"-ийн элсэлтийн шалгалтын материал нь ердөө ганцхан математикийн бодлого, хариулахад тийм ч хэцүү биш санагдмаар цөөн хэдэн асуултуудаас бүрддэг байна.  

Оксфордын "элитүүдийн коллеж"-д элсэхээр шалгуулагчдад тавьдаг асуултууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"All Souls Oxford College" нь 1438 онд байгуулагдсан. Өдгөө тус коллежийн сургалтын бодлого нь багшлах ухаан, эрдэм шинжилгээний ажил зэрэгт голчлон чиглэдэг байна. Сургалтын хөтөлбөр нь хүмүүнлэг, нийгэм, онолын шинжлэх ухаанаас бүрдэнэ.

Энэхүү ер бусын коллежийн барилгын хананаас тааз хүртэл жинхэнэ урлагийн бүтээлүүдээр чимэглэсэн аж. Тэдгээрийн ихэнх нь All Souls College-ийг төгссөн хүндтэй оюутан, багш нарын тосон зураг байдаг гэнэ. Тэдгээр зургуудыг мэдээж захиалгаар зуруулдаг бөгөөд Гейнсборо, Филип де Ласло, Антон Рафаэль Менгс, Жеймс Торнхилл зэрэг алдартай зураачид заримыг нь бүтээсэн байна.  Харамсалтай нь Коллежийн цуглуулгыг олон нийт үзэх боломжгүй юм. 

"All Souls" коллежийн элсэлтийн шалгалтыг дэлхийн хамгийн хэцүү сорил гэж тооцдог. Энэхүү шалгалтыг өнөөгийн алдартай олон зохиолч, эрдэмтэд өгөөд унасан байдаг. Үүнээс харвал тус коллежид зөвхөн элитүүд сурдаг гэдэг тодорхой болно. 

2009 онд тус шалгалтын асуултуудыг илүү энгийн болгосны дээр эссены шалгалтыг хассан боловч өмнөхөөсөө төдийлөн амархан болоогүй аж.

Эссе бичлэг нь шалгалтын хамгийн хүнд хэсэг байсан бөгөөд шалгуулагчид өгсөн нэг үгэн дээр тулгуурлан 3 цагийн турш эссе бичих ёстой байжээ. Олон зуун оюутан энэ шалгалтан дээр бүдэрсэн байдаг. 

Шалгуулагчид  2 асуулттай билет сугалдаг болсон бөгөөд хоёр асуулт нь 2 өөр сэдэвтэй байна. Эхний асуулт нь үргэлж ерөнхий сэдэвтэй байдаг бол нөгөө нь түүх, философи, англи хэл, уран зохиолын аль нэг нь байдаг аж. 

1 Ерөнхий сэдэв

Ерөнхий сэдэв гэдэг нь нийгэмд байдаг бүхий л асуудлыг хөндсөн агуулгатай байдаг аж. 

Ерөнхий сэдэв

Тэдгээрийн жишээг та бүхэнд сонирхуулъя. 

  • Орчин үеийн хичээлүүдийн сэдэв хоорондын зөрүү хэтэрхий их байдаг уу?
  • Биднийг хүчээр эрх чөлөөтэй болгож болох уу?
  • Түүх болон уран зохиолын бүтээл хоёрын аль нь тухайн цаг үеийн үнэн байдлыг хадгалж чадсан бэ?
  • НҮБ дэлхийн хүн амын хэлний ялгаа нь ашигтай зүйл гэж үздэг нь үнэн үү?
  • Санхүүгийн салбар зөвшөөрөгдөх хил хязгаараа давсан уу?
  • "Хүний зан чанар өөрчлөгддөггүй, зөвхөн юу буруу, юу зөв бэ гэдгийг ялгах үзэл өөрчлөгддөг." Өгүүлбэрт сэтгэгдэл бичээрэй.
  • Үг яаж үзэсгэлэнтэй болж чаддаг вэ?
  • Шүүх тогтолцооны албан хаагч өөрөө нийгмийнхээ гишүүн байх ёстой юу?
  • Улс төр хүний ухамсарт тулгуурлах ёстой юу?

2 2009 оны философийн асуултууд

  • Тодорхой бус ойлголтууд хоорондоо зөрчилддөг үү?
  • Хүмүүсийг тэдний зан чанар, бие махбодиор нь ялгах ёстой юу?
  • Компьютер сэтгэж чаддаг уу?
  • Эртний философчид орчин үеийн философчдод юу зааж чадах вэ?
  • Хүн бүр өөрийн гэсэн гоо сайхны ойлголттой байдаг уу?

2009 оны философийн асуултууд

3 Англи хэлний асуултууд

Энэ сэдэвт олон асуулт байхгүй. Харин нэг сэдэв өгөөд түүний дагуу бичүүлдэг байна.

Жишээлбэл нэг алдартай зохиолын баатрыг нэрлээд түүнийг зохиолын энэ үед юу мэдэрч байсныг тодорхойл гэж болно. Мөн хэрвээ дундад зууны үеийн англи яруу найрагчийн тухай бич гэвэл "Англи яруу найргийн эцэг" Жэфри Чосерийг сэдэв болгон авах жишээтэй.

Мөн ашиглаж болох үгсийн жагсаалтыг мөн өгдөг. Жишээлбэл нэг жилийн шалгалт дээр апокалипсис, библи, дурсамж, аялгуу, хашаа барих, аз, шоронд хорих, шударга ёс, хаант улсууд, захидал, зан байдал, үзэл баримтлал, сонголт, өвчин, асуулт, бүгд найрамдах үзэл, тэнэглэл, гэрээслэл, ойлгомжгүй байдал, үнэмшил, эд баялаг, X-Men, залуучууд, саятнууд гэх мэт үгс багтаж байжээ

Англи хэлний асуултууд

4 Түүхийн сэдэв

 2009 оны 9 -р сард авсан шалгалтын түүхийн асуултууд: 

  • "Байлдан дагуулагч" Уильям хаан ямар зорилгоор өөрийгөө "Итгэмжлэгч" Эдвард хааны залгамжлагч гэдгээ баталсан бэ?
  • “Дундад зууны үеийн хаад бол орчин үеийн ундаа зардаг автомат машин шиг байсан. Тэд зөв ажиллахгүй бол сайн гөвөх хэрэгтэй байв." Хэлэлцэх.
  • "Бүх хувьсгалын нэгэн адил Францын хувьсгалыг хэт сэтгэл хөдлөлдөө автсан хүмүүс хийсэн." Та санал нийлж байна уу?

Түүхийн сэдэв

Дээрх асуултуудыг та хараад яагаад ийшээ элсэх хэцүү байдгийг ойлгосон байх. Учир нь тэдгээрт яг таг зөв хариулт гэж байхгүй. Харин шалгуулагчийн сэтгэх чадвар, оюун ухааны царааг бүрэн шалгах зориулалттай юм. 

Мөн тус коллеж нь тэтгэлэгтэй бөгөөд хэрэв тэтгэлэгт тэнцсэн бол та 7 жилийн турш бүх зардлаа даалгах эрхтэй болно. 

Жил бүр Оксфордын шилдэг 50 төгсөгчид All Souls коллежид тэтгэлэгт хамрагдахаар өрсөлддөг. Тус тэтгэлгийн хэмжээ жилийн 14,783 фунт стерлингээс багагүй байна. Ихэвчлэн хоёроос илүүгүй нэр дэвшигч шалгалтанд тэнцдэг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()