Дэлхийн хамгийн цагаан будаг ирээдүйд сэрүүцүүлэгч, агааржуулагчийг орлоно

Дэлхийн хамгийн цагаан будгийг АНУ-ын Пурдюгийн их сургуулийн профессор Шиулин Руан (Xiulin Ruan)-ы удирдсан судалгааны баг гаргаж авчээ. Түүний энэ бүтээл нь нарны цацрагийг 98.1 хувиар ойлгодог тул Геннисийн номонд тэмдэглэгджээ. 

Дэлхийн хамгийн цагаан будаг ирээдүйд сэрүүцүүлэгч, агааржуулагчийг орлоно
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус будаг нь нарны цацрагийг ойлгохдоо хэт улаан туяаны дулаан ялгаруулж, аливаа гадаргууг эрчим хүчгүйгээр шууд хөргөх чадалтай гэнэ. Тиймээс энэ бүтээлийг ашиглан бүх төрлийн барилга байгууламжийг сэрүүцүүлж, дэлхийн дулааралтай тэмцэх боломжтой аж. 

Пурдюгийн их сургуулийн механик инженерчлэлийн профессор Шиулин Руан энэ тухай "Бид энэ төслөө долоон жилийн өмнө эрчим хүч хэмнэх, дэлхийн дулааралтай тэмцэх бүтээл гаргаж авахын тулд эхлүүлсэн" гэж өгүүлсэн байна. 

Тэд эхэндээ барилгын гадна талд түрхсэн байхад нарны гэрлийг бүрэн ойлгох будаг гаргаж авахаар зорьсон гэнэ. Харин будаг нь мөн дэлхийн хамгийн цагаан өнгөтэй гэж тооцогдоно гэдгийг огт төсөөлөөгүй байжээ.

Энэхүү будаг нарнаас ялгарах дулааныг бараг шингээж авдаггүй тул аливаа гадаргууг үүгээр будаж, температурыг эрчим хүч зарцуулахгүйгээр бууруулах боломжтой. Жишээлбэл 92 м2 хэмжээтэй дээврийг дэлхийн хамгийн цагаан будгаар будвал тухайн барилгыг 10 киловатт цахилгаан зарцуулах хэмжээнд хөргөх гэнэ. Руаны хэлж байгаагаар ийм хэмжээнд хөргөх чадалтай агааржуулагч бараг байхгүй аж. 

Одоо зах зээл дээр байгаа цагаан өнгийн будгууд нарны гэрлийг ердөө 80-90 хувь ойлгодог учраас гадаргууг нэлээн халаадаг байна. 

Эрдэмтэд ийм цагаан будаг гаргаж авахын тулд косметик болон гэрэл зургийн цаас үйлдвэрлэхэд ордог барийн сульфат хэмээх бодис ашиглажээ. 

Пурдюгийн их сургууль уг будгийг зах зээлд нэвтрүүлэхээр аль хэдийн нэгэн компанитай гэрээ байгуулаад байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()