СААК БАРИМТ

Бидний харж чаддаггүй ер бусын зүйлс

Эдгээрийг харахад яг л харь гарагийн сонин содон биесийг харж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа биз? Гэхдээ эдгээр зүйлс бол бидний эргэн тойронд байдаг жижиг амьтад, энгийн эд хэрэглэлийг л хэд дахин томруулсан зураглал юм. Өдөр тутамд хоолондоо хэрэглэдэг давсыг та лав ийм гайхалтай харагддаг гэж бодож байгаагүй гэдэгт итгэлтэй байна.

Бидний харж чаддаггүй ер бусын зүйлс Хадгалах

Хүнийг хэрхэн ховстдог вэ?

Дэлхий дээр учир нь үл тайлагдах олон хачирхалтай зүйлс байдгийн нэгээхэн хэсэг нь ховс юм. Үүнд итгэхгүй, мухар сүсэг хэмээн үзэх хүмүүс байх боловч ховсыг хэдийнээ судалж үзээд, бодит хэмээн дүгнээд байгаа билээ. Хүний оюун санаанд нэвтэрч, ухамсрын хувьд тэс өөр нэгэн болгон хувиргах нь ид шидийн мэт боловч амьдралд хэрэгжээд олон мянган жилийг үдэж байна. Харин хүнийг хэрхэн ховстдог, ховсын ямар ямар арга, төрөл байдаг тухай дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэе.

Хүнийг хэрхэн ховстдог вэ? Хадгалах

Бүх цаг үеийн эрүүдэн шүүх харгис аргууд

Өнгөрсөн цаг үеийн ихэнх зүйлс одоогийнхтой харьцуулахад илүү хэрцгий, аймшигтай байсан тохиолдлууд цөөнгүй бий. Тухайлбал эмчилгээний аргууд, эмнэлгийн үйлчилгээ, гоо сайхны хэрэглэлүүд гэх мэт энгийн зүйлс итгэмээргүй бүдүүлэг байсан тухай бид өмнөх дугаарууддаа нийтэлж байсан билээ. Харин энэ удаад эртний улсуудын цаазын ялууд ямар аймшигтай, харгис байсан талаар танилцуулж байна.

Бүх цаг үеийн эрүүдэн шүүх харгис аргууд Хадгалах

Таны аз жаргалыг үгүй хийдэг 10 зуршил

Энэ хорвоод амьдарч байгаа хүн бүрийн туйлын хүсэл бол аз жаргалтай байх. Хөрөнгө мөнгө, эд баялаг байлаа гээд тэр хүн бүрэн дүүрэн аз жаргалтай болж чадахгүй. Харин гэр бүлээрээ тойрч суугаад ирээдүйнхээ талаар гэрэл гэгээтэй зүйлсийг ярилцаж, бага гэлтгүй нэгэндээ бэлэг өгч, тэднийхээ жаргалтай байгааг харж суух л жинхэнэ сайхан амьдрал юм шиг... Ингээд таны аз жаргалыг сүйрүүлдэг зүйлсийг хамтдаа сонирхоё.

Таны аз жаргалыг үгүй хийдэг 10 зуршил Хадгалах

Орон орны хүмүүс хэдэн цагт босдог вэ?

Тухайн хүний өдөр хэрхэн өнгөрөх нь өглөөг яаж угтахаас эхэлдэг. Хэрвээ өглөө эрт, сэргэг босвол тухайн өдөржингөө сэргэлэн байж, ажлын бүтээмж нэмэгддэг. Харин хэт их унтах юм бол толгой өвдөж, залхуу хүрээд нэг л нозоорчихдог шүү дээ. Тэгвэл дэлхийн улс орнуудын иргэд өглөө хэдэн цагт босдог, босоод юу хийдэг тухай сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энэхүү мэдээллийг найман өөр орны 16-аас 60 насны 8000 хүний дунд явуулсан судалгаанаас үндэслэн гаргажээ.

Орон орны хүмүүс хэдэн цагт босдог вэ? Хадгалах

Хүн байхаас уйдаж, ямаа болохоор шийдсэн залуу

Энэ хорвоод төрөх, тэр дундаа хүмүүн заяаг олно гэдэг маш хэцүү болохыг бурхны ном судруудад нэг бус удаа дурдсан байдаг. Гэтэл энэ хувь заяанаас залхаж, адгуусны амьдралаар үхэн үхтлээ биш ч, түр зуур амьдарч үзэхээр бие, сэтгэл шулуудан сонгосон залуугийн тухай мэдээллийг хүргэж байна. Тэрээр амралтынхаа хугацаанд амьтан "болж үзэхээр" шийдэж, үүгээрээ ном хүртэл гаргажээ. Энэхүү ном нь 5-р сарын 17-ноос худалдаанд гарах юм. 

Хүн байхаас уйдаж, ямаа болохоор шийдсэн залуу Хадгалах

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчийн гэрээр зочилцгооё

Дэлхийн хамгийн ядруухан ерөнхийлөгч хэмээх "албан бус" цолыг хүртсэн энэ эрийн тухай та өмнө нь сонсож байсан ч байж магадгүй. Өдгөө 80 насны босгыг алхаж буй Хосе Альберто Мухика Кордано (Jose Alberto Mujica Cordano) Уругвай улсын 40 дэх ерөнхийлөгчөөр 2010-2015 оны хооронд сонгогдон ажиллаж байсан юм. Тэрээр бусад улсын ерөнхийлөгчдийг "ичээхээр" энгийн даруу амьдралтай, эгэл жирийн зан араншинтай нэгэн билээ. 

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчийн гэрээр зочилцгооё Хадгалах
2016-05-03, 15:30

Үлгэрийн мэт гайхалтай газрууд

Аялал зугаалгын эрин үе айлчлан ирж, хүн бүр л хаашаа явж амрах вэ хэмээн толгойгоо гашилгаж буй бизээ. Мэдээж эхлээд улсынхаа үзэсгэлэнт газруудаар явж, нүдээ баясгах нь зүйтэй боловч өнөөдөр та бүхэндээ дэлхий дээрх хамгийн ер бусын хараа булаам газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь байгаль эхийн бүтээсэн бүтээл бөгөөд хүний гар огт хүрч байгаагүй онгон дагшин газрууд юм. Ингээд та бүхэндээ нүд унагам үзэсгэлэнтэй, ер бусын газруудыг танилцуулъя.

Үлгэрийн мэт гайхалтай газрууд Хадгалах

Хятад хүүгийн хөөрхийлөлтэй хувь заяа

Орчин үед хүрээлэн буй орчны бохирдол болон удамшлын аймшигт өвчнүүдээс болж маш олон бяцхан үрс эрхтний гажигаар өвчилж, насаараа тахир дутуу явах "шударга бус" тавилантай нүүр тулж байна. Хятадын Хунан мужид амьдардаг нэгэн хосын хүү төрөлхийн 31 хуруутай төржээ. 

Хятад хүүгийн хөөрхийлөлтэй хувь заяа Хадгалах
2016-05-03, 11:30

Хамгийн аюултай 10 мэргэжил

Долоо хоногийн 5 өдөр, 8 цагийн турш оффисын ширээний ард суудаг хүмүүсийн хувьд хамгийн аюултай ажил нь үнэхээр аймшигтай санагдах биз. Харин зарим хүмүүсийн хувьд бүтэн өдрийн турш ширээний ард суух нь асуудалтай санагдаж, ямар нэгэн экстрем зүйл хийхгүй л бол болохгүй санагддаг. Эдгээр хүмүүс яагаад энэхүү аюултай ажлыг хийдэг юм бол? Мөнгө үү эсвэл экстрем мэдрэмж үү?

Хамгийн аюултай 10 мэргэжил Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Танин мэдэхүйн төрөл бүрийн мэдлэг олгохын тулд бид та бүхэндээ дэлхий ертөнцийн сонин хачин баримтуудыг хүргэхийг зорьдог билээ. Тэгвэл бид өнөөдөр "эр бэлэг эрхтэн"-ий тухай хэний ч санаанд оромгүй сонирхолтой мэдээллүүдийг хүргэхээр шийдлээ. Таныг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Хүмүүсийн айдаг хамгийн утгагүй зүйлс

Бид бүгд л өндөр газраас эсвэл ус болон галнаас гэх мэт зүйлсээс айдаг. Гэхдээ сэтгэл судлалын түүхэнд бидний мэдэхгүй, бүр этгээд гаж гэмээр зүйлсээс айдаг хүмүүс байдаг гэнэ. Ингээд бид та бүхэндээ хүмүүсийн айдаг хамгийн утгагүй айдсуудыг танилцуулъя.

Хүмүүсийн айдаг хамгийн утгагүй зүйлс Хадгалах