Сам хорхойг худалдаж авахдаа юуг анхаарах вэ?

2012-04-14, 21:21
25,525

Та дэлгүүрээс сам хорхой худалдаж авч байсан уу? Хэрэв тийм бол таныг хууртаж байсан гэдэгт эргэлзэх юмгүй. Яагаад гэдгийг одоо тайлбарлая. Дэлхийд сам хорхой болон хавчны олон төрөл байдаг. Бид бүхэн бүгдийг нь тэр болгон мэддэггүй. Зах дээр зардаг хэдхэн төрлийг л мэддэг. Тэдгээрийг ямар байдаг вэ гэдгийг энд өгүүлье.

Сам хорхойг худалдаж авахдаа юуг анхаарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Атлантын буюу хүйтэн усны сам хорхой.

www.caak.mn (8 фото)
 

Үүнийг хайрцаглан савлаж зардаг.

www.caak.mn (8 фото)
 

Сам хорхойг бариад тэнгисийн усанд чанаад хөлдөөж гөлгөр хатуу болгодог. Гадаадаас импортоор оруулж ирдэг сам хорхойг нэмж чанах шаардлагагүй. Шууд бэлнээр хэрэглэх хэрэгтэй. Чанавал шим шүүс нь алдагдана.

Ямар брэндийн шошготой байх нь хамаагүй. Сам хорхой хаана ч адилхан.

Ямар ч сам хорхойг үйлдвэрлэлийн савлах шугам дээр дунджаар 50/70, 60/80, 70/90, 90/120 болон 120+ гэсэн хэмжээгээр савладаг. Энэ тоонууд нь 1 кг дахь ширхэгийг заана. Тоо нь цөөн байх тусам сам хорхой том байна гэсэн үг. Эндээс л хамаг булхай эхлэдэг.

Эхлээд сам хорхойг савлагч үйлдвэр дээрх тоогоор ангилан хувааж хөлдөөгөөд гөлгөр мөсөн гадаргуутай болгоно. Ингэхэд хөлдөөсөн бүтээгдэхүүний жин өснө. Хэрэв савлагч үйлдвэр А гэсэн чанарыг зохих тооны дагуу хийх ёстой байсан гэвэл Б-г хийж булхайцдаг. "Б"-д хөлдөөхийн өмнө ус шахдаг. Сам хорхойн хэмжээ 1 эгнээгээр "тэлдэг". Үнэн хэрэгтээ "Б" чанарт 50/70  гэсэн харьцаа байхгүй. Дотроо мөстэй. Тэгээд үүнийг 70/90-ээр, энэ мэтээр 70/90-ийг 90/120-ийн үнээр зарна. Энэ бол цэвэр залилан.

Ингэж 50/70-ийг 90/120-ийн үнээр залилах аргаар хуурхад зөрүү үнэ нь 3 доллараас давдаг. Үүнийгээ үйлдвэрийн үнэ гэдэг.

Үйлдвэрлэгч үүнийг санаатайгаар хийдэг үү? Мэдээж үгүй. Ийм булхай хийх саналыг захиалагч үйлдвэрлэгчид санал болгодог. Үйлдвэрлэгчийн хувьд ямар хэлбэрээр борлуулах нь хамаагүй. Үйлдвэрлэгчид үнийг нь өсгөж болох түүхий эд болон эцсийн үнийг бууруулах арга аль аль нь байна. Бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгж үйлдвэрлэгч болон супермаркеттай нэгэн зэрэг үгсэн хуйвалдаж залилан хийдэг. Худалдан авагч энэ аргыг мэдэхгүй тул худалдан авсаар эд нарыг өөгшүүлж байдаг.

Ийм тохиолдолд юуг анхаарах вэ?

1. Мөсний хэмжээ хэр зэрэг байгааг. Таны амьдардаг газарт "хуурай" сам хорхой зардаг дэлгүүрийг олох хэрэгтэй. Энэ сам хорхойг гэсгээгээд таваган дээр тавьж идэхэд ус гээд байх юмгүй. Сам хорхой ийм л байх ёстой. Ийм бүтэээгдэхүүний үнэ өндөр. Гэхдээ мөнгө төлөхөд хармсах зүйлгүй.

2. Хэрэв сам хорхой уутандаа цанатсан байвал хадгалах температурын горим алдагдсаных. Ийм сам орхойг худалдан авах хэрэггүй шүү.

3. Сам хорхойн хальсан дээр цагаан толбо байвал мөн л температурын горим алдагдсаны шинж. Үүнийг худалдан авах хэрэггүй шүү.

Ер нь усаар шахаж мөсөөр дүүргэсэн сам хорхойн тухай өөр нэг зүйлийг анхааруулах хэрэгтэй. Хэрэв өмнө нь импортлогч аж ахуйн нэгжүүд 50 хувь хүртэл ус шахсан сам хорхой оруулж ирдэг байсан бол одоо мөснөөсөө болж гаалийн татвар төлөхгүйн тулд "хуурай"-г оруулж ирээд дотооддоо ус шахдаг болсон. Дахин гэсгээж ус шахахад температурын горим өөрчлөгдөж чанар мууддаг.

 
2. Vanamei сам хорхой.

www.caak.mn (8 фото)
 
Ванамей сам хорхойг хятадад цөөрөмд үржүүлдэг.

Цэвэрлэж гадар бүрхүүлтэй, сүүлтэй нь хамт зах зээлд нийлүүлдэг.


www.caak.mn (8 фото)
 

Үүнийг суши-барууд болон ресторануудад "хуурай" сам хорхой хэмээн зардаг.

www.caak.mn (8 фото)
 
Ванамей далайн бусад амттангуудтай хольж хэрэглэдэг. Тэгээд үүнийгээ "хааны", эсвэл "барын" гэсэн 2 төрлийн нэр зүүдэг. "Барын" гэсэн тодотголтой сам хорхой үнэндээ хаан ч байхгүй. Жинхэнэ бар сам хорхой том хэмжээтэй. Зарж борлуулахад эдийн засгийн хувьд ашиггүй.

Хятадууд юуг ямар чанартай хийдэгийг хэн бүхэн л мэднэ. Атлантын сам хорхой нь илүү чанартай, амттай.

Ванамей атлантын сам хорхойноос жаахан том. Хурц өнгөтэй. Супермаркетуудад энгийн нүдээр энэ хоёр төрлийн сам хорхойг ялгахад хэцүү.

Ванамейг савлагч үйлдвэр усаар шахдаггүй. Импортлогч өөрөө үйлдвэр дээрээ янзалдаг.


3. "Бар" сам хорхой.
Ийм сам хорхой үнийн дээд ангилалд багтдаг. Энэ сам хорхойг хуурах арга бараг байхгүй. Ус шахдаггүй. Химийн бодис хэрэглэдэгүй. Доорх зурган дээрх шиг савлагдсан байдаг.

www.caak.mn (8 фото)
 
Энэ сам хорхойг хятадуудын нэг адил фермерийн аж ахуйн цөөрөмд үржүүлдэг. Хэмжээ нь: 13/15, 16/20, 21/25. Зөвхөн 13/15 болон 21/25-ын хоорон дох үнийн зөрүү 5 долларт хүрдэг.

Зарим хүмүүст энэ сам хорхой нэг их таалагддаггүй. Гэхдээ испани маягийн паэлья зушыг чимэх зорилгоор хэрэглэхэд зохимжтой гэдэг.
 

4. Цэвэрлэсэн сам хорхой.

www.caak.mn (8 фото)
 
Дэлгүүрт ихэвчлэн вакуум савалгаатай зардаг. Томоороо бол ийм байдалтай харагддаг. Гэсгээхэд 30 хувь нь мөс байх жишээтэй. Имй тохиолдолд сонголтоо худалдан авагч өөрөө хийх хэрэг.

Атлантын болон хятадын гэсэн хоёр төрлийн сам хорхой байдаг.

Та болж л өгвөл атлантынхыг аваарай. Ресторануудад хямдаас нь болж ихэвчлэн хятадын сам хорхойг хэрэглэдэг. Хятад цэвэрлэсэн сам хорхой хайруулын дулааныг даахдаа муу. Иймд ихэвчлэн салат хийхэд ашигладаг.

Цэвэрлэсэн сам хорхойг авахдаа аль улсынх гэдгийг сайн хараарай. Эстони, Дани, Норвеги, Исландынх бол эргэлзэлгүй аваарай. Ер нь атлантын сам хорхой л аль ч тохиолдолд найдвартай хоол юм. Өндөр үнэтэй ресторануудад таныг хямд сам хорхойгоор хуурах энүүхэнд шүү. "Хаан" сам хорхой гээд "элит" бүтээгдэхүүний дүрээр хуурна шүү. Тэгэхээр болж өгвөл гэртээ сайхан хоол хийж идэх нь зөв арга юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()