Бүх цаг үеийн эрүүдэн шүүх харгис аргууд

Өнгөрсөн цаг үеийн ихэнх зүйлс одоогийнхтой харьцуулахад илүү хэрцгий, аймшигтай байсан тохиолдлууд цөөнгүй бий. Тухайлбал эмчилгээний аргууд, эмнэлгийн үйлчилгээ, гоо сайхны хэрэглэлүүд гэх мэт энгийн зүйлс итгэмээргүй бүдүүлэг байсан тухай бид өмнөх дугаарууддаа нийтэлж байсан билээ. Харин энэ удаад эртний улсуудын цаазын ялууд ямар аймшигтай, харгис байсан талаар танилцуулж байна.

Бүх цаг үеийн эрүүдэн шүүх харгис аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

14 Цуст ванн

Таны харж байгаачлан дундад зууны үед хэрэгтнийг шийтгэхдээ угаалгын ваннд сандал дээр суулган, дээр нь зөгийн бал асгадаг байна. Үүнийхээ хатгуур зөгийнүүдийг суллан гаргаж, тухайн хүнийг нүүр нүдгүй, бүхий л биеийг хатгуулан, хүн харахын эцэсгүй болгодог байжээ. Иймээс ч үүнийг “цуст ванн” хэмээн нэрлэдэг аж.

Цуст ванн

13 Хятадын эрүү шүүлт

Дундад зууны үеийн Хятадууд хэрэгтнийг усаар цутгаж алдаг байжээ. Энэ нь 2 үүрэгтэй. Нэгт хэрэгтнийг унтуулахгүй сэрүүн байлгах, 2т удаан хугацаагаар тамлаж, тарчлаах зорилготой байна. Тэд хэрэгтнийг шаланд холбон, сандал дээр суулган сайтар бэхлээд дээрээс нь ус асгадаг байж. Мэдээж эхэн үедээ энэ тийм ч хэцүү биш байж болох ч сүүлдээ усны дусал бүр яг л сум адил толгойг нь өвтгөж, унтаж ч чадахгүй байсаар асар их сульдан, үхлийн ирмэг дээр ирдэг байна. Хэрэгтнийг энэ маягаар эрүүдэн шүүж, үхэн үхтэл нь тамладаг байжээ.

Хятадын эрүү шүүлт

12 Хэл тасдах

Энэхүү харгис цаазаас болж, тухайн үед ээжүүд хүүхдүүдээ худал үгсийг амаараа хэлвэл, хэл нь тасарч унана хэмээн айлгадаг байсан гэнэ. Учир нь тухайн үед худал хэлсэн хэрэгтнийг цээрлүүлэх, эрүүдэн шүүхдээ хэлийг нь зүсч, цоолон үнэнээ хэлэхгүй байвал хэлийг нь тасддаг байсантай холбоотой юм. Тиймээс ч тэд үр хүүхдүүддээ хүнд худлаа хэлэхгүй, зөв хүмүүжүүлэхийг зорьдог байж. Нэг талаар сургамжтай ч, үнэхээр харгис байгаа биз.

Хэл тасдах

11 Толгойг нь цавчих

Эрт үед хүмүүс үхэх ялтай гэж үзсэн хүмүүсээ сэлэм, сүх, хутга гэх мэт хурц иртэй тусгай төхөөрөмжөөр толгойг нь тасдан, цаазын ялыг гүйцэтгэж байжээ. Улмаар тухайн хүний тархины ажиллагаа зогсон хэдхэн хормын дотор үхдэг байна. Иймэрхүү ялыг гүйцэтгэдэг хүмүүсийн ярьж буйгаар тухайн хүний толгойг цавчсаны дараа хэсэг хугацаанд булчингууд нь таталдаж, хөдөлдөг гэжээ. Мөн үүнийг ихэвчлэн олны нүднээс далд, чимээгүй үйлддэг байсан бөгөөд цөөн тохиолдолд олны нүдэнд ил үйлддэг байсан гэнэ.

Толгойг нь цавчих

10 Загалмайд цовдлох

Яг л ертөнцийн эзэн, Есүс Христийг загалмайд цовдолсонтой ижил, эрт үед хүмүүс хэрэгтэн, чөтгөр шулам хэмээсэн хүмүүсээ загалмайд цовдлон, үхэн үхтэл нь хоолгүй, нар салхинд тарчлаан хороодог байжээ. Мөн дайсны хүмүүсийг ийнхүү цовдлон, эсрэг талын хүмүүсээ айлгах, зүрхийг нь үхүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг байсантай ч холбоотой.

Загалмайд цовдлох

9 Төмөр торонд хорих

Араатан амьтан болон хүнд гэмт хэрэгтнийг төмөр торонд хорьж, ус ундгүй тарчлаан өлсгөж хороодог байсан яргаллын нэг хэлбэр юм. Ихэвчлэн дундад зууны үед энэхүү аргыг түгээмэл хэрэглэдэг байсан бөгөөд магадгүй хэрэгтнийг хамгийн удаанаар тарчлааж алах, сонгодог хэлбэрүүдийн нэг байсан гэхэд болно. Хамгийн сүүлд тухайн хүнийг нас барсны дараа торноос гарган, амьтны хоол болгодог байжээ. Үхэхдээ ч, дараа нь ч үнэхээр үйлтэй аж.

Төмөр торонд хорих

8 Толгой бяцлах

Таны харж байгаачлан эрт үед хүмүүс хэрэгтнийг эрүүдэн шүүхдээ ийнхүү толгойг нь хавчиж бяцалдаг байжээ. Хэрэв хэрэгтэн үнэнээ хэлэхгүй, тэдний хүссэн хариултыг хэлэхгүй бол ийнхүү хавчих хэмжээг нь бага багаар ихэсгэхээр толгойг нь няцалж алдаг байж. Хамгийн аймшигтай нь тэдний зорилго хэрэгтнийг удаанаар тарчлаан алах тул, хэрэгтэн өршөөгдөх магадлал тун бага юм.

Толгой бяцлах

7 Эрхий хуруу бяцлах

Тухайн хүнийг шууд үхэлд хүргэхгүй ч, маш их тарчлаан зовоодог аргуудын нэг. Тэд хэрэгтнийг толгой бяцлахтай ижил, бага багаар зайг нь ойртуулсаар эцэст нь 2 гарын эрхий хурууг нь юу ч үгүй болтол нь бяцалдаг байжээ. Ихэвчлэн хулгайн хэргээр баригдсан хүмүүсийг ийнхүү шийтгэдэг байв. Бид гарандаа өргөс орох, халгайд хатгуулахад төдийд л ямар их өвддөг билээ дээ. Төсөөлөхөд ч бэрх юм.

Эрхий хуруу бяцлах

6 Хөрөөдөх

Амьдаараа амьтанд урж тасдуулан идүүлэхээс илүү аймшигтай зүйл ч бас бий. Учир нь амьтан ангаа хийхдээ юун түрүүнд тухайн амьтны гол судас буюу артерийн судаснаас хазаж зовоолгүйгээр түргэн хороодог. Харин амьдаараа модонд дүүжлүүлэн эмзэг тус газраараа хөрөөдүүлэн амиа алдана гэдэг цаазын хамгийн харгис хэлбэр юм. Тухайн хүн үхтлээ мэдээж удна. Тэр болтол тэсэхийн аргагүй яргаллыг эдэлж, байж болох бүх зовлонг мэдэрнэ гэсэн үг юм. Тус ялыг эртний Ром, Испани, Персийн орнуудад үйлддэг байжээ.

Хөрөөдөх

5 Өргөстэй сандал дээр суулгах

Зөвхөн аймшгийн киноноос л харж байсан биз дээ?Энэхүү аймшигтай төмөр өргөстэй сандалд ойролцоогоор 1500 гаруй төмөр өргөс байдаг бөгөөд хэрэгтнийг энэхүү сандал дээр суулган, бүхий л биеийг нь сайтар хүлэн, дээр нь хүнд зүйлсийг тавин тамладаг аж. Ингэсээр хэрэгтэн цус алдаж, бүх биендээ шарх авч удалгүй нас бардаг байжээ.

Өргөстэй сандал дээр суулгах

4 Төмөр бүс

Энэ бол охид бүсгүйчүүдийн цэвэр ариун байдлыг хадгалах үүднээс эрчүүдийн сэдсэн арга юм. Дундад зууны үед эрчүүд эхнэрүүдээ орхин удаан хугацааны туршид дайн тулаанд явдаг байв. Тухайн үед эхнэрүүдээ өөрийнх нь эзгүйд хэн нэгэнтэй дотно харьцаанд оруулахгүйн үүднээс энэхүү бүсийг бүсэлхийнээс доогуур бүслэн, түгжээд явдаг байж. Бүсгүйчүүд энэ бүстэйгээ бие засаж л болно. Харамсалтай нь дайнд эр нөхрөө алдсан эхнэрүүд үүнийгээ авч чадахгүй насаараа тарчлах, эс бөгөөс авах гэж байгаад харамсалтайгаар амь эрсэддэг байсан байна.

Төмөр бүс

3 Усаар цутгаж хороох

Дундад зууны үеийн Европд хэрэгтний ам руу үхэн үхтэл нь ус цутгаж хороодог байжээ. Улмаар хэрэгтний уушгинд ус орж, бөглөрч үхдэг аж. Гэвч энэхүү арга нь тийм ч түгээмэл биш юм.

Усаар цутгаж хороох

2 Гадсан дээр суулгах

Румын улсын хаан цуст Влад хэмээх хүн тухайн үед маш олон залуу эрчүүдийг ийнхүү гадсан дээр суулгаж, харгислан хороодог байжээ. Түүний золиосонд ойролцоогоор 20 мянган хүн үхсэн байдаг.

Гадсан дээр суулгах

1 Харханд идүүлэх

Дундад зууны үеийн Англи улсад хэрэгтнийг өлсгөлөн харханд амьдаар нь идүүлдэг байжээ. Энэ тийм ч сайхан сайхан харагдахгүй нь лавтай. Учир нь өлсгөлөн хархны хазалтууд, араатан амьтнаас илүүтэй хүнийг тарчлаан зовоох болно. Маш удаанаар тарчилж үхнэ гэсэн үг юм.

Харханд идүүлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()