СААК БАРИМТ

Дэлхийн II дайны тухай бидний мэдэхгүй баримтууд

Дайн гэдэг хэний ч хүсэх сайхан зүйл биш билээ. Гэвч тэдгээр хүмүүсийн халуун цус, бүлээн амиар ирсэн энэ их эрх чөлөө, газар нутгийг үгүй хийхгүйн тулд ахин дайн гарахыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Ийнхүү бид та бүхэндээ дэлхийн хоёрдугаар дайны үеэр дайтагч талуудын хэрэгжүүлж байсан нууц ажиллагаа болон бусад сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.  

Дэлхийн II дайны тухай бидний мэдэхгүй баримтууд Хадгалах

Та ямар үед худлаа ярьдаг вэ?

Ямар нэгэн байдлаар худлаа ярьдаггүй хүн гэж манай гараг дээр байхгүй биз. Энэ нь байгалиас бидэнд заяасан зүйл тул хичнээн худлаа хэлэхгүй байя ч гэсэн тоглоомоор ч хамаагүй худлаа ярьчихсан л байдаг. Ингээд та бүхэнд бид өдөр бүр хэрхэн худлаа ярьж байдаг тухай сонирхолтой мэдээллийг дуулгая.

Та ямар үед худлаа ярьдаг вэ? Хадгалах

2016 оны хамгийн муу эцэг эхчүүд

Хүний эцэг эх гэдэг өөрөөсөө илүүтэй үрээ хайрлаж, чадлынхаа хэрээр тэднийгээ дэмжиж, ирээдүй нь гэрэлтэй, зам нь дардан, үрийн минь санаа сэтгэл тайван амгалан байгаасай хэмээн өдөр шөнөгүй залбирч явдаг гайхалтай хүмүүс билээ. Гэтэл анхаарал болгоомжгүй хариуцлагагүй байдал, арчаагүй зангаасаа болж үр хүүхдээ алах шахаж, байж боломгүй аашилсан хамгийн тэнэг эцэг эхчүүд ч бас олон бий. Ингээд 2016 онд тэнэг үйлдэл гаргасан, эцэг эхчүүдийн ухаангүй явдлуудыг танилцуулж байна. 

2016 оны хамгийн муу эцэг эхчүүд Хадгалах

Хамгийн олон эхнэртэй эрчүүд

Олон эмэгтэйтэй байх ёс аль эртний үед л хамааралтай гэж боддог билээ. Гэвч энэ үед ч гэсэн өчнөөн олон эхнэртэй эрчүүд байж л байдаг нь гайхалтай. Бид та бүхэндээ өмнө нь 39 эхнэртэй Энэтхэг эрийг танилцуулж байсан бол харин одоо түүхэн дэх хамгийн олон эхнэртэй эрчүүдийг танилцуулъя.  

Хамгийн олон эхнэртэй эрчүүд Хадгалах
2016-06-07, 11:03

Жирэмслэлтээс хамгаалах шилдэг эртний аргууд

Жирэмслэлтээс хамгаалах аргууд гарснаар бэлгийн харилцааны хувьсал үүссэн гэсэн таамаг байдаг. Гэвч одоо үүнийг тодорхойлох, шүүхэд хэцүү юм. Харин бүхий л үеийн туршид эмэгтэйчүүд хүүхэд гаргах тал дээр нэлээд анхаарал хандуулдаг байсан нь баттай. Тэдний хэрэглэж байсан жирэмслэлтээс хамгаалах зарим аргууд нь тийм ч эрсдэлгүй алхам биш байсан аж. Магадгүй эдгээр аргууд орчин үеийн бүсгүйчүүдийн инээдийг хүргэх болов уу. Жишээлбэл: Эртний Ром улсад эмэгтэйчүүд жирэмслэхгүй нь тулд бүжиглэж, хүзүүн дээрээ сахиус зүүдэг байжээ. Гэсэн хэдий ч энэ арга нь үр дүнтэй байж чадаагүй нь мэдээж. Тэгвэл одоо бидний танилцуулах гэж 10 факт нь эрт үед хамгийн ихээр хэрэглэгдэж байсан жирэмслэлтээс хамгаалах аргууд юм.

Жирэмслэлтээс хамгаалах шилдэг эртний аргууд Хадгалах

Хамгийн тархмал цуу яриа

Цуу яриа тархахдаа маш амархан байдаг. Үнэн худлыг нь мэдэхгүй ч амаас ам дамжин давслагдсанаар зарим тохиолдолд үнэн мэт санагдах тохиолдол ч бий. Харин одоо та бүхэнд хүргэх гэж байгаа цуу яриа нь дэлхий дээр хамгийн тархмал зүйлс юм. Эдгээр яриаг үнэн худал болох эсэхийг бид мэдэхгүй билээ.

Хамгийн тархмал цуу яриа Хадгалах

Алтан гулдмай хэрхэн хийдэг вэ?

Австрийн нэгэн хотод “Ögussa GmbH” хэмээх алт боловсруулалтын үйлдвэр байдаг гэнэ. Энэхүү үйлдвэрт алтаар гоёл чимэглэлийн зүйл бүтээгч нарт зориулан алтыг боловсруулдаг байна. Үүнээс гадна өнгөт үнэт металуудаас лабораторийн багаж хэрэгсэл хийдэг аж. Харин боловсруулалтанд хэрэггүй болсон гоёл чимэглэл болон загвар нь хуучирсан эдлэлүүдийг ашигладаг байна. Ингээд ямар шат дамжлага дамжиж алтан гулдмай үүсдэг талаар сонирхоцгооё.

Алтан гулдмай хэрхэн хийдэг вэ? Хадгалах

Царайлаг хүмүүсийн зовлон

Царайлаг хүмүүсийн зовлон мундахгүй дээ. Охид/залуусыг араасаа гүйлгэнэ, утас нь өдөр шөнөгүй хайрын үгтэй зурвасаар дүүрнэ, хэн нэгний харцанд ээрүүлж гадуур ч тайван алхаж болохгүй гээд л... Хөөрхөн хүмүүст хүн бүхэн л атаархаж, хичнээн сайхан, атаархам амьдарч байгааг нь гайхна. Гэвч бодит амьдрал тэдний бодсон шиг дардан байхгүй, харин яг ийм л байдаг...

Царайлаг хүмүүсийн зовлон Хадгалах
2016-06-06, 17:35

Хятадад 2 жил амьдрахад юу сурч болох вэ?

Мэри Пипенко (Mary Pipenko) гэх Орос бүсгүй Хятад улсад 2 жилийг өнгөрүүлсэн аж. Тэгэхдээ байнга тэмдэглэл хөтөлж байсан бөгөөд өөрийн сурсан мэдсэн зүйлсээ олон нийттэй хуваалцахаар шийдэж, хуримтлуулсан туршлагаа дэлгэжээ. Ингээд Хятад хүмүүсийн амьдралын ерөнхий хэв маяг болоод тэдгээрээс өөрсдийн амьдралд юуг шингээж, юуг сурч болох тухай бичсэн Орос бүсгүйн тэмдэглэлийг нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна. 

Хятадад 2 жил амьдрахад юу сурч болох вэ? Хадгалах

Алан хядагчдын тухай бидний мэдэхгүй 10 баримт

“ISIS” буюу “Исламын улс” бүлэглэл нь аймшигт аллага, олон тооны хорлон сүйтгэх ажиллагаа явуулдгаараа зартай билээ. Хамгийн харамсалтай нь хохирогчдын ихэнх хэсгийг өөрийн үзэл бодлыг хэлснийхээ төлөө цаазлуулж байгаа гэм зэмгүй иргэд, хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүс эзэлдэг байна. Ингээд бид та бүхэнд тус бүлгэмийн гүйцэлдүүлдэг цааз, мөнгөө хаанаас олдог гэх мэт сонирхолтой мэдээллүүдийг багцлан танилцуулъя.

Алан хядагчдын тухай бидний мэдэхгүй 10 баримт Хадгалах

Эмэгтэйчүүд ямар төрлийн эрчүүдэд дурладаг вэ?

Мэдээж бүсгүй хүн бүрийн сонирхол өөр байх боловч тэдний нийтлэг сонирхлыг 10 өөр төрлийн залуусаар тодорхойлж болно. Ийм төрлийн эрчүүд ихэнх тохиолдолд бүсгүйчүүдийг соронзон мэт татах чадвартай байдаг бөгөөд ямар ч бүсгүйг өөрийн болгох увидастай байдаг нь хачирхалтай. Ингээд эмэгтэйчүүдийн дурладаг эрчүүдийн төрлийг танилцуулъя.

Эмэгтэйчүүд ямар төрлийн эрчүүдэд дурладаг вэ? Хадгалах

Эртний биеэ үнэлэгчид ямар байсан бэ?

Хамгийн эртний ажил мэргэжлийг та юу гэж бодож байна? Эртний мэргэжлийг эмэгтэйчүүд үүсгэсэн гэж үздэг байна. Тэгвэл хамгийн эртний мэргэжлүүдийн нэг бол хүн бүрийн сайн мэдэх биеэ үнэлэх ажил байсан байна. Олон зуун жилийн туршид биеэ үнэлэх нь бүсгүйчүүдэд хангалттай орлого олоход тусалдаг байсан бөгөөд заримдаа биеэ үнэлэж байсан эмэгтэйчүүд томоохон удирдлага болж, амьдралынх нь түвшин дээрдэх тохиолдол ч байсан аж. Харамсалтай нь энэ мэргэжилтэй хамт олон тооны өвчин гарсан нь энэхүү мэргэжлийн сул тал байсан гэнэ. Ингээд хамгийн эртний ажил мэргэжлийн талаар бага ч болов мэдэж авцгаая.

Эртний биеэ үнэлэгчид ямар байсан бэ? Хадгалах