Хувцас болон гутлаа хялбар аргаар хэрхэн арчлах вэ?

2015-05-13, 03:28
35,479

Хүмүүс гутал, хувцас авахдаа өөрсдийн стиль имиждээ тохируулан сонголт хийдэг боловч, хамгийн гол нь биедээ тохирсон, эвтэйхэн байх тал дээр нь анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу. Гэхдээ л ямар ч хувцас авсан цаг хугацаа өнгөрөхийн хэрээр элэгдэж хуучирах нь мэдээж юм. Тэгвэл танд хувцасныхаа эдэлгээг уртасгах дараах ашигтай аргуудыг хүргэж байна.

Хувцас болон гутлаа хялбар аргаар хэрхэн арчлах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Гялалзсан пүүз
Угаагч бодис болон хүнсний содыг нэг саванд хийгээрэй. Дараа нь сойзоор пүүзээ сайн үрэх хэрэгтэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно.


Үр дүн.



2. Шилэн трикогоо бөх болгоё
Үсний лак трико урагдахаас сэргийлдэг.



3. Шилэн трико тань урагдсан бол...
Хэрвээ шилэн трико тань аль хэдийн урагдчихсан бол өнгөгүй лак түрхэж, нэмж урагдахаас хамгаалаарай.


4. Шинэ гутлыг сунгах
Хоёр уутанд ус хийж, гутландаа хийгээд хөлдөөгч рүү хийгээрэй, ийнхүү нэг хонуулахад таны хөлийг барихаа болино.





5. Жийнсин өмдний өнгийг алдуулахгүй байх
Бараан өнгийн хувцасны өнгийг алдуулахгүйн тулд угаах бүрдээ уксус нэмээрэй.



6. Өмдний цахилгааны түгжээ
Өмдний тань цахилгааны түгжээ байн байн тайлагдаад байвал бичгийн хавчаараар тогтоож болно.



7. Цагаан хувцсан дээрхи толбыг арилгах
Толбо болсон хэсэг дээр нимбэгний шүүс түрхэн угаавал хурдан арилна.



8. Улаан дарсны толбо
Хэрвээ та хувцсаа улаан дарсны толбо болгочихсон бол цагаан дарс, эсвэл хийжүүлсэн ундаа, давсны тусламжтай арилгаж болно.



9. Малгайныхаа үдээсийг хурдан хийцгээе
Биеийн тамирын малгай эсвэл өмдний үдээс байнга гарчихдаг шүү дээ. Ундааны соруулыг ашигласнаар та үдээсээ хялбархан хийж болох юм.





Дээрх аргуудыг видео бичлэгээс үзнэ үү.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()