Та үүнийг мэдэх үү?

Ингээд ээлжит сонин хачин баримтуудаа хүргэе. Жишээ нь, Австралийн уугуул иргэд хэрэгтэнг шийтгэхдээ хараадаг байсан байна. Ийнхүү хараал хүртсэн хэрэгтэн хэд хоногийн дараа амьсгал хураадаг байсан бөгөөд энэ нь хараалын их хүчийг харуулж байгаа ажээ.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

“Lord of War” кинонд найруулагч Эндрю Никкол 3000 ширхэг Калашниковын автоматыг худалдан авсан байна. Учир нь тэд бутафорын буунаас хямд байжээ. 

2

Рио-де-Жанейро өмнө нь Португалийн нийслэл байсан байна. Хожим нь "Рио" Европоос гадна орших цорын ганц нийслэл болон салсан ажээ. 

3

 

Боксын алдарт тамирчин Дон Кинг (Don King) амьдралдаа хоёр хүний амийг хороож байсан байна. Эхний хүн нь түүний газар доорхи казиног ухаж байхад нь хойноос нь буудсан аж. Харин хоёр дахь хүн нь түүнд 600 долларын өртэй байсан учир, түүнийг өшиглөж амийг нь хороожээ. 

4

Парисын өргөн чөлөөг ямар нэгэн бослого гарсан үед, буугаар буудахад хялбар байхаар хийсэн байна.

5

Хоёр залуу жилийн турш зөвхөн мах л идсэн ч эрүүл мэндийн байдал нь огтхон ч муудаагүй аж. 

6

80-аад оны үед Мьянмард эдийн засгийн хямрал болсон байна. Учир нь засгаас 9-д хуваагдахгүй мөнгийг ашиглахыг хориглож байжээ. 

7

 

Хамгийн анхны IQ тестийг зохиогч Альфред Бине хэлэхдээ, хүний оюун ухаан жил бүр өөрчлөгддөг хэмээн үзсэн байна. Тиймээс өөрийнх нь зохиосон тестийг стандарт оюун ухааны үнэлэлтэнд ашиглахыг хориглосон аж. 

8

Словакийн хэсэг бүлэг судлаачид Чернобылийн хөрсөн дээр буурцаг ургуулж үзсэн байна. Тэгтэл буурцаг тарьсан анхны өдрөөсөө эхлэн орчиндоо зохицож эхэлсэн бөгөөд хүний биеийг хорт цацрагаас хамгаалах бодисыг ялгаруулж байжээ.

9

Австралийн уугуул иргэд хэрэгтэнг харааж шийтгэдэг байсан байна. Ийнхүү хараал хийснээс хоёр гурав хоногийн дараа хэрэгтэн амиа алддаг байжээ. 

10

Жил бүр аварга загасны аманд 5 хүн амиа алддаг бол, хүмүүс цагт 1 аварга загас агнадаг бөгөөд жилд дунджаар 11 мянга болдог байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()