Дэлхийн II дайны тухай бидний мэдэхгүй баримтууд

Дайн гэдэг хэний ч хүсэх сайхан зүйл биш билээ. Гэвч тэдгээр хүмүүсийн халуун цус, бүлээн амиар ирсэн энэ их эрх чөлөө, газар нутгийг үгүй хийхгүйн тулд ахин дайн гарахыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Ийнхүү бид та бүхэндээ дэлхийн хоёрдугаар дайны үеэр дайтагч талуудын хэрэгжүүлж байсан нууц ажиллагаа болон бусад сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.  

Дэлхийн II дайны тухай бидний мэдэхгүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Муслимчууд Герман цэргүүдэд үйлчилдэг байсан

Нацист армийнхан 1943 онд өөрийн цэргүүдээ 2 хэсэг болгон хуваажээ. Тэдний ихэнх хэсгийг Босни болон Муслим цэргүүд  эзэлж байсан гэдэг. Учир нь тэд, цэргүүдийнхээ тархийг угааж, аль болох олон хүнийг  өөрийн талд элсүүлж, эрх чөлөө эрх мэдлийг өгнө хэмээн хуурдаг байв. Герман цэргүүд өөрсдийн албанд ирж буй хүмүүсийг үнэхээр найрсгаар угтаж байсан байна.

Муслимчууд Герман цэргүүдэд үйлчилдэг байсан

2 Төхөөрөмж

Ихэнх хүмүүс анхны цөмийн бөмбөгийг Японы Хирошима болон Нагасакид дэлбэлсэн хэмээн боддог. Гэтэл энэ мөн л өрөөсгөл ойлголтуудын нэг байжээ. Хамгийн анхны цөмийн бөмбөгийг "төхөөрөмж" хэмээн нэрлэсэн бөгөөд анх дэлхийн 2-р дайны үед хэрэглэж байсан гэдэг. Тус бөмбөгийг хамгийн анх Япон улсад туршсан бөгөөд 1945 оны 7-р сарын 16-нд Шинэ Мексикт унагасан аж. Энэ нь маш хүчтэй буюу нарны цацрагаас ч илүү их эрчим хүч, гэрлийг цацруулан унасан гэдэг.

Төхөөрөмж

3 Гитлерийн төлөвлөгөө

Дэлхийн хоёрдугаар дайны Францын тулалдаан буюу Францын уналт нь 1940 оны 5 сарын 10-нд эхэлж, Германчууд Франц болон Доод улсуудыг эзэлснээр хуурамч дайныг төгсгөл болгосон юм. Уг тулалдаан 2 гол ажиллагаанаас бүрдэж байв. Эхлээд "Fall Gelb" буюу Шар ажиллагааны дүнд Германы зэвсэгт хүчин Арденн хүртэл давшиж, Бельгид байсан Холбоотны хүчийг бүсэлж авсан. Улмаар Динамо ажиллагааны явцад Британийн Явуулын Хүчин болон олон Франц цэргүүд Данкиркийг орхижээ. Хоёр дахь ажиллагаа болох "Fall Rot" буюу Улаан ажиллагаа нь 6-р сарын 5-нд эхэлж, Германчууд Мажино шугамыг сэтлэн, Францын нутагт цөмрөн орсон юм. Итали улс 6-р сарын 10-нд Францад дайн зарласан бөгөөд Францын засгийн газар Бордо руу зугтаж, Германы Вермахтын цэргүүд Францын нийслэл Парис хотыг 6 сарын 14-нд эзэлсэн байна.

Гитлерийн төлөвлөгөө

4 Черчиллийн үг хуурмаг байсан

Тэрээр Английн консерватив улс төрч байсан бөгөөд Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн удирдагч байснаараа олонд танигдсан. Зууны туршид дайны үеийн шилдэг агуу удирдагчаар нэрлэгдэж, Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан юм. Герман улс, Англи руу довтолж эхлэхэд тэрээр дайчдынхаа урам, зүрх зоригийг нэмэгдүүлэхийн тулд өөрийн илтгэлийг радиогоор дамжуулан хүргэдэг байсан.
Гэвч тухайн үед амьдаар шууд илтгэх нь боломжгүй байсан учир тухайн хүн өөрөө ярьж байгаа эсэхийг төдийлөн мэддэггүй байв. Тэдний хүндэлж биширч явдаг хүн нь тэднийг хуурч, нэрийн өмнөөс өөр нэгнийг яриулж байсан гэвэл урам нь хугарах нь лавтай. Түүний оронд Норман Шилей (Norman Shelley) хэмээх жүжигчин эр, илтгэл тавьдаг байжээ.

Черчиллийн үг хуурмаг байсан

5 "Звено" төлөвлөгөө

1920-оод оны эхээр Герман улс дайны шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэд үүнийгээ "Звено" төлөвлөгөө хэмээн нэрлэжээ. Том онгоцонд жижиг 3 онгоц тээвэрлэж, тэдгээрийг дайны шугам руу илгээдэг байсан аж. Гэвч тус төлөвлөгөө нь ашиглахад маш бэрх байсан тул жилийн дараагаас хэрэгжүүлэхээ больжээ.

"Звено" төлөвлөгөө

6 АНУ-д Германы тагнуулууд байсан

Герман цэргүүд яагаад маш ухаалаг, алсын хараатай, дайчин байсан гэвэл тэд АНУ-д тагнуулуудаа илгээдэг байсных юм. Энэ мэтээр тухайн улсын цэргийн нууцыг судалж, дунд нь орон тэдний нэг мэтээр амьдардаг байжээ. Ийнхүү тэд АНУ-ын хүчтэй зэр зэвсэг, бөмбөгдөгч онгоц, тэсрэх бөмбөг зэргийг судлан, хамгийн аймшигтай зэр зэвсгүүд, техник хэрэгслийг хийсэн байдаг.

АНУ-д Германы тагнуулууд байсан

7 Тусархаг дээрэмчин

Английн нууц тагнуулын газрын ажилтан Реану Чидсон (Reany Chidson), дайсны дайралтанд өртсөн бүс нутгаас очир эрдэнэ хамгаалах үүрэгт ажлыг хүлээн авчээ. Гэвч түүнийг хамгаалах нь боломжгүй байсан тул, тэднийг хулгайлахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг. Тэрээр Амстердамын үнэт эдлэлийн дэлгүүрт өөрийн дүрийг хувиргаж, эрдэнэсийг аван Англи улсад аюулгүй хүлээлгэн өгсөн аж.

Тусархаг дээрэмчин

8 Цеппелиний ажиллагаа

1944 онд дайны давалгаа эргэж, Зөвлөлтын улаан арми Германд айдас хүйдсийг төрүүлээд байжээ. Харин Германчууд 1942 оноос эхлэн булаан эзэлсэн бүс нутгууддаа зөвлөлтийн эсрэг ухуулга түгээх, улаан армийн дотоодод хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулах гэх мэтээр арга хэмжээ авсаар байжээ. Гэвч энэ нь төдийлөн үр ашгийг өгөөгүй аж. 1944 онд тэд Сталинийг хөнөөх Зеппелин ажиллагааг хэрэгжүүлсэн нь тэдгээр бүтэлгүй ажиллагаануудын нэг байсан юм. Тэд тусгайлан бэлдсэн Орос тагнуулчдаа шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж, өнгөлөн далдлалт хийн Сталинг хөнөөлгөхөөр Москва руу нисэх онгоцоор илгээжээ. Аадар бороо, өтгөн үүлний улмаас онгоц нь осолдож, тагнуулчид золоор амьд мэнд үлдэн цааш мотоциклоор явжээ. Гэтэл тэд эхний шалган өнгөрүүлэх цэгийг ч давж чадалгүй баригдсан аж. Учир нь гадаа их бороотой байхад тагнуулчдын хувцас нэлээн хуурай байсан нь шалган нэвтрүүлэх цэг дээрх цэргүүдийн сэжгийг төрүүлжээ.

Цеппелиний ажиллагаа

9 “Олтерра”

Дайны үеэр Италийн "Олтерра" хэмээх хөлөг онгоц Гибралтарын хоолойд Британитай тун ойрхон Испанийн нэгэн боомтод гацаад байжээ. Энэ байдлыг Италичууд овжноор ашиглан 1942 оны сүүлээр шаардлагатай бүх зэвсэг хэрэглэлээ нууцаар зөөн аваачаад хөлгийн бөөрөнд усан доор харагдахгүй хэсэгт нь нүх гарган цоолж түүгээрээ жижиг шумбагч онгоцуудаа оруулж гарган Британий эсрэг дайралт хийх болсон байна. Тэд нийтдээ Британийн тээврийн зургаан хөлгийг живүүлсэн бөгөөд 1943 онд Итали улс бууж өгөх хүртэл баригдаагүй гэдэг.

“Олтерра”

10 Пеперминт ажиллагаа

Анхны цөмийн бөмбөгийг амжилттай туршсаны дараа ч холбоотны талын зарим эрдэмтэд цацраг идэвхит бодисыг цөмийн бөмбөг болгон ашигласнаас шууд хордуулах маягаар хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үзсэн хэвээр байлаа. Хэдийгээр цацраг идэвхит бодисыг довтолгоонд ашиглахад хэцүү байсан ч дайсны байрлаж болох газрыг цацрагаар хордуулах маягаар хэрэглэх өндөр боломжтой гэж үзсэн байна. Тиймдээ ч Германчууд чухам энэ аргыг ашиглаж, тэдний Европ дахь давшилтыг сааруулна гэдэгт итгэж байжээ. Тиймээс ч цацраг идэвхит бодисыг илрүүлэх аппарат зохион бүтээж 1944 онд холбоотнууд Европ тивийг чөлөөлөх дайралтаа эхлэхэд аль хэдийнээ цацраг идэвхт бодис илрүүлэх зөөврийн төхөөрөмж бүтээгээд цэргүүдэд тараахад бэлэн болсон байв. Азаар Германчуудад цацраг идэвхит зэвсэг байгаагүй юм.

Пеперминт ажиллагаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()