СААК БАРИМТ

Та үүнийг мэдэх үү?

Дэлхий дээр маш олон хачирхалтай, сонирхолтой зүйлс оршин байдаг. Гэвч бид бүгдийг нь олж мэднэ гэдэг бүтэшгүй зүйл билээ. Харин өнөөдөр та бүхэндээ мэдлэгт тань бага ч атугай хөрөнгө оруулахаар сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Дэлхийн хамгийн баян иргэдтэй улсууд тодорчээ

Дэлхийн улс орнууд хүн ам, хөгжил дэвшил болоод хөрөнгө чинээгээрээ эрэмбэлэгдэж явдаг жамтай. Харин өнөөдөр та бүхэндээ хамгийн баян иргэдтэй улсуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү жагсаалтыг саятан буюу хөрөнгө чинээтэй хүмүүсийг, нийт хүн амтай нь харьцуулан гаргасан байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Дэлхийн хамгийн баян иргэдтэй улсууд тодорчээ Хадгалах

Эбола вирус хүн төрөлхтнийг устгах уу?

Эбола хэмээх вирус тархсанаас хойш хэдийн 1700 гаруй хүнийг өвчлүүлж, 900 гаруй хүний алтан амийг авч одоод байна. Тэгвэл чухам энэхүү вирус нь хаанаас гаралтай, бидэнд ямар аюул заналхийлж байгаа талаар сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэж байна. Хэдийгээр энэ өвчин мартагдаж, хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа ч, энэ вирусаар өвчилсөн хүмүүс амьдаараа зомби болж, олныг сэртхийлгэж байгаа нь айх хангалттай шалтгаан биш гэж үү?

Эбола вирус хүн төрөлхтнийг устгах уу? Хадгалах

Казиногоос сая сая доллар хожсон нь

Америкийн алдарт “Forbes” сэтгүүл хуучин он солигдож, шинэ он болох гэж байгаатай холбогдуулан үйлчлүүлэгчид нь сая сая доллар хожсон Казино-уудыг жагсаасан байна. Бүх казино хуурамч байдаггүй бололтой. Зарим нэг казинод үнэхээр мөнгө хожиж болдог гэдгийг Forbes сэтгүүлийнхэн баталж харууллаа. Ингээд эдгээр казиногийн гайхалтай азтангуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авцгаая.

Казиногоос сая сая доллар хожсон нь Хадгалах

Гаднынхан Монголчуудын тухай ингэж бичжээ

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй гадаадын иргэд Монгол улс, тэрчлэн их эзэн Чингис хааны талаар ярилцаж байна. Энэ нь бидний эх нутаг, ард түмэн төдий чинээгээр дэлхий нийтийн анхааралд байгаагийн илрэл билээ. Ийнхүү бид та бүхэндээ гадаадын сайтууд дээр бичигдсэн Монголчуудын тухай сонирхолтой мэдээллийг орчуулан хүргэе.

Гаднынхан Монголчуудын тухай ингэж бичжээ Хадгалах

Түүхэн дэх хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд

Ажил мэргэжил гэдэг тухайн цаг үеийнхээ хэрэгцээ, нийгмийн байдлыг илтгэж байдаг. Тиймдээ ч бид өнөөдөр аль болох цалин хангамж сайтай, эрэлттэй ажил мэргэжлийг эзэмшиж, сайн ажилд орохыг хүсдэг. Тэгвэл энэхүү ойлголт эрт үед харьцангуй өөр байжээ. Магадгүй тухайн цаг үеийн харанхуй бүдүүлэг байдал, ажил мэргэжилд ч нөлөөлж байсан биз ээ. 

Түүхэн дэх хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд Хадгалах

Хүнээс ч илүү чадвартай амьтад

Хэрвээ бид амьтадтай ойлголцож, харилцаж чаддаг байсан бол хичнээн гоё вэ? Тэд бидэнд өөрсдийн чадвар, туршлагаасаа хуваалцаж, өөрсдийн амьдрал ахуйн талаар ярих ч байсан юм билүү. Бид энэ удаагийнхаа мэдээллээр та бүхэндээ хүнд ч байхгүй гоц гойд чадвартай амьтдыг танилцуулья.

Хүнээс ч илүү чадвартай амьтад Хадгалах

Явган зорчигчдын гаргадаг 5 эндүүрэл

Оросын замын цагдаагийн газрынхан олон улсын судалгааны дүнг нэгтгэж, явган зорчигчдод хамгийн их тохиолддог 5 аюулт ташаа ойлголтын талаар мэдээллийг нийтэлжээ. Ялангуяа хүүхдүүд энэ төөрөгдөлд ихээхэн автдаг бөгөөд энэ нь тэдний амь нас, эрүүл мэндэд аюултай байх нь гарцаагүй. Тиймээс доорх төөрөгдлүүдийг анхааралтай гэгч нь уншиж, илүү болгоомжлох нь зүйтэй.

Явган зорчигчдын гаргадаг 5 эндүүрэл Хадгалах

Унтраалганы товч ямар учиртай вэ?

Бид өдөр тутамдаа үргэлж хэрэглэдэг зүйлсийнхээ утга, гарал үүслийг мэддэггүй хэрнээ л хэзээний танил мэт хэрэглэсээр байдаг. Тэгвэл энэ удаад бид та бүхэндээ цахилгаан бараа, удирдлага, тэр ч бүү хэл гар утсан дээр гарч ирдэг "Power Button" буюу унтраалганы товчлуурны тэмдэгт ямар утгатайг танилцуулъя. 

Унтраалганы товч ямар учиртай вэ? Хадгалах
2016-06-22, 17:00

Ус уух хувьтай хүмүүс

Орчлон дээр олон мянган хүмүүс золгүй тохиолдлоор амиа алдаж, ойр дотны хүмүүсээ харуусал гунигт орхин оддог. Харин өнөөдөр та бүхэндээ аймшигт явдлуудаас амь гарч чадсан, ус уух хувьтай хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдгээрийг азтай гэж нэрийдэх боловч нөгөө талаас нь бодоод үзвэл азгүй хүмүүс. Учир нь насан туршдаа тэд сэтгэцдээ, бие махбодидоо, сэтгэлдээ сэвтэй үлдсэн юм. 

Ус уух хувьтай хүмүүс Хадгалах

Онгоцонд суухад юу анхаарах ёстой вэ?

Мэдээж хол зайг туулан гаталж, зорьсон газарт саадгүй хүргэж өгөх тэнгэрийн хүлэг бол нисэх онгоц юм. Олон мянган бээрийг хоромхон хугацаанд туулах нисэх онгоц нь мянга мянган хүний амь насыг хариуцаж явах боловч зарим үед цаг агаарын байдал, жолоочийн туршлага чадвар зэргээс шалтгаалан осолдож, хүмүүсийн амь насыг авч одох нь бий. Иймд та бүхэндээ онгоцонд суухад тохиолдож болох аюулыг сэрэмжлүүлж байна.

Онгоцонд суухад юу анхаарах ёстой вэ? Хадгалах

Биднийг алж мэдэх хоол хүнснүүд

Бид бүхний өдөр тутамдаа идэх дуртай хүнсний бүтээгдэхүүнд итгэхийн аргагүй химийн хортой бодисууд ихээр агуулагддаг болохыг мэдэх үү? Эдгээр нь дотор эрхтнүүдэд хорт хавдрын эс үүсгэж, хурдан тархаах, эд эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэх мэт аймшигтай хор нөлөөтэй байдаг юм. Чанарын ямар ч баталгаагүй импортын эдгээр бүтээгдэхүүнүүдийг бидний бяцхан үрс идэж, хэрэглэдэг гээд бодохоор үнэхээр харамсалтай санагдаж байна. 

Биднийг алж мэдэх хоол хүнснүүд Хадгалах