Та үүнийг мэдэх үү?

Дэлхий дээр маш олон хачирхалтай, сонирхолтой зүйлс оршин байдаг. Гэвч бид бүгдийг нь олж мэднэ гэдэг бүтэшгүй зүйл билээ. Харин өнөөдөр та бүхэндээ мэдлэгт тань бага ч атугай хөрөнгө оруулахаар сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Клеопатра хатан нь МЭӨ 69 онд төрсөн гэгддэг бөгөөд цаг хугацааны хувьд Египетийн Пирамидыг барьж байх үеэс илүүтэй хүн төрөлхтөн анх саран дээр хөл тавьсан үетэй илүү ойрхон холбогдох боломжтой. Учир нь Пирамид МЭӨ 2560 онд баригдаж эхэлсэн бол хүн төрөлхтөн 1969 онд анх саран хөл тавьсан байдаг. Ингээд бодохоор тэрээр Пирамид барьж эхэлснээс 2491 жилийн дараа, харин саран дээр буухаас 2038 жилийн өмнө амьдарч байжээ.

2

Цөгөрцөг сам хорхой нь усан дотор орж, хөдөлгөөнөө хурдлуулмагц өөрөөсөө гэрэл гаргаж, цацруулдаг шидтэй аж.

3

Испанийн төрийн дуулалд ямар нэгэн үг байдаггүй юм.

4

Зөгийн бал огтхон ч мууддаггүй. Хэрвээ бид мөнх насалдаг байсан бол үүнийг 5000 жил хадгалж байгаад хэрэглэсэн ч болно.

5

Нас барсан хүмүүсийн биеийх нь үс босч, арьс нь биржийсэн байдаг.

6

Заримдаа зурагт гэнэт гарахаа больж цагаан зураас жирэлздэг. Энэ нь Их Тэсрэлтээс ирж байгаа цацраг телевизорт нөлөөлсний үр дүнд болдог үйл явц юм. Иймд бид үзэх юмгүй болж байгаа биш, агуу гайхамшигт дэлхий ертөнцийн нэгээхэн бүтээлийг ажиж сууж байгаа гэсэн үг.

7

АНУ-ын муж Мэриландийн үндэсний спорт бол морьт тулаан аж. Тэд өөр өөрсдийн гэсэн уламжлалт спортын тоглоом, тэмцээнтэй байдаг юм. Яг л эртний баатрууд шиг төмөр хүнд дуулга өмсөж, жад барин тулалдах нь үнэхээр сүрдэм харагддаг ажээ. 

8

Бид хамрын хоёр нүхээрээ ээлжилж буюу 15 минутын зайтай солбилцон, амьсгалдаг гэдгийг мэдэх үү?

9

Хэрэв атом дахь бүх хоосон зай, агаарыг соруулж авбал дэлхийн нийт хүн ам ганцхан ширхэг алим дотор багтахуйц болох ажээ.

10

Арслан заан нь дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Египетийн Пирамидыг барьж байх явцад ч амьдарч байсан гэдэг.

11

Огторгуй ертөнцөд мэдэгдэж буй атомаас, шатрын боломжит нүүдэл илүү олон байдаг. 

12

Хэрвээ та дэлхийн газар доор байрлах бүх алтыг ухан гаргаж, бүх дэлхийгээр тарааж тавибал таны өвдгийг хучихуйц өндөртэй болох юм.

13

1,200,000 гаруй шумуул таныг хазаж, цусыг тань сорох үед биеийн хамаг цус юүлэгдэж дуусна. 

14

Бичгийн хэлийг анх Египет, Шумерууд, Хятад болон Маяачууд зохиосон байдаг.

15

Эр анааш, эм анаашаа бие засмагц толгойгоо доор тавьж шээсийг нь амталдаг аж. Энэ нь эмэгтэй анаашны биед үр тогтож байгаа эсэхийг мэдэхэд тусалдаг юм.

16

Нарны төв хэсгээс гадаргуу хүртэл явахад бүхэл бүтэн 40,000 жил болох бол дэлхийн төв хэсгээс гадаргуу өөд явахад ердөө 8 минут л болох аж. 

17

Гэтэгч амьтан нь 1,5 мм биетэй бяцхан сээр нуруугүй амьтан бөгөөд ямар ч нөхцөл байдалд дасаж чаддагаараа давуу талтай юм. Бүр вакум орчимд хүртэл дасан зохицож чаддаг байх юм.

18

Ямар ч зүйлийг хайлуулан хэлбэрт оруулж, шил гарган авч болно. Материал бүрийн молекул, бүтэц өөр байх боловч хайлуулан шил бүтээх боломжтой байдаг.

19

Нэн ховордож байгаа какапо шувуу нь эхүүн үнэртэй бөгөөд үүнээсээ болж өөрийгөө махчин амьтанд барьж өгдөг байна.

20

Райтын ахан дүүс (Wright Brothers) 1903 онд анх удаагаа тэнгэрт онгоцоор ниссэн байдаг бол 66 жилийн дараа буюу 1969 онд дэлхийн анхны хүн саран дээр буусан байдаг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()