Онгоцонд суухад юу анхаарах ёстой вэ?

Мэдээж хол зайг туулан гаталж, зорьсон газарт саадгүй хүргэж өгөх тэнгэрийн хүлэг бол нисэх онгоц юм. Олон мянган бээрийг хоромхон хугацаанд туулах нисэх онгоц нь мянга мянган хүний амь насыг хариуцаж явах боловч зарим үед цаг агаарын байдал, жолоочийн туршлага чадвар зэргээс шалтгаалан осолдож, хүмүүсийн амь насыг авч одох нь бий. Иймд та бүхэндээ онгоцонд суухад тохиолдож болох аюулыг сэрэмжлүүлж байна.

Онгоцонд суухад юу анхаарах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэд авч явах

Хэрэв хүүхэд тань 2-оос доош настай бол эцэг эхчүүд өвөр дээрээ суулган авч явдаг. Гэхдээ муугаар бодож онгоц сүйрвэл юу болох вэ таны гар аюулгүйн бүснээс илүү байна гэж үү? Дахин нэг бодоод үз. Мэдээж үгүй бөгөөд энэ нь та хүүхдээ гарч болзошгүй аюулд "май" гээд өгөхөд бэлэн байгаагийн шинж. Тиймээс хүүхдээ заавал тусдаа суудалд суулгаж, аюулгүйн бүс зүүлгэж хэвших нь таны эрхэм үүрэг шүү.

Хүүхэд авч явах

2 Сэгсрэлт

Онгоцны сэгсрэлт үе үе тохиолдох нь бий. Энэ нь зарим нэг хүнийг айлгахаас өөр гэмгүй. Гэхдээ жил ирэх тусам сэгсрэлтийн хүч бага багаар нэмэгдэж байгаа нь нэг л өдөр аймшигтай үр дүнд ч хүргэж ч мэдэх юм. Уг хэрэгтээ ийнхүү онгоц сэгсрэгдэх нь агаарын даралттай шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд агаар ихээр бохирдож, даралт нь ихсэж байгаа нь ийнхүү бидний амь насыг бага багаар эрсдэлд оруулах хүчин зүйл болж байгаа юм.

Сэгсрэлт

3 Бохир

Мэдээж тус онгоцоор маш олон хүн үйлчлүүлж байгаа бөгөөд тэнд ямар хүн суусныг та мэдэхгүй. Үйлчлэгчид онгоцоо цэвэрлэх боловч тэр том эдийг нэг бүрчлэн ариутгаж цэвэрлэнэ гэдэг юу л бол. Иймд тус онгоцонд нян бактери маш ихээр оршин байгаа гэсэн үг бөгөөд та суудлынхаа бариулыг эхлээд нойтон салфеткиар арчиж цэвэрлэсний дүнд тухтай суух нь зохистой. Эрүүл мэнд хамгийн чухал шүү дээ. Танд өгөх бүтээлгийг угааж цэвэрлэлгүй шууд өгдөг, хэрэглэсэн чихэвчийг шинэ мэт савлаж дахин өгдөг гэдэг зэргийг та мэдэх үү? 

Бохир

4 Нисгэгчид унтдаг

Нисгэгчдийн 50 хувь нь нислэг хийж байхдаа, хяналтын самбарынхаа ард унтаж байдаг гэнэ шүү. Онгоцоо автомат удирдлагад шилжүүлэн, тайван амарч байдаг аж. Мэдээж олон цагаар ажиллана гэдэг бэрх боловч юуны тулд туслах нисгэгч байдаг билээ дээ. Гэтэл тэр ч бас цуг унтаж байвал яах вэ? Тухайн үед золгүй тохиолдол болж, онгоцны удирдлага алдагвал хэн хариуцах юм бэ? Энэ нь дэндүү аз туршсан хэрэг шүү...

Нисгэгчид унтдаг

5 Онгоц шатах

Онгоц галд автвал ямар ч эргэлзээгүй бүх зорчигчид үхнэ. Хэрэв онгоц шатаж эхэлсэн л бол танд амьд явах ердөө 90 секунд байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг судлаачид хүртэл тооцоолж гаргасан байдаг төдийгүй нэгэнт л галд автсан онгоцонд суусан байгаа бол дууслаа гэсэн үг. Учир нь онгоцны хаалга онгойтлоо 5 минут болох тул та тэр хүртэл тэснэ гэдэг бараг л боломжгүй.

Онгоц шатах

6 Нисгэгч бол удирдагч

Хэрэв онгоц агаар дээр хөөрч байгаа бол нисгэгч бүгдийг хариуцна. Зорчигч, ажилтан гэхчлэн хэн ч байлаа гэсэн зөвхөн түүний үгийг  л дагах үүрэгтэй байдаг юм. Хэрэв онгоцонд гэмт хэрэг гарвал тэднийг баривчлах, торгох эрх зөвхөн ахмад нисгэгчид байх төдийгүй хэн нэгэн нас барж байвал тухайн хүний гэрээслэлийг ч бичих эрх байдаг юм шүү.

Нисгэгч бол удирдагч

7 Хэзээ ч битгий аягалсан ус уу

Үнэхээр ам тань цангаж байвал савтай, хэн нэгний гар хүрээгүй усыг захиалж уугаарай. Аяганд хийлгэж ирсэн ус ямар байдаг гэдгийг та мэдэх үү? Онгоцны угаалгын өрөөний цэвэрлэгээ болон ус шүүх үйл ажиллагаа нэг дор хийгддэг юм. Тиймээс аягатай усанд юу ч орсон байж болно. 

Хэзээ ч битгий аягалсан ус уу

8 Газардах

Ослын буулт хийнэ гэдэг нисгэгч хүний хувьд маш хэцүү, дарамттай зүйл байдаг. Олон мянган хүний амь зөвхөн нисгэгчийн ур чадвараас хамаарна гэж бодохоор үнэхээр амаргүй. Үйлээ үзэн, хамаг авьяас чадвараа гарган ослын буулт хийн, газарддаг. Харин үүнийг нь хүмүүс ямар амархан газардчихав, тийм хэцүү ажил биш бололтой хэмээн ташуу ойлгодог. Хэрэв газардах зурвас бага зэрэг халтиргаатай, цастай эсвэл бороотой байх тохиолдолд онгоц замаасаа гарч, сүйрч мэдэх тул заавал хатуу замыг сонгож газарддаг юм. 

Газардах

9 Хүчил төрөгчийн маск

Онгоцны үйлчлэгчид нислэгийн өмнө хүчил төрөгчийн маск нь 15 минутын турш таныг амьсгалуулах нөөцтэй гэгддэг. Харин танд маск зүүх ердөө 15 секунд байгаа гэдгийг бүү мартаарай. Онгоц бүхэлдээ хүчил төрөгчийн дутагдалд орж, та маскаа авч зүүх хүртлээ 15 секунд болон түүнээс бага хугацаа зарцуулах ёстой бөгөөд үүнээс хэтрэх юм бол амиа алдаж мэднэ. Иймд гарч болзошгүй аюулаас сэргийлж, маскаа аль болох ойртуулаарай.

Хүчил төрөгчийн маск

10 Гэрлээ унтраах

Онгоцонд суумагц гэрлээ багасгаж, бууруулдаг. Энэ нь ямар учиртай болохыг та мэдэх үү? Мэдээж энэ нь зарим нэг хүмүүст тухгүй байж болох ч хамгийн том шалтгаан нь таныг харанхуйд дасгах байдаг юм. Мөн л элдэв осол, аваар гарсан тохиолдолд онгоц хав харанхуй болох тул таны нүдийг бага багаар харанхуй орчинд дасгаж байгаа хэрэг юм шүү.

Гэрлээ унтраах

11 Хүний эрхтэн тээвэрлэх

Орон нутгийн онгоцнууд хүний дотоод эртхэн тээвэрлэж явах нь элбэг байдаг. Мэдээж хэн нэгнийг амийг аврах гэж байгаа энэхүү хүний дотоод эрхтнүүдээс сэжиглэж, цааргалах зүйл байхгүй ч гэлээ сэтгэлд нэг л таагүй оргино. Ийнхүү сууж яваа онгоцонд нь хүний эртхэн тээвэрлэж явааг мэдсэн ихэнх хүмүүс огтхон ч тайван, тухтай байж чаддаггүй бөгөөд үргэлж л цус бодож явсаар, огиудас нь хүрдэг гэнэ.

Хүний эрхтэн тээвэрлэх

12 Хэт халуун цаг агаар

Бид бүгдээрээ салхитай, бороотой, цастай цаг агаар онгоцны нислэг хийхэд сөргөөр нөлөөлж байдаг гэдгийг мэднэ. Харин хэт халуун цаг агаар хэрхэн нөлөөлдөг бол? Ялангуяа зуны саруудад цаг агаар хэт халуун болж нар шарах нь онгоцны хөдөлгүүр, хянах самбарт сөрөг нөлөө үзүүлдэг аж. Энэ нь агаарын даралтыг бууруулж, онгоцны хурдыг сааруулах төдийгүй хөдөлгүүрт нь нөлөөлдөг байна.

Хэт халуун цаг агаар

13 Цахилгаан цахих

Хүмүүс бүгд л онгоц цахилгаанд цохиулсан тохиолдолд сүйрнэ хэмээн эндүү ойлгодог. Цахилгаанд цохиулснаас болж сүйрсэн онгоц 1967 онд болсон явдлыг эс тооцвол, өөрөөр байдаггүй гэдгийг дуулгахад таатай байна. Тэр нь азгүй тохиолдлоор онгоцны түлшний хэсгийг аянга оносонтой холбоотой ажээ. Иймд цахилгаан цахихаас огтхон ч айх зүйлгүй юм. Азгүй тохиолдлоор онгоцны чинь түлшний хэсгийг л оночихгүй бол шүү дээ.

Цахилгаан цахих

14 Гарцтай ойр суу

Мэдээж энд бага зэрэг тухгүй байж мэдэх ч ядаж амьд үлдэж болох арга замыг хайх нь зүйтэй. Онгоц нэгэнт л сүйрсэн бол амьд гарна гэдэг үлгэр домгийн төдий л зүйл. Тиймээс та ядаж амьд гарч болох магадлалыг нь бодолцож гарцаар үсрээд үзэхэд буруудахгүй болов уу. Хүмүүс ихэвчлэн гарц хэсгээс аль болох хол суухыг хүсдэг боловч энэ нь хамгийн буруу зүйл юм шүү. 

Гарцтай ойр суу

15 Осол

Онгоц хөөрөх 3 минут болон газардах 8 минут нь осолдож болох хамгийн өндөр магадлалтай үе байдаг юм. Хэрэв та эдгээр үеүдийг л тайван давж чадвал болох нь тэр. Мөн осолдсон онгоцны 80 гаруй хувь нь газардахдаа осолдсон байдаг гэнэ шүү. 

Осол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()