Ус уух хувьтай хүмүүс

Орчлон дээр олон мянган хүмүүс золгүй тохиолдлоор амиа алдаж, ойр дотны хүмүүсээ харуусал гунигт орхин оддог. Харин өнөөдөр та бүхэндээ аймшигт явдлуудаас амь гарч чадсан, ус уух хувьтай хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдгээрийг азтай гэж нэрийдэх боловч нөгөө талаас нь бодоод үзвэл азгүй хүмүүс. Учир нь насан туршдаа тэд сэтгэцдээ, бие махбодидоо, сэтгэлдээ сэвтэй үлдсэн юм. 

Ус уух хувьтай хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Машины осол

Жеймс Крафорд (James Crwford) гэх залуу 2012 онд машинтайгаа осолдсон байна. Энэ нь жирийн ч нэг осол байсангүй. Машины дээвэр шидэгдэж, зорчигчийн хэсэг тэр чигтээ нуранги болсон төдийгүй бүтэн үлдсэн шил цонх гэж юу ч байгаагүй аж. Энэ төрлийн ослоос амьд гарч ирнэ гэдэг үнэхээр бүтэшгүй, зүүд зэрэглээ мэт юм. Гэтэл Жеймс Крафорд амьд тэр бүү хэл ямар нэгэн бэртэлгүй гарч ирсэн байдаг. Ганц нэг газар шалбарсныг эс тооцвол тэрээр цоо эрүүл машины ослоос амьд гарсан аж.

Машины осол

2 Хагас толгойтой эр

Энэхүү зургийг харсан хүмүүс ихэвчлэн фотошоп гэхчлэн үл тоодог. Гэхдээ энэ нь бодит байдал гэдгийг дуулгая. Түүнийг Карлос Родригес (Carlos Rodriguez) гэдэг бөгөөд 14 насандаа машин барьж яваад осолдсон байна. Тэрээр анх эрүүл саруул хүүхэд байсан боловч найзуудтайгаа хамт согтууруулах ундаа хэрэглэж машин барьж яваад мод мөргөсөн аж. Ингэхдээ хүү толгойгоо маш хүчтэйгээр салхины шилэнд цохисноор түүний толгой цөмөрч орсон байна. Үнэхээр итгэхэд бэрх боловч өдгөө тэр ямар ч асуудалгүй амьд мэнд явж байна шүү дээ.

Хагас толгойтой эр

3 Тагтаа

2010 оны нэгэн нарлаг өдөр Матью Брели (Matthew Brealy) мотоциклоо унаж, 80 км цагийн хурдтай давхиж байсан аж. Гэтэл түүний өөдөөс нэгэн тагтаа маш хурдтай нисч ирэн, нүүрийг нь онож, залууг хяналтыг нь алдуулж орхижээ. Тэрээр санамсаргүй хаазаа хэт гишгэснээр дугуй нь 225 км цагийн хурд авч, том царс модыг чиглэв. Үүнийг мэдсэн залуу юу ч бодолгүй мотоциклоосоо үсэрч, зам руу хаягдсан аж. Түүний хувьд үхэж ч болох байсан ч бурхны авралаар хөл, гараа хугалаад л өнгөрсөн байна.

Тагтаа

4 Зүрх

2014 онд 40 гаран настай нэгэн Итали эр мөн л мотоциклтой явж байгаад осолдсон байна. Гэтэл түүний зүрх нь баруун талдаа цохилж байсан нь хүн бүрийг балмагдуулав. Угтаа бол хүн зүүн талдаа зүрхтэй байдаг боловч тус залуугийн зүрх нь баруун тал руугаа шилжиж тогтжээ. Гэхдээ энэ нь залуугийн биед огт сөргөөр нөлөөлөөгүй бөгөөд одоо ч эрүүл саруул амьдарч яваа юм.

Зүрх

5 Суултуур

Мишель Пьер (Michel Pierre) гэх эр угаалгын өрөөний усны даралтыг шалгахаар очин, суултуур руу тонгойж сайтар ажиж байжээ. Гэтэл тухайн үед барилгын усны даралтыг янзалж байсан нь таарч, үүнтэй зэрэгцэн залуу суултуурынхаа усны түвшинг янзалж, засварлахаар оролдтол гэнэт суултуур нь дэлбэрч залууг алах дөхсөн аж. Түүний нүүрэнд дүүрэн шил зоогдож хүн харахын эцэсгүй болсон байв. Тэрээр нүүрэндээ 30 гаруй оёдол тавиулсан ч өдгөө эрүүл саруул байгаа билээ.

6 Давхар цохилт

2013 онд нэгэн залуу гэр рүүгээ харьж явтал гэнэт цахилгаан цахижээ. Энгийн нэг аянга биш байсан тул тэрээр ихэд эмээн модны дор нуугдан суусан аж. Гэтэл гай нь таарч аянга яг түүний дээр буув. Харин дараа нь түүний гар дээр аянга бууж, бүхэл бүтэн хоёр удаа аянганд цохиулсан эр аргагүйн эрхэнд ухаан балартан унасан байна. Түүнийг олсон хүмүүс эмнэлэгт хүргэж өгөхөд залуу яагаа ч үгүй байсан төдийгүй болсон бүгдийг санаж байсан нь гайхалтай.

7 Толгой дахь нүх

16 настай Ясир Лопез (Yasser Lopez) гэх хүү найзуудтайгаа загасчлахаар явсан байна. Гэтэл золгүй явдал тохиолдож тэрээр духандаа 1 метр урттай, загасны жад зоож орхижээ. Харин хүү чадварлаг эмч нарын буянаар амьд үлдэж чадсан боловч зарим зүйлсээ мартаж, ухаан нь балартах шинж тэмдэг үе үе илэрдэг гэнэ.

8 Тал биетэй эр

2006 онд Труман Данкан (Truman Duncan) хэмээх эр ачааны галт тэрэгний урд хэсэгт сууж явжээ. Гэтэл санамсаргүй байдлаар халтирч, зам дээр унасан бөгөөд 23 метр галт тэрэгний дугуйнд бэхлэгдэн явсан байдаг. Мэдээж зүгээр байгаагүй нь ойлгомжтой, түүний бөгсөн бие тасарч унасан тул эмч нар яаралтай тусламж үзүүлж, түүний амь насыг аварч чадсан байна. Тэрээр 4 сар эмнэлэгт хэвтэхдээ нийтдээ 23 хагалгаа хийлгэсэн юм.

Тал биетэй эр

9 Осол

“Annapolis” коллежийн оюутан болох Морган Лэйк (Morgam Lake) машинтайгаа гүүр гарах гэж байтал нэгэн том тэрэг жолоодлогоо алдаж түүний машиныг мөргөж, далай руу унагаж орхижээ. Түүний машины цонхнууд онгорхой байсан тул бүсгүй маш хурдацтай живж байв. Тэрээр амь гарах гэж жолоочийн цонхоор гарч ирсэн байна. Мэдээж ийм хүнд ослоос ямар ч бэртэл гэмтэлгүй гарч ирсэн бүсгүй нэлээд балмагдсан тул аврах багийнхан доош бууж ирэхээс нааш хөдөлж чадалгүй суусан гэнэ. Гэсэн ч тэр хацартаа шалбархай ч үгүй гарч ирсэн нь гайхалтай хэрэг шүү. 

10 Хөрөөдүүлсэн эр

74 настай нэгэн эр ойд ганцаараа мод бэлтгэдэг байжээ. Гэтэл тэрээр нэгэн удаа санамсаргүй байдлаар өөрийгөө хөрөөдөж орхисон байна. Тэрээр асар том модыг хөрөөдөж байгаад хөрөөгөө газар тавин, нүх ухаж байхдаа санамсаргүй хөрөөн дээрээ уначихсан гэдэг. Харин үүний үр дүнд тэрээр хүзүүгээ огтолж, толгой таслах шахсан аж. Яаралтай түргэн тусламж авсны хүчинд тэрээр толгойгоо оёулж, үхлийн аюулаас аврагдсан гэнэ.  

Хөрөөдүүлсэн эр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()