Түүхэн дэх хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд

Ажил мэргэжил гэдэг тухайн цаг үеийнхээ хэрэгцээ, нийгмийн байдлыг илтгэж байдаг. Тиймдээ ч бид өнөөдөр аль болох цалин хангамж сайтай, эрэлттэй ажил мэргэжлийг эзэмшиж, сайн ажилд орохыг хүсдэг. Тэгвэл энэхүү ойлголт эрт үед харьцангуй өөр байжээ. Магадгүй тухайн цаг үеийн харанхуй бүдүүлэг байдал, ажил мэргэжилд ч нөлөөлж байсан биз ээ. 

Түүхэн дэх хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүндрэхэд туслагч

Нэрнээсээ авахуулаад л үнэхээр инээдтэй, сонирхолтой сонсогдож байгаа биз. 15-18-р зууны үеийн Англи улсад хааныг бие засуулах, хүндрүүлэх ажлын байр байжээ. Тэд урьдаас бэлтгэсэн модон суултуурт хааныг суулгаж, бие засуулсны дараа гарыг нь угааж, өмдийг нь татаж өгдөг байсан гэнэ. 

Хүндрэхэд туслагч

2 Хүүр хулгайлагч

Дундад зууны үед амьдарч байсан Виллиам Бурке (William Burke), Виллиам Харе (William Hare) хэмээх цуврал алуурчид, өөрсдийн хөнөөсөн хүмүүсийн цогцсыг анагаахын сургуульд өндөр үнээр зардаг байсан аж. Үүнээс сэдэвлээд маш олон хүмүүс хүүр хулгайлж, зарах болжээ. 

Хүүр хулгайлагч

3 Хормой хийгч

Дундад зууны үеийн охид бүсгүйчүүд, дэрвэгэр хормойтой даашинзыг өмсдөг байсан шүү дээ. Тиймдээ ч тэдгээр даашинзны хормойг илүү дэрвэгэр, сагсгар болгохын тулд даашинзны дотор сеткэн тор хийдэг байж. Тэрхүү торыг хийдэг мэргэжилтнүүд маш түгээмэл байжээ. Тэдэн дундаа сайн тор хийдэг оёдолчид шилэгдэн, эрхэм дээдсүүдийн даашинзыг урлаж өгдөг байжээ. 

Хормой хийгч

4 Харх баригч

16-18-р зууны үеийн Англи улсад харх баригч хэмээх ажлын орон тоо байсан гэнэ. Учир нь хотын хаа сайгүй жижигхэн дайснууд үүрлэж, ард иргэдийн ахуй амьдралд ихээхэн саад болж байсан тул тусдаа ажлын байр хүртэл гаргаж байсан гэдэг шүү. 

Харх баригч

5 Хүүхэд шийтгэгч

Залуу хархүү, хунтайжыг шийтгэж, зөв зүйтэй хүмүүжил олгоно гэдэг эртны хаад, хатдын хувьд ихээхэн зөрчилдөөнтэй хэрэг байлаа. Тиймээс ч тэд мэргэжлийн хүүхэд хүмүүжүүлэгч, шийтгэгчийг авч ажиллуулдаг байжээ. Нэг ёсондоо хүүхэд асрагч гэж хэлж болно. 

Хүүхэд шийтгэгч

6 Компьютер

Өнөөгийн бидний хэрэглэж байгаа компьютер гараагүй, зохион бүтээгдээгүй үед бүсгүйчүүд компьютерийн үүргийг гүйцэтгэж, тоо бодон, бичиг баримт цэгцлэх ажлыг энэ мэтээр хийж байжээ.

Компьютер

7 Үс хөвсийлгөгч

Эртний Грек, Ромын эзэнт гүрний үед охид бүсгүйчүүд үсээ хөвсийлгэн, буржгар харагдуулахын төлөө юу ч хийхээс буцахгүй байжээ. Тиймдээ ч тэдэнд мэргэжлийн үс хөвсийлгөгч хэрэгтэй байсан нь мэдээж юм.

Үс хөвсийлгөгч

8 Илтгэгч

Өнгөрсөн зууны үед, өндөр хөгжилтэй барууны зарим орнуудад үйлдвэрийн ажилчидад ажлаа хийж байхад нь мэдээ унших, зохиол уншиж өгдөг илтгэгч нар байжээ. 

Илтгэгч

9 Үйлчлэгч

Дундад зууны үед, дээдсийн хатагтай нарын хувцыг засаж, усанд оруулан, үс зүсийг нь арчилж торддог үйлчлэгч нар цөөнгүй байсан байна. Тиймдээ ч энэ төрлөөр маш олон охид бэлтгэгдэж, шалгуулан ажилладаг байв. Ингэх явцдаа хатагтайн уур ундууцлыг хүргэн зодуур амсах нь ч цөөнгүй байсан гэдэг. 

Үйлчлэгч

10 Үсчин

Хүн төрөлтхний амьдралын аль ч үед, хүмүүс гоо сайхан, үс засалтандаа гойд анхаарсаар ирсэн билээ. Тиймдээ ч энэ төрлөөр ажилладаг, мэргэжил олгодог сургалтууд цөөнгүй байсан гэдэг. Үсчин, гоо заслын мэргэжил ч эртнээс улбаатай ажээ. 

Үсчин

11 Амтлагч

Ихэс дээдэс, хаан угсааны хүмүүс цөм өөрсдийн хувийн хоол амтлагчтай байжээ. Энэ нь амт чанараас илүүтэй, тухайн хоолонд хор байна уу? үгүй юу гэдгийг давхар шалгадаг байсантай холбоотой.

Амтлагч

12 Химич

Өнөөгийн эрүүл мэнд, эм зүйн салбарт тодорхой хувь нэмрийг оруулсан ажил мэргэжлийн нэг бол яалт ч үгүй химич билээ. Ургамлын орц, найрлага, үйлчилгээг судлан тан бэлтгэдэг байсан аж.

Химич

13 Шулмын ангууч

Та анзаарсан бол эртний дундад зууны үеийн кинонуудад шулам, цус сорогчийн ангууч хэмээх хүмүүс ихээр ажиглагддаг шүү дээ. Үнэхээр л чөтгөр шулмыг зайлуулдаг байсан үгүй нь эргэлзээтэй ч, ихэнх сурвалж дээр энэ тухай дурдсан байдаг юм. 

Шулмын ангууч

14 Боулинг өрөгч

Бид өнөөгийн хөгжил дэвшилд хүрэхээс өмнө, бүхнийг өөрийн гараар нэг бүрчлэн хийдэг байсныг та юу эс андахав. 1930-аад оны сүүл үеэс энэхүү ажлын байр шинээр гарсан гэхэд болох юм.

Боулинг өрөгч

15 Мөс зүсэгч

Өнөө үед бол мөс зүсэх, хөлдөөх зэрэг гарын үзүүрээр хийчих ажилд огтхон ч асуудал байхгүй. Харин эрт үед хүмүүс уулын тогтоол усны мөс, голын мөсийг зүсэж өдөр тутамдаа хэрэглэдэг байжээ. Мэдээж энэ нь мод огтлох дайны хүчир ажил тул эр бяр, тэсвэр тэвчээртэй хүний хийх ажил байсан нь ойлгомжтой. 

Мөс зүсэгч

16 Доргоны ангууч

Үнэхээр хачирхалтай сонсогдож магадгүй ч, 1800-аад оны сүүл үед энэхүү амьтныг агнах, мөшгих хүмүүс цөөнгүй байжээ. Тэдний үсийг зарах, эмчилгээ болон хүнсэнд хэрэглэдэг байсантай холбоотой. 

Доргоны ангууч

17 Хануур хорхой цуглуулагч

1800-аад оны эхэн үеэр хүмүүс элдэв төрлийн хануур хорхойг хүний муу цус, хорыг гадагшлуулах зорилгоор түгээмэл ашиглаж байжээ. Тиймээс энэхүү хорхойг ухаж гаргаж ирэх, цуглуулах мэргэжилтэн хэрэг болсон байна. 

Хануур хорхой цуглуулагч

18 Яндан хөөлөгч

Яндан хөөлөгч нар гэрийн яндан зуух руу орж, хөө тортог, үнс нурмыг цэвэрлэх ажлыг хийдэг байжээ. Яг л Санта Клаус шиг, яндангаас яндангийн хооронд амьдардаг байсан гэхэд болно.

Яндан хөөлөгч

19 Зурагчин

1839 оны үеэр Парис хотод хүний хөрөг зургийг авах, сэдэвчлэх зэрэг нь моодонд ороод байсан гэхэд болно. Охид бүсгүйчүүд, ноёд түшээд энэ мэт зургаа авахуулан, тэр нь өнөөг хэр нь бидэнд уламжлагдан ирсэн юм. 

Зурагчин

20 Сэрүүлэг

Өнөө үед ч хүмүүс өөрийн гар утас, бугуйн цаг гээд бүхий л зүйлсдээ сэрүүлгийг тавьдаг болсон. Харин эрт үед хүмүүс энэ асуудлыг хэрхэн шийддэг байсан бол? Тэд өглөөний тогтсон цагт шүгэл үлээж, хүмүүсийг дуг нойрноос нь сэрээдэг байжээ. 

Сэрүүлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()