СААК БАРИМТ

Ажилд орсондоо баярласан Энэтхэг эр бурханд талархал илэрхийлэхийн тулд амиа хорложээ

Энэтхэгчүүд асар их сүсэг бишрэлтэй хүмүүс гэдгийг дэлхий нийт мэдэх ч тэдний зарим нь бүр санаанд оромгүй аргаар бурханд үнэнчээ илэрхийлдэг гэнэ. Хамгийн сүүлд гэхэд тус улсын Тамил Наду мужийн нэгэн иргэн бурханд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд өөрийн амийг өргөжээ.

Ажилд орсондоо баярласан Энэтхэг эр бурханд талархал илэрхийлэхийн тулд амиа хорложээ Хадгалах
2021-11-10, 16:00

Хулгайн мод бэлтгэгчдээс ойг хамгаалах хамгийн эртний бөгөөд найдвартай арга

ЗХУ задарсны дараа нэгэн хотын удирдлагууд ойролцоох моддыг тайрч, барилга барих зөвшөөрөл өгчээ. Тэрхүү ой нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөдөг цорын ганц газар байсан учраас тэд энэхүү бусармаг явдлын эсрэг тэмцэхээр шийдэв. Ингэхдээ тэд эртнээс шалгарсан арга хэрэглэн моддыг хамгаалсан гэнэ. Ой модыг нь тайрч чадалгүй үлдсэн барилгын компани удалгүй энэхүү төслөө хаясан түүхтэй. Тэгвэл оршин суугчид яг ямар арга хэрэглэсэн юм бол?

Хулгайн мод бэлтгэгчдээс ойг хамгаалах хамгийн эртний бөгөөд найдвартай арга Хадгалах

Дэлхийн хамгийн эрүүл хүн амтай 16 орон

Дэлхийн эдийн засгийн форум нь жил бүр "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-г гаргадаг билээ. Тус тайлан нь улс орнуудын дэд бүтэц, инноваци, санхүүгийн систем зэрэг 12 хүчин зүйл дээр үндэслэгддэг байна. Харин улс орнуудын хүмүүн капиталын үнэлгээн дээр ард иргэд нь хэр зэрэг эрүүл байгааг гол шалгуур болгодог. Энэхүү үнэлгээний гол шалгуур нь хувь хүн тухайн оронд амьдарснаар эрүүл мэндийн байдал нь хэр тогтвортой байгаа эсэх юм. Тус эрүүл байдлын статусыг улс орны дундаж наслалттай харьцуулан гаргасан хэмжүүрийг Дэлхийн эдийн засгийн форум "эрүүл наслалт" хэмээн нэрлэдэг аж.

Дэлхийн хамгийн эрүүл хүн амтай 16 орон Хадгалах
2021-11-10, 12:11

Археологчид Израилийн эртний тууриас "шарталтаас сэргийлэх" бөгж олжээ

Израилийн археологчид Иерусалим хотоос хойд хэсэгт орших Явне мужийн нутаг дахь эртний туурь дээр малтлага хийжээ. Тэрхүү туурь нь Византийн эзэнт гүрний үед хамгийн том дарсны үйлдвэрт тооцогддог байсан бөгөөд жилд хоёр сая литр дарс үйлдвэрлэдэг байсан аж. Эрдэмтдийн нээсэн олон сонирхолтой олдворуудын дотроос хамгийн анхаарал татсан нь шарталтаас сэргийлэх зориулалттай, ягаан болор шигтгээтэй алтан бөгж байв.

Археологчид Израилийн эртний тууриас "шарталтаас сэргийлэх" бөгж олжээ Хадгалах

Нялх хүүхдийн толгойны хэлбэрийг засдаг дуулга Хятадад эрэлттэй болжээ

Урд хөршид бас нэгэн хачирхалтай трэнд газар авчээ. Тодруулбал эцэг эхчүүд нялх хүүхдийн толгойг төгс бөөрөнхий хэлбэртэй болгодог гэгдэх тусгай дуулгыг өргөнөөр худалдаж авах болсон байна. Үүнийг дагаад цахим орчинд тус бүтээгдэхүүн хүүхдийн эрүүл мэндэд аюултай эсэх, хөгжилд нь саад болдог эсэх, тэр ч байтугай хүүхдийн хүчирхийллийн нэг хэлбэр мөн эсэх тал дээр томоохон маргаан дэгдэх болжээ.

Нялх хүүхдийн толгойны хэлбэрийг засдаг дуулга Хятадад эрэлттэй болжээ Хадгалах
2021-11-09, 17:58

Америкчууд яагаад 4 сая долларын өртөг бүхий зэвсэглэлээ далайд живүүлсэн бэ?

Номхон далайн жижиг арлуудын орон Вануатугийн ойролцоо дэлхийд хамгийн томд тооцогдох цэргийн эд хэрэгслийн "оршуулгын газар" байдаг. Гэхдээ энд дайн тулаан болсон хэрэг биш, харин АНУ-ын армийн удирдлагын шийдвэрээр ийм их зэвсэглэл далайн ёроолд үйжээ. Чухам тэд яагаад ийм шийдвэр гаргасан хэрэг вэ?

Америкчууд яагаад 4 сая долларын өртөг бүхий зэвсэглэлээ далайд живүүлсэн бэ? Хадгалах

Хэрэг болохоосоо илүүтэй хүмүүсийн инээдийг хүргэх зорилгоор хийгдсэн гэлтэй эд зүйлс

Хүний хүрээлэн буй орчинд байх эдлэл хэрэгслүүд дан ганц хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй нүдэнд үзэмжтэй байх, хэрэглэхэд амар хялбар байх, цаг хэмнэх гэхчлэн шинэчлэгдэж сайжирсаар байдаг. Гэтэл дараах эд зүйлс хөдөлмөрийг хөнгөвчлөх байтугай үндсэн үүргээ ч биелүүлж чадахааргүй болгон дордуулсан хачирхалтай логикоор бүтээгджээ. Магадгүй дизайнер нь үргэлж л нэг янзаараа байдаг зүйлсээс уйдсан юм болов уу...

Хэрэг болохоосоо илүүтэй хүмүүсийн инээдийг хүргэх зорилгоор хийгдсэн гэлтэй эд зүйлс Хадгалах
2021-11-09, 15:16

"Чоко Пай" Хойд Солонгосыг байлдан дагуулсан түүх

Хоёр Солонгосын сонирхол нэг зүйл дээр нэгдэж байсан цаг бий. Тэр бол Өмнөд Солонгосын "Лотте" корпорацын үйлдвэрлэдэг та бидний сайн мэдэх "Чоко Пай" юм.  Хайлуулсан хөөсөн чихрэн хавчуургатай, шоколадаар бүрсэн энэхүү амттан Хойд Солонгост ихээр алдаршиж саяхныг болтол нууцаар хил давуулан хар зах дээр худалдаалдаг байсан бөгөөд тэр ч байтугай ажилчдын цалингийн үлдэгдлийг "Чоко Пай" өгч нөхдөг байжээ. 

"Чоко Пай" Хойд Солонгосыг байлдан дагуулсан түүх Хадгалах
2021-11-09, 12:20

Хүргэлтийн ажилтнуудын "сэтгэлгүй" үйлдлүүдийг цахим хэрэглэгчид хуваалцсан нь...

Тэсэн ядан хүлээж байсан зүйл нь талаар болно гэдэг энэ хорвоогийн хамгийн онцгүй мэдрэмжүүдийн нэг байх. Цахимаар захиалсан бараа дэндүү удаж байж ирэх, тэр нь хүлээлтэд хүрэхгүй байх нь үүний нэг жишээ. Ингээд хүргэлтийн ажилтнууд ажилдаа сэтгэлгүй, хайнга хандсан, эсвэл хэрэглэгчээ хүндлээгүйгээс шалтгаалсан "дургүй хүрэм" тохиолдлуудыг хүмүүс хуваалцсанаас хүргэж байна.

Хүргэлтийн ажилтнуудын "сэтгэлгүй" үйлдлүүдийг цахим хэрэглэгчид хуваалцсан нь... Хадгалах
2021-11-08, 18:08

Хималайн уулсын дундах нууцлаг хаант улс Сиккимийн төрх өнгөрсөн зуунд...

Өнөөгийн Энэтхэг орны хамгийн цөөхөн бөгөөд сийрэг хүн амтай муж бол Хималайн нурууны өндөрлөгт орших Сикким юм. Өнгөрсөн зуун хүртэл энэхүү нутагт зорчихын тулд тусгай зөвшөөрөл авах ёстой, гадна ертөнцөөс хаалттай хаант улс байжээ. Харин Сиккимчүүд тусгаар тогтнолоо алдаж, Энэтхэгийн нэг хэсэг болохын өмнө доорх гэрэл зургуудыг буулгасан байна.

Хималайн уулсын дундах нууцлаг хаант улс Сиккимийн төрх өнгөрсөн зуунд... Хадгалах
2021-11-08, 17:34

Япончууд өтгөс буурлуудыг ууланд аваачиж орхих уламжлалаа хэрхэн халсан тухай домог

Япончууд эрт дээр үед нас дээр гарч, хөдөлмөрлөх чадалгүй болсон хүмүүсээ уулан дээр гаргаж хаядаг "убасутэ яма" хэмээх уламжлалтай байсан гэж үздэг. Сүүлийн жилүүдэд тус орны төрөлтийн хэмжээ буурч, өндөр настнуудын тоо тогтмол нэмэгдсээр байгаа учраас тус уламжлал арай өөр хэлбэрээр эргэн ирэх магадлал өндөр болоод байна. 

Япончууд өтгөс буурлуудыг ууланд аваачиж орхих уламжлалаа хэрхэн халсан тухай домог Хадгалах

Номхон далайн дундаас илэрсэн "хар нүх" үнэндээ арал байжээ

Цахим хэрэглэгчид саяхан Google Maps ашиглан Номхон далайн голд томоос том "хар нүх" байгааг илрүүлжээ. Хальтхан харахад үнэхээр харанхуй нүх мэт санагдах тэрхүү обьект интернет хэрэглэгчдийн дунд хэлэлцүүлгийн сэдэв болж, олон сонирхолтой онол, таамаг гарч ирж байв. Гэхдээ тэрхүү нүхний талаар жинхэнэ хариулт үнэндээ хүн бүрийн бодсоноос энгийн байж таарав.

Номхон далайн дундаас илэрсэн "хар нүх" үнэндээ арал байжээ Хадгалах