"Чоко Пай" Хойд Солонгосыг байлдан дагуулсан түүх

2021-11-09, 12:20
3,919

Хоёр Солонгосын сонирхол нэг зүйл дээр нэгдэж байсан цаг бий. Тэр бол Өмнөд Солонгосын "Лотте" корпорацын үйлдвэрлэдэг та бидний сайн мэдэх "Чоко Пай" юм.  Хайлуулсан хөөсөн чихрэн хавчуургатай, шоколадаар бүрсэн энэхүү амттан Хойд Солонгост ихээр алдаршиж саяхныг болтол нууцаар хил давуулан хар зах дээр худалдаалдаг байсан бөгөөд тэр ч байтугай ажилчдын цалингийн үлдэгдлийг "Чоко Пай" өгч нөхдөг байжээ. 

"Чоко Пай" Хойд Солонгосыг байлдан дагуулсан түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хоёр Солонгосын хил дээр байдаг худалдаа үйлдвэрлэлийн чөлөөт бүс  болох Кэсон цогцолбор дээр "Чоко Пай"-н явдал анх эхэлжээ. Тодруулбал Хойд Солонгосын 50 мянга гаруй иргэн ажилладаг Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын бүх ажилчдад илүү цагийн мөнгөний оронд өдөрт арваад ширхэг "Чоко Пай"-г ажил дээрээ ид хэмээн өгдөг байжээ. Гэвч ажилчид амттаныг ажил дээрээ идэлгүй гэртээ аваачиж гэр бүл, үр хүүхдүүддээ өгдөг байсан нь хожим тодорхой болжээ

БНСУ-ын үйлдвэрүүд байрлан үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан тус цогцолбор нь тэрхүү явдлаас хойш тус амттаныг Хойд Солонгос руу гаргах гол үүд болсон байна. 2008-2014 оны хооронд "Лотте" нийт 1.2 сая хайрцаг "Чоко Пай" Хойд Солонгос руу илгээсэн гэсэн баримт бий. Тус улсын хар зах дээр нэг хайрцаг Чоко Пай арваад ам.доллартай тэнцэх үнэд хүрч байсан гэж Өмнөд Солонгосын "Чусон Ильбо" сонин мэдээлсэн байдаг. 

Ард иргэдийнх нь дунд Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн алдаршиж байгаад Хойд Солонгосын төр ихэд таагүй хандаж тус амттанг эрүүл мэндэд хортой гэж хэсэг хугацаанд ухуулга явуулж байснаа 2014 онд "Чоко Пай"-н хэрэглээг улс даяар хориглосон байна.

Үүний дараа Өмнөдийн хэсэг иргэд хилийн цэрэггүй бүс дээр цуглан 10,000 "Чоко-Пай"-г гелийн бөмбөлөгт уян хөөргөж хойд хөрш рүүгээ илгээж байжээ. Мөн өнгөрсөн жил цэрэггүй бүсийг даван оргож ирсэн Хойд Солонгос цэрэгт "Лотте" корпораци "Чоко Пай"-н бүх насных нь хэрэгцээг хангаж өгчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()