Номхон далайн дундаас илэрсэн "хар нүх" үнэндээ арал байжээ

Цахим хэрэглэгчид саяхан Google Maps ашиглан Номхон далайн голд томоос том "хар нүх" байгааг илрүүлжээ. Хальтхан харахад үнэхээр харанхуй нүх мэт санагдах тэрхүү обьект интернет хэрэглэгчдийн дунд хэлэлцүүлгийн сэдэв болж, олон сонирхолтой онол, таамаг гарч ирж байв. Гэхдээ тэрхүү нүхний талаар жинхэнэ хариулт үнэндээ хүн бүрийн бодсоноос энгийн байж таарав.

Номхон далайн дундаас илэрсэн "хар нүх" үнэндээ арал байжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүмүүсийн сонирхоыг татсан тэрхүү "хар нүх" нь одоогоос 200 жилийн өмнө Оросын судлаачид нээсэн "Восток" хэмээх арал юм. 

Хүн амьдардаггүй тус арал нь 0.22 км2 талбай бүхий нутаг дэвсгэртэй бөгөөд Бүгд найрамдах Кирибати улсын эзэмшилд харьяалагддаг юм байна.

Харин Google Maps дээр энэхүү арлыг харсан нэгэн хэрэглэгч зургийг нь хуваалцаад, үүнийг яг юу болох талаар элдэв онол дэвшүүлж эхэлжээ. Зарим нь үүнийг өндөр нууцлалтай цэргийн бааз, зарим нь далд ертөнцтэй холбоод зогсохгүй бүр жинхэнэ Бермудийн гурвалжин гэцгээж байв.

Харин нэгэн газар зүйч Восток арлын тухай үнэнийг дэлгэжээ. 

Восток арал нь шигүү ургасан ой модны нөлөөгөөр ингэж харлаж харагддаг аж. Хэрвээ та сайн анзаарах юм бол тус арлын сансраас авсан зураг нь хар ногоон өнгөтэй болох нь мэдэгдэнэ. Арал дээрх пизони хэмээх халуун орны мод нь маш шигүү ургадаг бөгөөд өндөр нь 50 м хүрдэг гэнэ. 

Гэхдээ цахим хэрэглэгч нар тус арал дээр ямар нэг цэргийн байгууламж байсан учраас ингэж харлуулсан гэж боддог нь цаанаа учиртай. 

"Google" компани аливаа улс орны стратегийн чухал холбогдолтой байршлуудыг ингэж нуудаг юм. 

Гэхдээ Кирибати улсын засгийн газар нэг ч хүн байдаггүй ийм арал дээр ямар нэг чухал зүйл нуугаагүй гэдэг нь ойлгомжтой. 

Австралиас зүүн тийш бараг 9600 километрийн зайд, Хавайгаас өмнө зүгт 2400 гаруй километрийн зайд оршдог Восток нь Номхон далайн хамгийн алслагдмал Линий бүлэг арлуудын нэг хэсэг юм.

Тус арлыг анх 1820 онд оросын аялагчид анх нээсэн бөгөөд өөрсдийн хөлгийн нэрийг өгчээ. 

Үүний дараа 1856 онд Востокийг АНУ байгалийн гаралтай бордооны орд хэмээн зарлаж, эзэмшлээ тогтоосон байна. Гэхдээ өнөөг хүртэл эндээс хэн ч бордоо олборлоогүй гэнэ. 

АНУ тус арлыг 1892 онд Британийн талд шилжүүлсэн аж. Харин 1979 онд Кирибати Их Британиас тусгаар тогтносныхоо дараа Восток арлыг байгалийн дархан цаазат газар болгожээ. 

2009 онд байгаль хамгаалагч Энрик Сала бүс нутгийн усны чанар, загасны төрөл зүйлс, шүрэн хадны аж байдлыг нь баримтжуулах зорилгоор тусгай судалгааны экспедицийг удирдан явуулсан юм. 

Өмнө нь хэлсэнчлэн Линий арлууд нь дэлхийд хамгийн алслагдмал арлуудын нэг учраас судлаачид хүний гарт сүйдээгүй шүрэн арал ямар байдалтай байдаг талаар бүрэн хэмжээний судалгаа хийж чаджээ. 

Энэхүү явдал нь Google-ийн хиймэл дагуулын дуранд хачирхалтай арлын зураг буусан анхны тохиолдол биш юм. Энэ оны 2-р сард Мичиган мужид амьдардаг нэгэн эмэгтэй Google Maps ашиглаж олсон зүйлээ цахим орчинд хуваалцсан нь мөн шуугиан дэгдээсэн юм. 

Доорх арлыг Увеа гэдэг бөгөөд Францын эзэмшилд байдаг Шинэ Каледони дахь Лоялти арлуудын нэг хэсэг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()