Хамгийн аймшигтай хөлөг онгоцны ослууд

Хүн төрөлхтний түүхэнд уй гашуу авчирч, олон сая хүнийг гунигт автуулсан хөлөг онгоцны ослууд болж байсан бөгөөд заримдаа үхэл гэх хэлж биш, хийсч ирдэг амьдралын жамыг яалтай билээ. Хөлгүй цэнхэр далайгаар аялж явахдаа тэд амь насаа алдана гэж бодоогүй нь лавтай. Гэвч үхэл тэднийг тойролгүй, дайрч гарах хувьтай байжээ. Ингээд та бүхэн сэтгэл сэрхийлгэм онгоцны ослуудын тухай мэдээллийг хүлээн авна уу. 

Хамгийн аймшигтай хөлөг онгоцны ослууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Леон Клингхоффер (Leon Klinghoffer)-ийн үхэл

Эхнэрийнхээ 59 насны төрсөн өдрийг найз нөхдийнхөө хамт Ахилль Лауро (Achille Lauro) гэх нэртэй хөлөг онгоцон дээр тэмдэглэн, явж байх үед нь алан хядагчид хөлөг онгоц руу гэнэт дайрчээ. Тэд Леоний эхнэр болон найз нөхдийг барьцаалсан бөгөөд эхнэрийнх нь төрсөн өдөр хар дарсан зүүд шиг хувь тавилан тэднийг хүлээж байсан гэж хэн санах билээ. Алан хядагчид хөлгийг өөрсдийн болгохыг хүссэн бөгөөд Леон харамсалтай нь тэдний хүслийг хүлээн зөвшөөрөөгүй аж. Үүний хариуд алан хядагчид Леон Клингхоффер болон түүний эхнэр, найз нөхдийнх нь амь насыг хөнөөжээ. Харин 6 жилийн дараа Ахилль Лауро хөлөг онгоцыг Бельги улсаас олж байжээ.

Леон Клингхоффер (Leon Klinghoffer)-ийн үхэл

2 Хараагдсан хөлөг онгоц

"The Superstar Gemini" гэх нэртэй хөлөг онгоцыг 1992 онд анх зохион бүтээсэн бөгөөд 1998 онд дахин шинээр засварлаж, "Норвегийн мөрөөдөл" гэх нэрийг өгчээ. Харин 2012 онд буцаад "The Superstar Gemini" гэж нэрлэсэн бөгөөд энэ нь хөлөг онгоц өмнөх нэртэйгээрээ далайд гарах бүрт олон хүний амь насанд хүрч байсантай холбоотой ажээ. Тухайлбал 1999 оны 8 дугаар сард "Норвегийн мөрөөдөл" хөлөг онгоц Английн Доувер (Dover) руу хөлгийн жолоо залсан бөгөөд харамсалтайгаар осолдож, олон зуун хүний амь насыг авч одсон байна. Тухайн үед энэхүү хөлөг онгоцыг хараагдсан байх гэж хүмүүс үзэж байсан юм.

Хараагдсан хөлөг онгоц

3 Хүсээүй үхэл

Грегори Гонзалез (Gregory Gonzalez) гэх эрхэм "Carnival Victory" гэх нэртэй хөлөг онгоцонд механик инженерээр ажилдаг байв. Тэрээр энэхүү ажлыг тасралтгүй 10 гаруй жил хийсэн нэгэн бөгөөд харамсалтай нь хувиа хичээсэн болон түрэмгий зангаасаа болж, хамт олнынхоо дунд нэр хүнд муутай байсан юм. 2009 оны 6 дугаар сард Пуэрто Рико улсын Сан Хуан (San Juan) хотын "Gilberto Concepcion de Graciа" гэх нэртэй боомтод хөлөг онгоц ирсэн бөгөөд хачирхалтай нь онгоцны тавцан дээр Грегоригийн цогцос нүд хальтармаар байдалтай байсныг хүмүүс олж харжээ. Тухайн үед түүний эхнэр болон дотны найз нөхөд инженер залууг амиа хорлохоор тэнэг хүн байгаагүй болохыг батлаж байсан бөгөөд онгоцны бусад ажилчид Грегориг хөнөөсөн байж болзошгүй хэмээн гадарлаж байжээ.

Хүсээүй үхэл

4 Тахлаар өвчилсөн нь...

"Disney Wonder" гэх нэртэй хөлөг онгоц 2016 оны 4 дүгээр сард Миами, Флорида (Miami, Florida)-аас Панамын суваг хүртэл 14 хоног үргэлжлэх аялалд гарахаар хөдөлжээ. Энэхүү хөлөг онгоцон дээр 2400 зорчигч болон онгоцны 900 гаруй ажилчид сууж явсан бөгөөд далайд гараад удаагүй байхад хөлөг дээрх зарим хүмүүс гэнэт үл мэдэгдэх өвчнөөр өвчилж эхэлжээ. Тэдэнд яаралтай тусламж үзүүлэхээр эмч нарын багийг араас нь явуулсан бөгөөд тэднийг очих үед зорчигчдын 3%, ажилчдын 5% уг өвчнөөр аль хэдийн өвчилсөн байв. Удалгүй онгоцоор дүүрэн цусаар суулгаж, бөөлжсөн хүмүүс холхих болсон бөгөөд эмч нар ямар ч арга хэмжээ авч чадаагүй ажээ. Үүнээс үүдэж, олон зуун хүн амь насаа алдсанаар барахгүй хожим уг үл мэдэгдэх өвчнийг нэг төрлийн тахал байсан байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна.

Тахлаар өвчилсөн нь...

5 Цусанд будагдсан хөлөг онгоц

"The Pacific Eden" гэх нэртэй хөлөг онгоц нь Шинэ Зеландаас Австралийн Сидней рүү 14 хоног үргэлжлэх аялалд гарсан бөгөөд дээр дурдсанчлан тэд ч мөн тахлийн нэг төрөл байж болохуйц өвчин туссан байна. Хаа сайгүй эмх замбараагүй байдал үүсч, онгоцны ариун цэврийн асуудалд ноцтой байдал үүсчээ. 7000 доллар төлж, тансаг зэрэглэлийн өрөө авсан нэгэн үйлчлүүлэгч энэ талаар "Би юу болоод байгааг үнэндээ ойлгож чадаагүй. Хаа сайгүй цусаар суулгаж, бөөлжсөн хүмүүс байсан бөгөөд тэдний заримынх нь нүднээс хүртэл цус гарч байсан. Одоо бодоход үнэхээр аймшигтай санагдаж байна" хэмээн хэлж байжээ. Түүний хувьд дархлаа сайтай нэгэн байсан бөгөөд амьд үлдсэн цөөн хэдэн хүний нэг юм.

Цусанд будагдсан хөлөг онгоц

6 Хоолны хордлогод өртсөн нь...

"Carnival Triumph" гэх хөлөг онгоцонд зорчиж явсан ажилчид болон зорчигчид нийлсэн 400 гаруй хүн хөлөг онгоцны хоолноос болж, хордлого болсон бөгөөд Карибын тэнгисээр явж байсан хөлөг онгоц нэлээдгүй урт хугацаанд тусламж ирэх хүртэл түр зогсоох шаардлагтай болжээ. Эхнээсээ өвчнөө дийлэлгүй зорчигчид бурханы оронд заларч байсан бөгөөд онгоцонд байсан эм, тан хангалттай хүрэлцээгүй байна. Тэдгээр амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь гэдэсний түгжрэл болж, аврал эрсээр үхсэн гэдэг. Харин зарим хүмүүсийн зүгээс өөрөөр тайлбарладаг бөгөөд цусан суулгалт тэднийг алсан ч гэж үзэх нь бий.

Хоолны хордлогод өртсөн нь...

7 Ирээдүйн мундаг тамирчны үхэл

Миссури (Missouri) мужийн өсвөр насны хүү болох Остин Рэй (Austin Ray) нь бие муутай нэгэн байжээ. Харин түүнийг 17 настай байхад гэр бүлийнхэн нь Канадын Ванкувер (Vancouver) хотыг орхиж, Их Британи улсыг "Disney Wonder" хөлөг онгоцонд сууж, зорих болсон байна. Гэвч харамсалтай нь аялалын эхний өдрийн орой хүүгийн бие гэнэт муудаж, амьсгал хураажээ. Бие муутай байсан хэдий ч, спортоор хичээллэж, эрүүл мэндийн асуудал нь нааштайгаар шийдэгдэж байсан хүүг ирээдүйд Канад улсын нэрийг өндөрт өргөх мундаг тамирчин болно хэмээн багш, дасгалжуулагч нар нь үнэлдэг байсан ажээ. Гэвч тэрээр олон хүнд уй гашуу авчран хорвоогоос халин одсон юм.

Ирээдүйн мундаг тамирчны үхэл

8 Титаникийн дараах аймшигт осол

2012.01.13-ны өдөр "Costa Concordia" хөлөг онгоц Италийн Лацио хотоос 4252 зорчигчдыг суулган, Исола дэл Гильо (Isola del Giglio) гэх газар руу хөдөлжээ. Гэвч замдаа хад мөргөж, хөлөг онгоцны нэг тал нь 70 метр цоорсон байна. Үүнээс үүдэж, 32 хүн амь насаа алдаж байжээ. Хөлгийн ахмад Шеттино (Schettino) яаралтай арга хэмжээ авч, бусад хүмүүсийн амь насыг эрсдлээс аварсан байна. Титаник хөлөг онгоцны сүйрлээс хойш болсон хамгийн аймшигтай ослын дараа олон мянган хүн эмгэнэл илэрхийлж, талийгаачдын булшин дээр цэцэг тавьж байх агшныг дэлхий даяар шууд дамжуулан үзүүлж байв. 

Титаникийн  дараах аймшигт осол

9 Мерайн Кэрвер (Marian Carver) ор сураггүй алга болсон нь...

2004 онд 40 настай Мэрайн Кэрвер гэх бүсгүй гэр бүлийнхэн болон найз нөхдийнхөө хэнд ч хэлэлгүй "Celebrity" гэх хөлөг онгоцоор Аляскыг зорих 7 хоногийн аялалд явахаар шийджээ. Түүнийг аялалд явсан тухай гэр бүлийнхэн нь хөлөг онгоцыг хүрэх газраа очсоны дараа хэвлэл мэдээллээр гарсан цочирдом мэдээнээс олж, мэджээ. Тэрээр хөлөг онгоц хөдлөхөд байсан бөгөөд Аляскад ирэх үед ор сураггүй алга болсон байжээ. Хачирхалтай нь ачаа тээш болон түүний авч явсан бусад эд зүйлс бүгд байсан аж. Хяналтын камераар шүүж үзэхэд бүсгүйн ажилтнаас түлхүүр авч, өрөөндөө орох үеийн бичлэг л байв. Хүн болгоныг гайхшралд оруулсан уг хэргийн учир шалтгаан одоог хэр нь тайлагдаагүй хэвээр байгаа юм.

Мерайн Кэрвер (Marian Carver) ор сураггүй алга болсон нь...

10 Камерын хальснаа бичигдэн үлдсэн золгүй үхэл

2015 оны 11 дүгээр сард Бернардо Элбаз (Bernardo Elbaz) болон түүний нөхөр Эрик (Eric) нар "Oasis" хөлөг онгоцонд явж байжээ. Хөлөг онгоц Маяагуана, Бахам (Mayaguana, Bahama)-аас холгүйхэн буюу Туркс болон Кайко (Turks, Caico)-ийн арлуудын ойролцоо явж байх үед хөлөг осолдож, олон арван хүн амь насаа алдаж байгаа нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Тэдгээр золгүй үхлээр үхсэн хүмүүсийн нэг нь бүсгүйн нөхөр болох Эрик байна гэж хэн санах билээ. Онгоцны ажилчид түүнд туслахыг хичээсэн ч, тэрээр онгоцноос шидэгдэж, хөлгүй цэнхэр далай руу унаж, живж үхжээ.

Камерын хальснаа бичигдэн үлдсэн золгүй үхэл

11 Бал сараа тэмгдэглэж явсан хосуудын эмгэнэлт түүх

2005 онд Женнифер Хагел (Jennifer Hagel) болон Жорж Смит (George Smith) нар "Royal Caribbean" хөлөг онгоцонд сууж, Турк улсад бал сараа тэмдэглэх аялалдаа гарахаасаа өмнө Роуд (Rhode)-ийн арлууд дээр нижгэр хурим хийж, хайр дурлалдаа шатаж явсан залуухан гэр бүл байв. Харамсалтай нь тэдний аялалын дөнгөж эхний өдөр өнгөрсний дараа бүсгүйн нөхөр хөлөг онгоцноос амиа алдсан байдалтай олджээ. Чухам хэн гээч нь түүний амийг хөнөөсэн эсэх болон юунаас болж залуу амиа алдсан болохыг тодруулж чадаагүй байна. Сэтгэл санааны хямралд орсон бүсгүй хөлөг онгоцны компанийг шүүхэд өгч, 1.1 сая долларыг нэхэмжилжээ.

Бал сараа тэмгдэглэж явсан хосуудын эмгэнэлт  түүх

12 Ор сураггүй алга болсон нь...

2011 оны 3 дугаар сард "Disney Wonder" гэх хөлөг онгоцон дээр зорчиж явсан Ребекка Кориам (Rebecca Coriam) гэх охиныг Мексикийн далайн эрэг орчмоор явж байх үед онгоцны ажилчид ор сураггүй алга болсон гэдгийг гэрийнхэнд нь мэдэгджээ. Түүнийг чухам ямар шалтгааны улмаас ор сураггүй алга болсныг тодруулж чадаагүй бөгөөд хүмүүсийн үзэж байгаагаар амиа хорлосон эсвэл онгоцны тавцнаас унасан байж болзошгүй хэмээжээ. Уг хэргийн талаар 2015 оныг хүртэл судлаж, эрэл хайгуул хийсэн хэдий ч, олигтой үр дүнд хүрэлгүй байсаар хэргийг хаажээ.

Ор сураггүй алга болсон нь...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()