СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Төгс бус зүйлсээс амьдралын сайхныг мэдрэх Японы "Ваби-Саби" ухаан

Өнгө мөнгө дээр тулгуурласан, стресс ихтэй орчин үеийн нийгэмд яг таарсан Япон арга барил байдаг аж. Түүнийг Ваби-Саби гэдэг бөгөөд товчоор хэлбэл энэ нь хүрээлэн буй орчны төгс бус зүйлстэй зохицож амьдрах урлаг юм. Чухамдаа орчин үед олон хүмүүс энэхүү амьдралын хэв маягийг сонгож байна вэ? Тэгвэл Ваби-Саби гэж чухам юу вэ?

Төгс бус зүйлсээс амьдралын сайхныг мэдрэх Японы "Ваби-Саби" ухаан Хадгалах

Нэг айлын таван хүүхэд сураггүй алга болсон "Соддерын хэрэг"-ийг тойрсон нууцлаг явдлууд

"Соддерын хүүхдүүдийн хэрэг" хэмээн нэрлэгдсэн хэрэг бол АНУ-ын түүхэн дэх хамгийн нууцлаг үйл явдлуудын нэг юм. Соддерын гэр бүлийн таван хүүхдийг галд өртөж нас барсан гэж албан ёсоор дүгнэсэн ч бодит байдал дээр түүнээс илүү аймшигтай зүйл болсон гэж олон хүн таамагладаг. Тэгвэл Соддерын хүүхдүүдэд яг юу тохиолдсон юм бол?

Нэг айлын таван хүүхэд сураггүй алга болсон "Соддерын хэрэг"-ийг тойрсон нууцлаг явдлууд Хадгалах

Хойд туйлын анхны аяллын зочид буудал нээлтээ хийжээ

Хойд туйлын бүст жинхэнэ онгон байгалийг мэдрүүлж чадах "Great White Bear Tours" хэмээх аяллын зочид буудал нээлтээ хийсэн байна. Тус зочид буудал нь гэлт тэрэг шиг олон тасалгаанаас бүрдсэн бөгөөд цагаан баавгайны нутгаар аялуулдаг аж. 

Хойд туйлын анхны аяллын зочид буудал нээлтээ хийжээ Хадгалах

Япончууд цусны бүлгээр хүмүүсийн зан чанар, онцлогийг хэрхэн тодорхойлдог вэ?

Япончуудын хувьд цусны бүлгээр бусдын зан араншин, темперамент, хосууд хоорондоо зохицох эсэхийг тодорхойлох нь бий. Тэр ч байтугай цусны бүлгийн ачаар тэд нэгдмэл хамт олон, бат бөх гэр бүл үүсгэж, найз нөхөд болохоос гадна тухайн хүний хийсэн алхмыг хүртэл дүгнэж чаддаг байна. Өөрөөр хэлбэл, япончуудын хувьд цусны бүлэг гэдэг нь бидний хувьд бараг л зурхай гэсэн үг бололтой.

Япончууд цусны бүлгээр хүмүүсийн зан чанар, онцлогийг хэрхэн тодорхойлдог вэ? Хадгалах

Дайны түүхэнд ашиглаж байсан хамгийн хачирхалтай зэр зэвсгүүд

Түүхийн явцад хүн төрөлхтний хэрэглэж ирсэн зэвсгүүд тодорхой дэс дарааллын дагуу тогтвортой хөгжиж иржээ. Галт зэвсгүүд анх нүсэр том хэмжээтэй, буудсаны дараа 1-2 минут хүлээж хөргөх шаардлагатай байдаг байсан бол өдгөө хэмжээ жижиг боловч асар хүчтэй, олон сумыг богино хугацаанд буудах боломжтой болон хувирч, цөмийн зэвсэг хүртэл асар өндөр хөгжилд хүрсэн билээ. Гэсэн ч зэр зэвсэг хөгжлийнхөө явцад хөгтэй гэмээр хэлбэр дүрстэй бүтээгдэж байсан түүх олон байдаг ажээ.

Дайны түүхэнд ашиглаж байсан хамгийн хачирхалтай зэр зэвсгүүд Хадгалах
2022-01-01, 19:40

Далайчид олон сарын турш аялахдаа ундны усаа хэрхэн зохицуулдаг байсан бэ?

Орчин үеийн далайчид технологийн дэвшлийн ачаар хэдэн сарын усны нөөцөө нэг дор авч явж чаддаг болсон билээ. Тэгвэл эрт үед дэлхийг тойрон аялдаг байсан хөлөг онгоцны багийнхан далайд төөрөх, дээрэмчдийн халдлагад өртөх гэх мэт шалтгаанаар задгай далайд төлөвлөснөөсөө удаан хугацааг өнгөрүүлэх нь байнгын үзэгдэл байв. Тэгвэл энэ хугацаандаа тэд ундны усны хэрэгцээгээ хэрхэн хангадаг байсан юм бол?

Далайчид олон сарын турш аялахдаа ундны усаа хэрхэн зохицуулдаг байсан бэ? Хадгалах

Оршин суугчдаа нуусан "гандирсын хот" Ашхабадаар аялсан нь...

Туркменистан улсын нийслэл Ашхабад хотын зургийг харсан хүмүүс "Оршин суугчид нь хаана байгаа юм бэ" гэж өөрийн эрхгүй асуудаг. Тус хотод гантигаар бүрсэн цоо шинэ өргөн чөлөө, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур бүхий өндөр өндөр шинэ барилгууд олноороо сүндэрлэсэн ч тэдгээрийн эргэн тойронд хүн бараг үзэгддэггүй.

Оршин суугчдаа нуусан "гандирсын хот" Ашхабадаар аялсан нь... Хадгалах

Онгоцоор тээвэрлэж байсан хамгийн итгэмээргүй 9 ачаа

Том хэмжээний ачааг агаарын тээврээр илгээхдээ тусгай зөвшөөрөл авч, аюулгүй байдлыг хангаж, нарийн төлөвлөгөө, зохион байгуулалт хийхийн зэрэгцээ багагүй үнэ төлөх ёстой байдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл заримдаа ямар ч ангилалд багтахгүй хачирхалтай ачаануудыг ч тээвэрлэх хэрэг гардаг гэнэ шүү. Ингээд бид танд дэлхийн түүхэнд онгоцоор тээвэрлэгдэж байсан хамгийн хачирхалтай ачаануудыг танилцуулъя.

Онгоцоор тээвэрлэж байсан хамгийн итгэмээргүй 9 ачаа Хадгалах

Үйлчлүүлэгчдээ "үзэн яддаг" газруудын бүтээсэн хачирхалтай дизайнтай зүйлс

Хүний хүрээлэн буй орчинд байх эдлэл хэрэгслүүд дан ганц хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй нүдэнд үзэмжтэй байх, хэрэглэхэд амар хялбар байх, цаг хэмнэх гэхчлэн шинэчлэгдэж сайжирсаар байдаг. Гэтэл дараах эд зүйлс хөдөлмөрийг хөнгөвчлөх байтугай үндсэн үүргээ ч биелүүлж чадахааргүй болгон дордуулсан хачирхалтай логикоор бүтээгджээ. Магадгүй дизайнер нь үргэлж л нэг янзаараа байдаг зүйлсээс уйдсан юм болов уу...

Үйлчлүүлэгчдээ "үзэн яддаг" газруудын бүтээсэн хачирхалтай дизайнтай зүйлс Хадгалах
2021-12-30, 18:32

Бид уух үедээ яагаад тамхи татмаар санагддаг вэ?

Тамхи татдаг хүмүүсийн хувьд согтууруулах ундаа хэрэглэх үедээ ойр ойрхон зайтай татах хүсэл нь эрс нэмэгддэг билээ. Тэр ч байтугай татдаггүй хүмүүс уух үедээ "уруу татагдах" нь бий. Чухамдаа тамхи, архи хоёрын холбоо хамаарлын шалтгааныг олохын тулд эрдэмтэд олон жилийн турш судалгаа хийсэн юм. Үүний эцэст тэд сонирхолтой үр дүнд хүрчээ. 

Бид уух үедээ яагаад тамхи татмаар санагддаг вэ? Хадгалах

2021 онд бидний анзааралгүй өнгөрөөсөн 8 чухал үйл явдал

2020 оны адилаар 2021 онд ч хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэхийн хажуугаар хэд хэдэн томоохон үйл явдлыг анзааралгүй өнгөрсөн бололтой. Бидний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн цар тахлаас 2021 онд сална гэсэн таамаг байсан ч харамсалтай нь одоог хүртэл намжаагүй байсаар шинэ онтой золгож байна. Иймд хүн бүрийн залхсан энэхүү муу мэдээг энэ удаа орхиж, улирч буй онд бидний нүд, чихний хажуугаар өнгөрсөн онцлох үйл явдлуудыг эргэн сануулж байна.

2021 онд бидний анзааралгүй өнгөрөөсөн 8 чухал үйл явдал Хадгалах

20 жилийн өмнө ор сураггүй болсон хосуудын нууцыг усанд шумбагч эр хэрхэн илрүүлсэн бэ?

Гол мөрөн, нуур цөөрмүүд өөртөө учир нь тайлагдаагүй гэмт хэргийн нууцийг урт удаан хугацааны туршид хадгалж байсан тохиолдол цөөнгүй. Тэгвэл саяхан АНУ-ын Атланта хотын иргэн, усанд шумбагч Жереми Бо Сайдс 21 жилийн өмнө үдэшлэгт явахаар гэрээсээ гараад ор сураггүй алга болсон залуу хосуудын илрээгүй хэргийн ул мөрийг олж, нууцлаг хэрэг илрүүлэх өөрийн хүслээ гүйцэлдүүлжээ.

20 жилийн өмнө ор сураггүй болсон хосуудын нууцыг усанд шумбагч эр хэрхэн илрүүлсэн бэ? Хадгалах
2021-12-28, 14:53