Үс яагаад ихээр унадаг вэ?

Хүний биеийн бүхий л эд эрхтэн дотоод судас болон эд эсүүдээр хоорондоо холбогдож, хамааралтай ажиллаж байдаг. Хүний гадаад төрхөнд илэрч буй шинжээр нь юу өвдсөнийг тодорхойлж болдог нь ч бас үүнтэй холбоотой. Ингээд үс халцрах нь юутай холбоотой болон ямар арга хэмжээ авах шаардлагатай тухай зөвлөгөөг танд хүргэе. 

Үс яагаад ихээр унадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бамбай булчирхай

Яагаад бамбай булчирхайтай холбоотой вэ?

  • Бие махбод дахь гормоны тэнцвэргүй байдал
  • Цэвэршилт
  • Дотоод шүүрлийн системийн эмгэг
  • Чихрийн шижин 

зэргээс үүдэн бамбай булчирхай томорч үйл ажиллагаа нь алдагдсанаар үс унаж болдог. Бамбай булчирхай нь тамхины хооронд маш эмзэг байдаг учир, өдөр бүр тамхи татдаг хүмүүсийн ихэнх нь эрт халцардаг ажээ. 

Хэрхэн эмчлэх вэ?
Дотоод шүүрлийн булчирхайн эмчид хандаарай. Таны оношийг тодруулан ямар эмчилгээ хийх талаар зөвлөгөөг танд өгөх болно.

Бамбай булчирхай

2 Хоолоо сойж турж буй хүмүүс:

Яагаад? 

Түргэн хугацаанд жингээ хасахын тулд эмэгтэйчүүд маш хэцүү хоолны дэглэмийг баримталдаг. Энэ үед жин буурдаг ч, бие дэх эрдэс бодис, амин дэмүүд алдагдаж, дархлаа сулардаг ажээ. Үүнээс үүдэн үс ихээр унаж болох бөгөөд ахин сэргэхэд хэцүү байдаг тул аль болох хэт чанга хоолны дэглэм баримталж болохгүй. 

Хэрхэн эмчлэх вэ?

Богино хугацаанд огцом жин хаях нь биеийг маш их цочролд оруулж, олон өвчний эхлэл болох тул үүнээс татгалзаарай. Харин оронд нь байнгын идэвхтэй хөдөлгөөн хийж эрүүлээр жингээ хасах хэрэгтэй шүү.

Хоолоо сойж турж буй хүмүүс:

3 Сэтгэлийн гүн хямрал:

Яагаад үүсдэг вэ?
Архаг стресс буюу сэтгэлийн хямралтай удаан хугацаанд явах нь тархины цусан хангамж, хуйхны цусны эргэлтэд сөргөөр нөлөөлж, үс унах шалтгаан болдог. Гэхдээ стрессээ тайлж чадвал унасан үс маш хурдан нөхөн төлждөг. 

Хэрхэн эмчлэх вэ?

Бүрэн амрах. Өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийх, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, аялалд явах, бясалгал хийх гээд өөрийг тань тайвшруулах зүйлсэд цаг гаргах хэрэгтэй.  Хэрэв үүний дараа ч сэтгэл тань тайван биш байвал, мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламжийг аваарай. 

Сэтгэлийн гүн хямрал:

4 Буруу арчилгаа

Яагаад?

Үсний сэнс, индүү, буржийлгагчийг байнга хэрэглэснээр үс хуурайшин тэжээлээ алдаж унадаг. Мөн нойтон байхад нь самнах нь үсийг ихээр гэмтээдэг тул угаахынхаа өмнө самнах хэрэгтэй. Мөн шампунь, ангижруулагч худалдаж авахдаа үйлдвэрлэгдсэн газар, найрлага, хугацааг нь сайтар шалгаарай. 

Хэрхэн эмчлэх вэ?

Үсэндээ индүү, сэнс зэргийг аль болох бага хэрэглээрэй. Мөн хэвэнд оруулагч хөөс, лак зэрэг нь үсийг ихээр гэмтээдэг тул татгалзах хэрэгтэй. Үсний витаминтай шампуниар угааж, тэжээлийн маск, тос хэрэглэвэл үс төрөлхийн мэт намирсан сайхан болдог. 

Зурагт харуулсан (sodium lauryl sulfate) хэмээх бодисыг хүмүүс үс уналтад нөлөөлдөг гэж боддог. Энэ нь ямар нэг шинжлэх ухааны нотолгоо байхгүй худал үг бөгөөд харин ч энэ бодисыг агуулаагүй шампунь үс унахад нөлөөлдөг ажээ. 

Буруу арчилгаа

5 Эмчилгээний үеийн үс уналт:

Яагаад?

Цусны даралт болон гуниг гутралыг эмчлэх эмийн хэрэглээнээс үүдэн үс хэсэгчлэн халцарч болно. Мөн хорт хавдрын эмчилгээний үед ийм зүйл тохиолдох нь бий. Эдгээр эмийн эмчилгээг дуусгасны дараа үс ахин сэргэдэг ч урьдынх шигээ өтгөн байхаа больдог. 

Хэрхэн эмчлэх вэ?

Хэрэв ахин хуучных шигээ өтгөн хар үстэй болохыг хүсвэл мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч болно. 

Эмчилгээний үеийн үс уналт:

6 Цус багадалт

Яагаад?

Цус багадалт өвчний үед, хуйхан дахь цусны эргэлт удааширч, муудсанаас үс унаж болдог. Хэрэв таны үс сүүлийн үед хэврэг, хуурай, үлбэгэр өнгө муутай болж, угаасны дараа ч гялалзахгүй, бага зэрэг шингэрч байгаа бол та эмнэлэгт хандаж цусны улаан эсийн шинжилгээ өгөөрэй. 

Хэрхэн эмчлэх вэ?

Хэрэв цус багадалттай гэж оношлогдсон бол айх хэрэггүй. Та эмийн сангаас төмрийн бэлдмэл авч хэрэглэх эсвэл хоол хүнсэндээ өөрчлөлт хийхэд л хангалттай. Төмрөөр баялаг хоол хүнсэнд анар жимс, алим, үхрийн мах, улаан лооль зэрэг багтдаг. 

Цус багадалт

7 Витамины дутагдал

Яагаад?

Үс унах бас нэгэн шалтгаан бол витамины дутагдал юм. Хүний биед зайлшгүй шаардлагатай С, В витаминууд нь цус төлжүүлж, коллаген үйлдвэрлэх үүрэгтэй төмрийн амин дэмийг биед шингээх явцад чухал нөлөөтэй. Витамин В-ийн дутагдлын үед үс хугарамтгай болж, амархан салаалдаг ажээ. В амин дэмээр баялаг хүнсэнд амьтны элэг, бүхэл үр, өндөг зэрэг ордог. 

Хэрхэн эмчлэх вэ?

Эхний ээлжид хоол хүнсэндээ витамин С болон В-ээр баялаг хүнсийг хэрэглээрэй. Үүнийхээ дараа мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн витамины бэлдмэл хэрэглэж болно. 

Витамины дутагдал

8 Цаг агаар

Яагаад?

Та эрүүл, намирсан үстэй байхыг хүсвэл, малгай өмсөж занших хэрэгтэй гэнэ. Хэт хүйтэн болон хэт халуун цаг агаарын байдал нь үсийг гэмтээж, уналтад нөлөөлдөг юм. Тиймээс зуны улиралд нарны малгай тогтмол өмсөж харин өвөл үсээ ил гаргахгүй байх хэрэгтэй. 

Хэрхэн эмчлэх вэ?

Мэдээж юун түрүүнд малгай өмсөх хэрэгтэй. Өвлийн улиралд нойтон үстэй гадагш гарахгүй байх, саунд суухдаа үсээ алчуураар боохоо мартаж болохгүй. 

Цаг агаар

9 Удамшлын нөлөөтэй үс уналт:

Яагаад?

Хэрэв таны ээж болон аавын аль нэг нь эрт халцарсан бол та ч гэсэн үс уналтад өртөх магадлал ихтэй байдаг. Үс уналтын хамгийн түгээмэл шалтгаан бол удамшил юм. 

Хэрхэн эмчлэх вэ?

Хэрэв та залуу наснаасаа эрүүл амьдралын хэв маягийг сахиж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, хоол хүнснээсээ хангалттай витамин авч чадвал энэ үйл явцыг удаашруулж чадна. Мөн мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авч болно шүү. 

Удамшлын нөлөөтэй үс уналт:

10 Хуйхны өвчлөл:

Яагаад?

Хуйхны хайрст үлд, арьсны үрэвсэл, мөөгөнцрийн халдвар зэргээс үүдэн үс унадаг. Яаралтай арга хэмжээ авахгүй бол хэсэгчлэн халцрах, эсвэл бүрмөсөн үсээ алдах магадлалтай. 

Хэрхэн эмчлэх вэ?

Анхны шинж тэмдгүүд болон хуйх байнга загатнах, цагаан хаг шиг зүйл ихээр унах, угаасны хуйх хорсох, уlайлт, хэсэг газарт үс унасан зэрэг илэрсэн үед яаралтай эмчид хандах хэрэгтэй. 

Хуйхны өвчлөл:

Бонус: Үсээ шалгах тест

1 ширхэг унасан үсээ авч уг хэсгийг нь сайтар ажиглаарай. Хэрэв энгийн шулуун хэлбэртэй бол санаа зовох хэрэггүй. Таны үс эрүүл байна. Харин хатуурч, харласан, булцуу хэлбэртэй бол духны ойр хэсгээсээ  ахин 5 үс зулгааж үзүүрийг нь ажиглаарай. Хэрэв 3-аас илүү н ийм хэлбэртэй бол таны хуйх асуудалтай болж, үс уналтад өртөх магадлал ихэссэн тул яаралтай эмчид хандаарай.  

Бонус: Үсээ шалгах тест

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()