Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, уян зөөлөн, энэрэнгүй зан чанар дэлхий ертөнцийг чимдэг гэлтэй. Тэдний үр хүүхдэдээ хайрлах үнэт сургааль, эр нөхөр, гэр бүлээ хайрлаж, халамжлах сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй юм. Гэвч "Могойн эрээн гаднаа, хүний эрээн дотроо" гэдэгчлэн хүний дотоод мөн чанарт юу нуугдаж байгааг хэлж мэдэшгүй билээ. Тэднийг чухам юунаас болж, бүсгүй хүний нандин зан чанараа гээж, буруу замыг сонгох болсныг мэдэхгүй ч, хүн төрөлхтний түүхэнд бичигдэн үлдсэн харгис эмэгтэйчүүд цөөнгүй байсан ажээ. 

Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Леонардо Сианчиулли (Leonardo Cianciulli)

Леонардо Сианчиулли, хүмүүсийн дунд "Soap-Maker of Correigo" буюу Коррейго дахь саван хийгч гэх нэрээр алдаршсан Италийн цуврал алуурчин бүсгүй 1939-1940 оны хооронд 3 эмэгтэйн аминд хүрсэн нэгэн аж. Хамгийн аймшигтай нь тэрээр өөд болсон эмэгтэйчүүдийн биеийн хэсгээр саван болон жигнэмэг хийж байжээ. Түүний хувьд өвчин их ороодог байснаас гадна хүүхдүүд нь дөнгөж 10 гаруй настай байхдаа бурхны оронд ээлж дараалан одож байсан нь бусдын аминд хүрэх хэмжээний сэтгэцийн гажигтай болох үндсийг тавьсан гэж үздэг байна. Фаустина Сетти (Faustina Setti), Франческа Соави (Francesca Soavi), Виржиниа Качиоппо (Virginia Cacioppo) гэх бүсгүйчүүд түүний гарт амиа алдсан юмсанж.

14 Гриселда Бланко (Griselda Blanco)

Мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэж, донтох болсон уг өнгөт арьстан бүсгүйг Гриселда Бланко гэдэг байсан бөгөөд түүнийг "Queen of Cocaine" буюу мансууруулах бодисны хатан хаан, "The Black Widow " буюу өнгөт арьстай бэлэвсэн эмэгтэй, "La Madrina" гэх зэргээр хочилдог байжээ. Анх 14 настайгаасаа эхлэн мансууруулах бодис хэрэглэж эхэлсэн тэрээр 2012 онд 300 кг мансууруулах бодис хэрэглэснээсээ болж, бурхан болсон юм. Колумб гаралтай бүсгүй амьдралынхаа туршид 250 гаруй хүнийг цааш нь харуулсан бөгөөд тэдний дотор түүний гэрлэж байсан 3 ч эрэгтэй багтах аж. Амиа алдсан залуусын нэг болох Алберто Браво (Alberto Bravo)-г шөнийн цэнгээний газар байхад нь Гриселда автомат буутай орж ирэн, хажууд нь байсан 6 бие хамгаалагчийнх нь хамт хядаж байжээ. 

13 Мэри Энн Коттон (Mary Ann Cotton)

Өөрийнхөө ээж болон 16 хүүхэд, түүнээс гадна өмнө нь гэр бүл болж байсан 2 нөхөр, 3 нууц амрагийнхаа аминд хүрсэн тэрээр дэлхийн түүхэнд хамгийн хэрцгий эмэгтэй алуурчдын нэгээр бичигдэн үлджээ. Мэри Энн Коттон 20 настай байхдаа Уиллиам Моубрэй (William Mowbray) гэх залуутай гэр бүл болж, 9 хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд 8 хүүхэд нь дөнгөж 10 гаруйхан настайдаа таалал төгссөн байна. Амьдрах хүсэлгүй болсон тэрээр нөхрийнхөө аминд хүрч, энэ явдлаас хойш 2 удаа гэр бүл болсон ч, бүгд бүтэлтэй болж өгөөгүй аж. Харгис, хэрцгий эмэгтэйг хожим 1873 оны 3 дугаар сард Дархэм Каунти Гаол (Dubham County Gaol) гэх газар олон хүний нүдэн дээр дүүжлэн алж байжээ. 

12 Мэри Маделен Маргерит д'Аубрэй (Marie Madeleine Marguerite d'Aubray)

Францын язгууртан айлын охин болох Мэри өөрийнхөө эцгийг болон 2 ахаа хайртыг нь шоронд хориулахаар явуулсны хариу болгож, амийг нь хөнөөсөн юм. Түүний эр нөхрийг Годин де Сэйнт Крой (Godin de Sainte Croix) гэдэг байсан бөгөөд Мэри түүнээс хүнийг хэрхэн хордуулж алахыг сурсан гэх яриа байдаг&nаж. Тэр ч үүднээсээ бүсгүй гэр бүлийнхнээ бүгдийг нь хордуулан алж байжээ. 1672 онд түүний нөхөр шоронд бурхан болсон нь Мэригийн сэтгэцэд ихээхэн нөлөөлсөн бөгөөд язгууртан эмэгтэйгээс өглөг гуйж очсон ядуу буурай хүмүүсийг хэрцгийгээр тамлан, зовоож алах болсон ажээ.

11 Илсэ Коx (Ilse Koch)

Дэлхийн II дайны үед Германаас нууц даалгавар авч, АНУ-ын цэргийн баазыг зорих болсон нацист бүсгүй тухайн үед олон нийтэд "Witch of Buchenwald" буюу Бюхенуолдын шулам гэх нэрээрээ танил болсон нэгэн байсан бөгөөд нацист Германы армийн удирдагчдийн нэг болох Карл Отто Кох (Karl Otto Koch)-ийн эхнэр байжээ. Тэрээр даалгавар ёсоор олон хүний аминд хүрсэн бөгөөд цогцоснуудын бие дээр хутгаар сийчиж, тамгалдаг байсан аж. Бүсгүй 1967.09.01-ний өдөр Айхах (Aichach) гэх эмэгтэйчүүдийн шоронд амиа егүүтгэн өөд болж байжээ.

Илсэ Коx (Ilse Koch)

10 Катерин Найт (Katherine Knight)

Австралийн түүхэн дэх хамгийн харгис, хэрцгий эмэгтэй байсан тэрээр нөхрөө алж, арьсыг нь өвчин, махаар нь хүүхдүүдээ хооллож байсан аймшигтай нэгэн юм. Түүнчлэн тэрээр Австрали улсын түүхэнд бүх насаараа хоригдох ял авсан анхны эмэгтэй хүн болж байжээ. Үйлдэж байсан бусад гэмт хэргүүдээс нь дурдахад Жон Чарльз Томас Прайс (John Charles Thomas Price) гэх залуутай хамт амьдарч байхдаа нохойг нь түүний нүдэн дээр амьдаар нь гэдсийг нь өвчиж алж байжээ. Түүгээр барахгүй эр нөхрөө 37 удаа хутгалж, гэдсийг нь хүүлж, дээр дурдсанчлан арьсыг нь өвчиж, таазнаас дүүжлэн алсан байна. 

9 Энрикета Марти И Риполле (Enriqueta Marti I Ripolles)

Испани улсад нэр алдраа түгээсэн тэрээр хүүхдийн цуврал алуурчин байжээ. Гэрийн үйлчлэгч, асрагч, биеэ үнэлэгч хийж явсан түүний хувийн амьдрал тийм ч сайхан байгаагүй бөгөөд шөнийн цагаар айлуудаар гуйлга гуйж байгаа нэрийдлээр хүүхдүүдийг нь хулгайлж, үл мэдэх газар аваачин амийг нь хөнөөдөг байжээ. Түүгээр барахгүй хулгайлсан хүүхдүүдийнхээ заримыг нь гадны хүмүүст боол болгон зарж, заримыг нь хар шид үйлддэг хүмүүст аваачин өгдөг байв. Харин түүнийг 1913 онд баривчилж, цаазаар авсан байна.

8 Мира Хиндли (Myra Hindley)

Мира Хиндли нь хүүхэд хулгайлдаг, хүмүүсийг тамлаж, зовоодог Их Британи улсын зартай алуурчдын нэг байсан юм. Тэрээр өөрийн нөхөр болох Иан Брэйди (Ian Brady)-тэй нийлж, 12-оос доош насны хүүхдүүдийг хөнөөдөг байжээ. Тэднийг хүмүүс "Moors Murderers" гэж нэрлэдэг байсан бөгөөд алсан хүүхдүүдийнхээ цогцсыг нууц газар аваачин булдаг байсан аж. Түүний хувьд нөхрөө алдсаныхаа дараа бүх насаараа шоронд хоригдох ялаар шийтгүүлж, улмаар 2002 онд ертөнцийн мөн х бусыг үзүүлжээ.

7 Анна Маргарета Званзигер (Anna Margaretha Zwanziger)

Германий Байерн дахь цуутай алуурчдын нэг байсан тэрээр 1800-аад оны үед амьдарч байсан бөгөөд 4 хүн, 1 бяцхан хүүхдийн аминд хүрч байсан нэгэн юм. 1801-1811 оны хооронд гэрийн үйлчлэгч хийж байсан тэрээр гэрийн эздийг хордуулан алж байжээ. Аннагийн ийм хэрэг үйлдэх болсон шалтгаан нь түүнд нөхөр олдохгүй байсантай холбоотой байсан гэж үздэг байна. Бүсгүй 1809 онд баригджээ.

Анна Маргарета Званзигер (Anna Margaretha Zwanziger)

6 Хелен Хегадо (Helene Jegado)

"The Pious Poisoner" буюу хордуулагч гэх нэрээр Францын түүхэнд бичигдэн үлдсэн тэрээр нийт 36 хүнийг хордуулан алж байжээ. Түүний гарт амиа алдсан хүмүүсийн дунд төрсөн эгч нь хүртэл ордог байна. 1833 онд хамгийн анхны аллагаа үйлдсэн бөгөөд нийт 7 хүнийг хордуулж байжээ. Түүнийг 1852 онд барьж, цаазаар авсан байна.

Хелен Хегадо (Helene Jegado)

5 Бонни Паркер (Bonnie Parker)

Клайд Бэрроу (Clyde Barrow) гэх этгээдтэй хамтран гэмт хэрэг үйлддэг байсан тэрээр АНУ-ын Техас, Оклахома, Луизиана болон Шинэ Мексик зэрэг хотуудад ихэвчлэн аллага үйлддэг байжээ. Улмаар тэд гэр бүл болцгоосон ч, удалгүй 1932 онд баригдацгаасан байна. Тэд шоронгийн хаалга татах хүртлээ нийт 13 хүний амийг бүрэлгэж байсан юмсанж. 

4 Мэри Делфин Лалаури (Marie Delphine Lalaurie)

Язгууртан бүсгүй болох Мэри Делфин нь өөрийн зарцуудаа маш харгис, хэрцгийгээр тамлан зовоодог байснаараа тухайн үед олон хүний зүрхэнд айдсыг мэдрүүлж байжээ. Түүний гэрт үйлчлэгчээр ажилд орсон бүсгүйчүүд ор сураггүй алга болдог байсан бөгөөд цагдаа нар нэгэн удаа гэрт нь очиж, хэрэг явдалтай танилцах гэхэд тэрээр хаалгаа тайлж өгөөгүй байна. Харин цагдаа нарыг хаалга  эвдлэж орох үед гэрийнх нь таазнаас дүүжлүүлэн үхсэн байдалтай 7 зарцын цогцос байхыг цагдаа нар олжээ.

3 Билиана Плавшич (Biljana Plavsic)

1990 ээд оны үед Босни улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр дэлхийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас эрх мэдлээ ашиглан, 200.000 хүний амийг хөнөөсөн хэрэгт холбогдож байсан нэгэн юм. Үүнээс үүдэж шоронд 11 жилийн хорих ялыг авч байсан бөгөөд 2 жилийг хасуулан, 9 жилээр хоригдохоор болж байсан юмсанж.

2 Вү Жетиан (Wu Zetian)

Хятадын Тайжонь (Taizong) гүрний их хатан байсан тэрээр өөрийн нөхөр болох хаан Гаожан (Gaozang) болон төрсөн хүүгийнхээ аминд хүрсэн нэгэн ажээ. Өөрийнхөө үзэл бодлыг юу юунаас илүүтэй эрхэмлэдэг байсан түүний хувьд өөрийнх нь эсрэг байр суурьтай байсан хэнийг ч болов зовлон тамлаж, хордуулан алдаг байжээ. Түүнийг хүмүүс "The Human Pig" гэж нэрлэдэг байсан бөгөөд хүмүүсийг өөрийг нь ингэж дуудахад тун дургүй байсан нь дургүйцлээ илэрхийлсэн шоронгийн хоригдлуудын түүнийг доромжлон, хүн гахай гэж дуудсаны хариуд бүгдийнх нь хэлийг таслаж, нүдийг нь сохлосноос харагдах аж. 

1 Ранавалона I (Ranavalona I)

1833-1839 онд Мадагаскарын хатан хаан байсан түүний хувьд Африкын хамгийн нэр нөлөө бүхий хүн байсан аж. Түүнийг тухайн үед хүмүүс галзуу хатан хэмээн нэрлэдэг байсан бөгөөд өөртөө зориулж, гоё, тансаг орд харш бариулах дуртай байсан тэрээр харгис, хэрцгийллийн бэлэг тэмдэг байсан хэмээн ярьдаг байна. Түүнийг улсын бүрэн эрхийг гартаа авсан 6 жилийн хугацаанд гэхэд Мадагаскарын хүн ам 5 сая байснаас 2.5 сая болтлоо хорогдсон гэх судалгаа хүртэл байдаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()