Бусадтай хуваан хэрэглэж болохгүй гэр ахуйн зүйлс

Бид бүгдийн хамгийн сайн мэдэх “бусадтай хуваалцаж хэрэглэж болохгүй” зүйл бол шүдний сойз билээ. Гэвч заримдаа бид хүссэн, хүсээгүй хуваалцаад хэрэглэчихдэг хүний хувийн эд зүйл олон байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэнд ганцхан эзэнтэй байх ёстой эд зүйлсийн жагсаалтыг хүргэе. Мөн тухайн эд зүйлийг хэрхэн цэвэрхэн байлгаж бас хадгалах талаар мэдээлэл өгөх болно.

Бусадтай хуваан хэрэглэж болохгүй гэр ахуйн зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ээмэг

Чихний нүх нь байнга шалбарч байдаг газар юм. Тиймээс та өөр хүний ээмэг зүүх юм бол цусаар халдварладаг өвчин авах магадлал өндөр байдаг аж. 

Ээмэг

2 Уруул өнгөлөгч болон уруулын будаг

Найз чинь нүүрний будгуудаа гэртээ мартаад ирлээ гэж бодъё. Тэгвэл чи өөрийн уруулын буд гаа найздаа хэрэглүүлэх үү? Үнэндээ, тэгэх хэрэггүй. Учир нь "Херпес" гэх мэт өвчнүүд нь уруулын будаг, уруул өнгөлөгч зэргийг хуваалцаж хэрэглэх замаар амархан дамждаг. Жишээ нь, “Херпес” өвчний халдвар авснаар халууралт, бие сулрах, миалги, юм идэж чадахгүй болох, хүзүүний аденопати зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд магадгүй 3-14 хоног үргэлжилдэг байна.

Уруул өнгөлөгч болон уруулын будаг

3 Хумсны хутга

Хумсан доор маш их бохир нуугдаж байдаг учир энэ нь аюул ихтэй. Хумсны мөөгөнцрөөс эхлээд үү гаргагч вирус ингэж халддаг байна. Ядаж спиртээр сайтар ариутгаж байгаад хэрэглэх нь зөв.

Хумсны хутга

4 Маникюр болон Гоо сайхны хэрэгслүүд

Таны гоо сайхны хэрэгсэл болох чимхүүр, хямсаа, хумсны хэрэгсэл, сахлын машин гэх мэт зүйлүүд болон бусад дагалдах хэрэгслийг зөвхөн та өөрөө л хэрэглэх ёстой, өөр хэн ч биш. Ихэнх тохиолдолд эдгээр эд зүйлсийн гадаргуу дээр үл үзэгдэх бичил биетүүд наалдсан байдаг. Хэрэв та херпес болон мөөгөнцрийн халдвар авахгүй байхыг хүсэж байгаа бол тэдгээрийг хэн нэгэнтэй хуваалцахгүй байх шаардлагатай.

Маникюр болон Гоо сайхны хэрэгслүүд

5 Хөлс дарагч, Үнэр дарагч

Хөлс болон үнэр дарагч нь бактерийн эсрэг шинж чанартай байсан ч арьсанд хүрэх гадаргуунд бактериуд агуулагдаж болно. Эцсийн эцэст тэр бактериуд нь бидний саармагжуулахаар хичээж байгаа хөлс үнэрийг үүсгэдэг нян юм.

Хөлс дарагч, Үнэр дарагч

6 Саван

Саван өөрөө өөрийгөө ариутган цэвэрлэдэг гэж бид саяхныг хүртэл боддог байлаа. Гэтэл хэрэглээ бүрийн дараа савангийн гадаргуу дээр аюултай бактериуд өдий төдийгөөр үлдэж хоцордог байна. Бактерийн эсрэг саван байлаа ч ялгаагүй. Савангийн нойтон тавиур бүр ч бохир, нян бактери, вирус, мөөгөнцөр үүсэх орчин болдог байна. Сэтгэл амраах ганц зүйл нь: Нэг гэр бүлийнхний “бактерлаг микро орчин” бие биетэйгээ дасан зохицолддог байж магадгүй. Гэхдээ л та савтай шингэн саван хэрэглэж заншаарай.

Саван

7 Сам болон үсний хавчаар

Ихэнх хүмүүс өөрийн самаа бусдад хэрэглүүлэх нь муухай гэдгийг мэддэг. Зөвхөн самаар ч зогсохгүй, үс болон хуйхтай холбоотой бүх хэрэгслүүдэд хамаатай юм. Хуйхны мөөгөнцөр нь үсний сам, үсний хавчаар болон үс буржийлгагч гэх мэт зүйлсээр дамжин амархан тархдаг.

Сам болон үсний хавчаар

8 Алчуур

Угаалгын алчуурын гол үүрэг нь таны биеийн гадаргуугаас хамгийн их шингэнийг шингээх юм. Тиймээс, таны бие цэвэр, хуурай болсон ч угаалгын өрөөний доторх чийгшил нь алчуур, даавууг хөгц болон бактери, мөөгөнцрийн үржүүлгийн газар болдог.

Алчуур

9 Бие угаагч порлон

Бие угаадаг порлоныг цэвэрлэхэд хялбар байдаг. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам  порлон нь өөртөө бактерийг хуримтлуулж байдаг. Энэ нь эцэстээ нүүрийг цэвэрлэх биш харин ч эсрэгээрээ арьсны жижиг нүх сүвэнд бохир оруулж батга гарах үндэс болдог.

Бие угаагч порлон

10 Будгийн багс

Та өөрөө болон өөр хэн нэгэн нүүрээ бийрээр будах бүрт шинэ шинэ бактерээр бохирдож байдаг бөгөөд дараа нь тэд нүүрэнд чинь шилжин очих болно. Хамгийн түгээмэл байдаг бактер нь батга гарахад нөлөөлдөг стрептококк, стафилококк нар юм. Иймээс нэг бийрээ олон хэрэглэхгүй мөн үзүүлэнгийн бийрийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. 

Будгийн багс

11 Чихэвч

Хүн бүр өөрийн гэсэн чихний өвөрмөц нянтай байдаг. Тэдгээр нян нь бидэнд өөрт ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин чихэвчээр дамжиж бусдад халдсан тохиолдолд төрөн бүрийн чихний өвчлөлийн эх үүсвэр болдог.

Чихэвч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()