СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ер бусын ресторанууд

Хүмүүс ресторанд очдогийн нэг гол шалтгаан нь мэдээжийн хэрэг хоолны цэсэнд ер бусын амттай хоол байгааг амтлах л гэж тэр шүү дээ. Дэлхийн янз бүрийн рестораны ажилтнууд зочдоо ер бусын хоол, өвөрмөц байдлаар гайхуулах гэж байдгаараа л мэрийцгээдэг. Ингээд дэлхийд хоол болон зохион байгуулалтаараа гайхашруулдаг өвөрмөц ресторануудыг харцгаая.

Ер бусын ресторанууд Хадгалах

Манай гарагийн хамгийн ухаантай амьтад

Дэлхий ертөнц дээр олон төрөл зүйлийн ан амьтад хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч, аж төрж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд эрдэмтэн судлаачдын олж, нээж илрүүлээгүй өөр олон амьтад байсаар байгаа нь нууц биш юм. Бид оюун ухаан, сэтгэл зүрхээрээ тэднээс ялгаатай боловч, зарим амьтад хүнээс дутахааргүй ухаантай байдаг байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ манай гарагийн хамгийн ухаантай амьтдыг танилцуулж, таны мэдлэгийн цар хүрээг тэлье гэж бодлоо.

Манай гарагийн хамгийн ухаантай амьтад Хадгалах

Ямар ч хорт хавдаргүй цорын ганц үндэстэн

Энэтхэг, Пакистаны хил орчмын Хунза голын хөндийг “Залуужуулах баян бүрд” хэмээн нэрлэдэг. Энэ хөндийн ард түмэн 110-120 насалдаг аж. Тэд амьдралдаа бараг хэзээ ч өвддөггүй бөгөөд үргэлж залуу харагддаг аж. Тэгэхээр тэдэнд эрүүл, аз жаргалтай байдаг, 40-50 насанд тохиодог шиг өтлөлт явагддаггүй эрүүл амьдралын хэв маяг байж таарна. Сонирхолтой нь Хунза голын хөндийн оршин суугчид хөрш үндэстэн угсаатнуудаа бодвол гадаад төрхөөрөө нэлээд европжуу гэнэ.

Ямар ч хорт хавдаргүй цорын ганц үндэстэн Хадгалах
2018-01-04, 10:52

Бид яагаад огт танихгүй нэгнийг гэнэт зүүдэлдэг вэ?

Алдартай сэтгэл зүйч Карла Густава Жунг (Karla Gustava Jung) өөрийн үйлчлүүлэгч Фрейдтэй түүнийг зүүдэлдэг хачирхалтай зүүднийх нь тухай ярилцжээ. Учир нь зүүдээр дамжуулан тухай хүний тухай илүү ихийг мэдэж боломжтой бөгөөд зарим тохиолдолд бидний зөн совин, мэдрэмж нь ямар нэг зүйлийг зүүдээр дамжуулан хэлэхийг оролддог байна. Ингээд таны зүүд ямар учиртай болохыг хамтдаа олж мэдэцгээе!

Бид яагаад огт танихгүй нэгнийг гэнэт зүүдэлдэг вэ? Хадгалах

Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд

Сатан бол Христийн хамгийн заналт дайсан, тамд амьдардаг чөтгөр, дэлхий ертөнцөд гарч ирэхийн тулд юу ч хийхээс буцахгүй харгис, муу муухай бүхний биелэл гэдгийг бид холливудын киноноос харж, ойлгож авсан билээ. Гэвч сатаныг бурхан адил шүтэн биширдэг хүмүүс бас байдаг гэнэ. Энэ үзлийг бүр сатанизм гэж нэрлэдэг бөгөөд шүтлэгтнүүдийг нь сатанчид гэдэг аж. Тэд өөрсдийн ариун библитэй, номлол сургаалтай, итгэж үнэмшдэг үзэл баримтлалтай бөгөөд хачирхалтай нь тэд хэнд ч муу юм хийдэггүй гэнэ. Та итгэхгүй байвал бидний бэлтгэсэн энэхүү мэдээг уншаад үзээрэй. Таны бодлыг лавтайяа өөрчлөнө гэдэгт бид итгэж байна. 

Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд Хадгалах

Дэлхийн хамгийн хүчирхэг 20 зэвсэгт хүчин

Нэгэн үеэ бодоход амар тайван цаг биднээс бага багаар холдон одож, түүнийг дагаад улс орнууд ч цэргийн хүчээ зузаатган, гарч болзошгүй аюулд бэлдэж эхлэв. Энэ нь нэг талаар аюул түгшүүрийн харангыг дэлдэж буй боловч, улс орнуудын хүн хүч, эдийн засгийн хүчирхэг байдал, зэр зэвсгийн нөөц зэргийг олон улсад таниулж, хэн нь хэн бэ гэдгийн бэлээхэн илэрхийлэл болж байна. Ингээд та бүхэнд 2015 оны сүүлээр гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй 20 улсыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн хүчирхэг 20 зэвсэгт хүчин Хадгалах

Түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлууд

Амьдрал дээр тааж тааварлашгүй бүр тайлбарлахын аргагүй хачин жигтэй зүйлс олон тохиолддог байх юм. Энэ нь хүн бүрийн гайхшралыг төрүүлж, хэлэх ч үггүй болгодог. Үнэхээр ийм зүйлс байж болно гэж үү? хэмээн олон өдөр шөнө бодсон ч хариултыг нь олж чадахгүй бөгөөд зүгээр л итгэхээс өөр аргагүй юм. Ингээд та бүхэндээ хамгийн сонирхолтой гэх түүхэн давхцлуудыг түүвэрлэн хүргэе. 

Түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлууд Хадгалах

Өнөөг хэр нь илрээгүй дэлхийн II дайны нууцууд

1939-1945 оны хооронд үргэлжилсэн дэлхийн II дайны улмаас болж өч төчнөөн хот, суурин газрууд сүйдэж, гэм зэмгүй олон сая хүн амь насаа алдсан байдаг билээ. Фашист Германы дэлхийг эзлэх гэсэн санаархлаас үүдсэн уг дайны тухай хүн төрөлхтний мэдэлгүй үлдсэн хачирхалтай баримтууд олон байдаг бөгөөд бид та бүхэндээ тэдгээр баримтуудаас хамгийн сонирхолтойг нь онцлон хүргэе гэж бодлоо.

Өнөөг хэр нь илрээгүй дэлхийн II дайны  нууцууд Хадгалах

Үхлийн аюултай, хамгийн хортой 10 ургамал

Гаднаа хичнээн үзэсгэлэн төгс, сайхан харагдах хэдий ч хүрэх үнэрлэх төдийд хамаг биед сөргөөр нөлөөлөх ургамлууд гэж байна. Эдгээр нь дэлхийд таран ургадаг бөгөөд олон хүмүүсийн аминд хүрч, онцгойлон анхаарах шаарлагатай болсон юм. Ингээд та бүхэндээ үхлийн аюултай хорт ургамлуудыг танилцуулъя. 

Үхлийн аюултай, хамгийн хортой 10 ургамал Хадгалах

Америкт амьдрахаар шийдсэн бол юуг анхаарах хэрэгтэй вэ?

Өдгөө хэлтэй, хөлтэй хүн бүхэн л гадаад орныг зорьж, юм үзэж нүд тайлахыг илүүд үзэх болсон. Иймд та бүхэндээ Америк улсад ажиллаж, амьдарч байсан зовлон нэгт гадны иргэдийн аминчлан хэлсэн үгс болон зөвлөгөөнүүдийг орчуулан хүргэе. Хэрвээ та гадны орныг зорихоор шийдсэн бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Америкт амьдрахаар шийдсэн бол юуг анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах

Парис хотын төвд 70 жилийн турш түгжээтэй байсан тансаг байрыг нээжээ

Хатагтай Де Флориан 91 настай байхдаа нас барсан юм. Хожим түүний бичиг баримтыг шалгаж байхдаа хамаатнууд нь бүгд гайхширсан байна. Учир нь Парист огт очиж байгаагүй Флориан Францын нийслэлд байрлах нэгэн байрны түрээсийг тогтмол төлж байсан гэнэ.  Эмэгтэй амьд ахуй цагтаа энэ байрныхаа талаар ганц ч үг дурдаагүй байсан гэнэ шүү.

Парис хотын төвд 70 жилийн турш түгжээтэй байсан тансаг байрыг нээжээ Хадгалах

Эрчүүдийг юу хамгийн ихээр чимдэг вэ?

Таны бодлоор эр хүний ямар зан байдал, тэднийг илүү ихээр чимдэг вэ? Ихэнх охид бүсгүйчүүд түшиг тулгууртай, халамжтай, цэвэр цэмцгэр, биеэ даасан эр хүнд илүүтэй татагддаг гэх судалгаа байдаг. Тиймдээ ч бүсгүйчүүдийн бодлоор ямар зүйлс эрчүүдийг чимдэг тухай танилцуулъя. Магадгүй ганц бие залуучууд эдгээрийг хэрэгжүүлээд үзэхэд гэмгүй шүү. 

Эрчүүдийг юу хамгийн ихээр чимдэг вэ? Хадгалах