Дэлхийн хамгийн хүчирхэг 20 зэвсэгт хүчин

Нэгэн үеэ бодоход амар тайван цаг биднээс бага багаар холдон одож, түүнийг дагаад улс орнууд ч цэргийн хүчээ зузаатган, гарч болзошгүй аюулд бэлдэж эхлэв. Энэ нь нэг талаар аюул түгшүүрийн харангыг дэлдэж буй боловч, улс орнуудын хүн хүч, эдийн засгийн хүчирхэг байдал, зэр зэвсгийн нөөц зэргийг олон улсад таниулж, хэн нь хэн бэ гэдгийн бэлээхэн илэрхийлэл болж байна. Ингээд та бүхэнд 2015 оны сүүлээр гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй 20 улсыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн хүчирхэг 20 зэвсэгт хүчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

20 Канад

Тус улс нь 15,7 тэрбум хөрөнгийн төсөвтэй, 92,000 цэрэг, 420 агаарын хөлөг болон 4 ширхэг шумбагч завьтай байна. НАТО-ийн цэргийн холбооны гишүүн улс юм.

Канад

19 Индонез

6,9 тэрбум долларын төсөв, 476.000 цэрэг, 468 танк, 405 нисдэг тэрэг болон 2 шумбагч онгоцтой гэх үзүүлэлтээр дэлхийд 19-р байрыг эзэлж байна. 

Индонез

18 Герман

Нэгэн үе дэлхийг донсолгож явсан Герман улс өдгөө 40,2 тэрбум долларын төсөв, 179,046 цэрэг, 408 танк, 663 нисдэг тэрэг, 4 шумбагч онгоцтой ажээ. Саяхан НАТО-ийн гишүүн орнууд дундаа цэргийн хүчиндээ анхаарал хандуулж, дэвшиж яваа улсаар шалгарчээ.

Герман

17 Польш

Польш улс нь 9,4 тэрбум долларын төсөв, 120,000 цэрэг, 1,009 танк, 467 нисдэг тэрэг болон 5 шумбагч онгоцыг эзэмшдэг аж.

Польш

16 Тайланд

Тайланд улс нь 5.39 тэрбум долларын төсөв, 306,000 цэрэг, 722 танк, 573 нисдэг тэрэгтэй. Хэдийгээр тус улсын цэргийн хүчиндээ зарцуулдаг төсөв нь Польш улсаас бага боловч цэргийн тоогоороо илт давуу тул 16-р байрыг эзэлжээ.

Тайланд

15 Австрали

Тус улсын зэвсэгт хүчин нь цэрэг, хүчний хувьд нилээн бага буюу цөөхөн бүрэлдэхүүнтэй боловч зарцуулдаг хөрөнгө мөнгө нь харьцангуй их аж. Төсөв нь 26.1 тэрбум доллар, цэрэг нь 58,000, танк нь 59 ширхэг, нисдэг тэрэг нь 408 ширхэг бөгөөд 6 шумбагч онгоцтой байна.

Австрали

14 Израйль

Газар нутгийн хувьд жижгэвтэр, эдийн засгийн хувьд тогтворгүй улс боловч цэргийн хүчний тал дээр ярих юмгүй юм. 17 тэрбум долларыг төсөвлөж, 160,000 залууг цэрэгт хамруулж, 4170 танк, 684 нисдэг тэрэг болон 5 шумбагч онгоц зэргийг төвлөрүүлсэн хүчирхэг улс байна.

Израйль

13 Тайвань

Бүгд Найрамдах Хятад улсын муж улс гэгддэг боловч Тайванийг Хятадаас тусгаар байхын хэрээр тус улсыг тусгаар гэж үзэх орнуудын тоо ихсэж байгаа юм. 10.7 тэрбум долларын төсөв, 290,000 цэрэг, 2005 танк, 804 нисдэг тэрэг болон 4 шумбагч онгоцыг эзэмшдэг аж.

Тайвань

12 Египет

Египет бол Ойрхи Дорнодын орнууд дундаа эртний бөгөөд томоохонд тооцогддог армитай улс юм. АНУ-аас санхүүгийн тусламж авдаг бөгөөд дэлхийд танкны тоогоороо 5-т ордог. 4.4 тэрбум долларын төсөвтэй, 468,500 цэрэг, 4624 танк, 1107 нисдэг тэрэг ба 4 шумбагч онгоцтой гэнэ.

Египет

11 Пакистан

Дэлхийн томоохон армитай улсуудын нэг төдийгүй 10-хан жилийн дотор цөмийн зэвсгийн нөөцөө хурдацтай өсгөн, өдгөө дэлхийд 3-т эрэмблэгдэж байна. 7 тэрбум доллар төсөв, 617,000 цэрэг, 2924 танк, 914 нисдэг тэрэг болон 8 шумбагч онгоцтой байна.

Пакистан

10 Турк

Цэргийн хүчиндээ 8 тэрбум доллар төсөвлөж, 410,500 цэрэг, 3778 танк, 1020 нисдэг тэрэг болон 13 шумбагч онгоцтой хүчирхэг улс юм. Тус улс нь агаарын хүч болон танк зэргээрээ дэлхийд дээгүүр байр эзэлдэг аж.

Турк

9 Англи

Англи улс нь 2012-2018 оны хооронд цэргийн хүчээ 20%-иар бууруулахаар төлөвлөөд буй юм. Одоогоор 60.5 тэрбум долларын төсөвтэй, 146,980 цэрэгтэй, 407 танктай, 936 нисдэг тэрэгтэй, 10 шумбагч онгоцтой байгаа юм.

Англи

8 Итали

Агаарын довтолгоог дээд цэгт нь хүргэж хөгжүүлсэн улс юм. 34 тэрбум долларын төсөв, 320,000 цэрэг, 586 танк, 760 нисдэг тэрэг болон 6 шумбагч онгоцтой гэнэ.

Итали

7 Өмнөд Солонгос

Хурдацтай хөгжиж яваа тус улс эдийн засгийн зах зээлд ноёрхоод зогсохгүй цэргийн хүч, армиараа ч дээгүүр байр эзэлдэг байна. 62.3 тэрмбум долларыг төсөвлөж, 624,465 цэрэгтэй, 2381 танктай, 1412 нисдэг тэрэгтэй, 13 шумбагч онгоцтой улс аж.

Өмнөд Солонгос

6 Франц

Хайр дурлалын улс хэмээн дэлхий дахинаа танигдсан боловч цэрэг, зэр зэвсэг хүчээрээ 6-т эрэмблэгддэг юм. Тус улсын цэрэг цөөн боловч сайтар бэлтгэгдсэн байдаг гэнэ. 62.3 тэрбум долларын төсөвтэй, 202,671 цэрэгтэй, 423 танктай, 1264 нисдэг тэрэгтэй бөгөөд 10 шумбагч онгоцтой байна.

Франц

5 Энэтхэг

Хүн амын тоо их учраас цэрэг эрсийн тоо ч дагаад олон аж. Тус улс нь 50 тэрбус долларын төсөвтэй, 1,325,000 цэрэгтэй, 6464 танктай, 1905 нисдэг тэрэгтэй, 15 шумбагч онгоцтой байна.

Энэтхэг

4 Япон

Цэргийн хүч нь бага болоод зэр зэвсэгийн хувьд Энэтхэгээс хамаагүй цөөн боловч техник технологийн хувьд үсрэнгүй хөгжилтэйн дээр шумбагч онгоцны тоогоороо илүү тул 4-р байранд оржээ. 41.6 тэрбум долларын төсөвтэй, 247,173 цэрэгтэй, 678 танктай, 1613 нисдэг тэрэгтэй бөгөөд 16 шумбагч онгоцтой гэнэ.

Япон

3 Хятад

Дэлхийн хамгийн их хүн амтайн дээр хөгжил дэвшилээ тэргүүлэгч улс билээ. Өнгөрсөн 50 жилд тус улсын цэргийн хүчин асар хурдацтай өсөн дэвжиж өдгөө 3-т эрэмблэгдсэн байна. 216 тэрбум долларын төсөвтэй, 2,333,000 цэрэгтэй, 9150 танктай, 2860 нисдэг тэрэгтэй, 67 шумбагч онгоцтой байна.

Хятад

2 ОХУ

Танкны тоо хэмжээгээрээ дэлхийг тэргүүлэн, өдгөө хэд хэдэн улстай таагүй харилцаатай байгаа юм. 84.5 тэрбум долларын төсөв, 766,055 цэрэг, 15,398 танк, 3489 нисдэг тэрэг болон 55 шумбагч онгоц зэрэг нь ОХУ-г дэлхийн 2 дахь хүчирхэг гүрэн болгожээ.

ОХУ

1 АНУ

Дэлхийд бүхий л төрөл чиглэлээр ноёрхон буй АНУ нь өнөө цаг үеийн хамгийн хүчирхэг улсаар тодорчээ. Учир нь тус улс нь 601 тэрбум долларын төсөвтэй, 1,400,000 цэрэгтэй, 8848 танктай, 13,892 нисдэг тэрэгтэйн дээр 72 шумбагч онгоцтой байна. Бүхий л үзүүлэлтэйгээр бусад улсуудыг хол орхин тэргүүн байр эзэлжээ.

АНУ

Танд энэ мэдээ таалагдсан бол доорх линкээр орж үзнэ үү. 

~ Дэлхийн III дайн болбол ялах магадлалтай 10 орон ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()