Өнөөг хэр нь илрээгүй дэлхийн II дайны нууцууд

1939-1945 оны хооронд үргэлжилсэн дэлхийн II дайны улмаас болж өч төчнөөн хот, суурин газрууд сүйдэж, гэм зэмгүй олон сая хүн амь насаа алдсан байдаг билээ. Фашист Германы дэлхийг эзлэх гэсэн санаархлаас үүдсэн уг дайны тухай хүн төрөлхтний мэдэлгүй үлдсэн хачирхалтай баримтууд олон байдаг бөгөөд бид та бүхэндээ тэдгээр баримтуудаас хамгийн сонирхолтойг нь онцлон хүргэе гэж бодлоо.

Өнөөг хэр нь илрээгүй дэлхийн II дайны  нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Лос Анжелес хотын тулаан"

1942.02.25-ны өдрийн өглөөгүүр Японы усан цэргийн арми "Pearl Harbor" дахь АНУ-ын цэргийн бааз руу дайралт хийсэн байдаг билээ. Тэгвэл уг дайралтын тухай нэгэн хачирхалтай яриа байдаг нь тэнгэрээс олон гэрэл зэрэг тусч, юу нь мэдэгдэхгүй биетээс гэнэт буудаж эхэлсэн гэх яриа аж. Уг үл мэдэгдэх биет нь маш том хэмжээтэйгээр барахгүй, бор шаргал өнгөтэй байсан гэх баримт байдаг байна. 

"Лос Анжелес хотын тулаан"

2 "Нацистуудын хонх"

"Die Glocke" буюу "Хонх" гэсэн нэртэй уг зэвсэг нь дэлхийн II дайны үед ашиглагдаж байсан хамгийн өвөрмөц, гайхалтай зэр зэвсгүүдийн нэг байсан юм. 2.7 метр өргөн, 4 метр өндөр зэвсгийг Польш болон Чехийн хил дээр байршуулсан байна. 200 метрийн зайд орж ирсэн бүх л амьд организмыг сөнөөх чадвартай зэвсгийг туршиж үзэхээр олон зуун германи эрдэмтэн амь насаа алдаж байсан тухай баримт байдаг аж. 

"Нацистуудын хонх"

3 "Сүнстэй онгоц"

Дайны үеэр агаараас цохилт өгөх үүднээс нисэх онгоцуудыг ихээр ашиглаж байсан бөгөөд Английн Дербишир (Derbyshire)-ийн ойролцоо 50 гаруй нисэх онгоц осолдож байжээ. Үүний дараагаар хэд хэдэн хүмүүст тэнгэр дээр онгоцнууд явж буй зураглал харагдаж байсан бөгөөд ямар ч дуу чимээгүй, яг л хий үзэгдэл шиг онгоцнууд тэнгэрт нисдэг байсан аж. Дайны дараахан Ричард болон Элен Жефсон (Richard, Elen Jephson) гэх хүмүүс дайны үеийн бөмбөгдөгч онгоцыг нисч байхыг харсан байна.

"Сүнстэй онгоц"

4 "Нацистын сүнстэй галт тэрэг"

Дэлхийн II дайны төгсгөл үе буюу 1945 оны 4 дүгээр сард ЗХУ-ын цэргүүд германий бүрэн хамгаалагдсан үнэт эдлэл ачсан галт тэргийг олж мэдсэн бөгөөд галт тэрэг Польшийн Врослав (Wroclaw)-аас Уолбрих (Walbrzych) хүртэлх 60 гаруй км замыг туулах байсан аж. Асар их хэмжээний үнэт эдлэл ачиж явсан галт тэрэг замдаа ор сураггүй алга болсон бөгөөд өнөөдрийг хүртэл олон зуун удаагийн эрэл хайгуул хийсэн ч, нэг ч ул мөр олдож байгаагүй юмсанжээ. 

"Нацистын сүнстэй галт тэрэг"

5 "Гитлерийн бөмбөрцөг"

"The Fuhrer Globe" буюу чадварлаг инженерүүдийнхээ тусламжтайгаар өөртөө зориулан хийлгүүлсэн "Дэлхийн бөмбөрцөг" нь Гитлерийн хамгийн үнэ цэнэтэй зйүлсийн нэг байсан аж. Энэхүү бөмбөрцөг түүний "New Reich Chancellery" гэх оффист байдаг байсан ч, дайны дараа ор сураггүй алга болсон байна. Харин Гитлерийн оффисыг эзлэн авсан тухайн үеийн ЗХУ-ын гадаад хэргийн сайд Лаврентий Бериа (Lavrentiy Beria) гэх эрхэм бөмбөрцгийг өөртөө авч, Лубяанк (Lubyanka) дахь оффис доо аваачиж тавьсан хэмээн ярьдаг байна. 

"Гитлерийн бөмбөрцөг"

6 "Нуусан үнэт эрдэнэ"

Германий армийн командлагчдын нэг генерал Эрвин Рөммельс (Erwin Rommels) дайны нөхцөл байдал германичуудын эсрэг эргэж эхэлмэгц, нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх үүднээс их хэмжээний үнэт эдлэлүүдийг хэний ч үл мэдэх газар аваачиж, нуусан байна. Тэрээр ойролцоогоор 26.8 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл, алтан гулдмайг нуусан аж. Өнөөдрийг хүртэл германи командлагчийн уг эд баялгийг нуусан газрыг хэн ч олж, илрүүлж чадаагүй байгаа юмсанж.

"Нуусан үнэт эрдэнэ"

7 "Нацистуудын туг "

"The Blutfahne" буюу цусан туг нь фашистуудын сүр хүчийг илтгэсэн зүйл байсан бөгөөд Адольф Гитлерийн тушаалаар уг тугийг зохион бүтээж байжээ. Гэвч уг тугийг хамгийн сүүлд 1944 оны 10 дугаар сард германичуудын хийсэн "Volkssturm"-ийн ёслолын үеэр залсан бөгөөд түүнээс хойш ор сураггүй алга болжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар уг тугийг Мюнхений бөмбөгдөлтөөр устаж, үгүй болсон байх магадлалтай хэмээн үздэг байна. 

"Нацистуудын туг "

8 "P-40 нисэх онгоц"

1942.12.08-ны өдөр "Pearl Harbor" дахь америкын цэргийн баазын бүсэд Японы P-40 загварын нисэх онгоц гарч ирсэн бөгөөд америкууд шууд л гал нээж, нисэх онгоцыг унагасан байна. Америкын усан цэргийн армийнхан байрлаж байсан газраас 1300 милийн зайд осолдсон нисэх онгоцыг очиж, шалгахад нисгэгч нь байхгүй байжээ. Түүний цогцос яагаад байхгүй байгаа, юу тохиолдсон зэрэг нь одоо ч гэсэн, нууц хэвээр үлдсэн байна.

"P-40 нисэх онгоц"

9 "Польшийн шорон"

2009 онд Польшийн "Auschwitz Concentration Camp"-ээс дэлхийн II дайны үеийн тухай бичиг баримтууд олдсон бөгөөд уншиж үзэхэд дайны үеэр уг газар хоригдож байсан Их Британийн 17 цэргийн тухай байсан байна. Тэднээс Осборн (Osborne), Лауренс (Lawrence), Гардинер (Gardiner), Лэмб (Lamb), Саймс (Symes), Саундерс (Saunders), Холмес (Holmes) гэсэн 7 цэргийн тухай мэдээлэл байсан бөгөөд үлдсэн 10 цэргийн нэр ямар учраас бичигдээгүй үлдсэн, тэднийг яаж хөнөөсөн тухай бодит үнэн нууц хэвээр үлдсэн аж. Харин дээр дурдагдсан 7 цэргийг хэзээ, хаанаас олзлон авсан, хэн гэдэг, хэдэн настай байсан, яаж цаазлан хөнөөсөн тухай бичсэн байжээ. Түүхэнд маргахын аргагүй германичууд 17 англи цэргийг олзлож, хорисон гэж ярьдаг байна.

"Польшийн шорон"

10 "Эмберийн өрөө"

Дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээн нэрлэдэг байсан уг газар нь ОХУ-ын Санкт Петерсбург хотын ойролцоох Царкое Село гэх газар байдаг аж. 1945 оны 1 дүгээр сард Гитлер уг гайхалтай өрөөг Германи руу зөөх тушаалыг буулгасан бөгөөд ам дамжсан яриагаар Уилхельм Гастлофф (Wilhelm Gustloff) гэх генерал өрөөг асар том хөлөг онгоцон дээр ачин авч явсан хэмээн үздэг байна. Гэвч өрөө байх ёстой газраа эргэн ирсэн бөгөөд дайны дараахан ЗХУ-ын барилгачид үлдсэн хэсгийг нь сэргээн засварлаж, янзласан ажээ.

"Эмберийн өрөө"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()