Эрчүүдийг юу хамгийн ихээр чимдэг вэ?

Таны бодлоор эр хүний ямар зан байдал, тэднийг илүү ихээр чимдэг вэ? Ихэнх охид бүсгүйчүүд түшиг тулгууртай, халамжтай, цэвэр цэмцгэр, биеэ даасан эр хүнд илүүтэй татагддаг гэх судалгаа байдаг. Тиймдээ ч бүсгүйчүүдийн бодлоор ямар зүйлс эрчүүдийг чимдэг тухай танилцуулъя. Магадгүй ганц бие залуучууд эдгээрийг хэрэгжүүлээд үзэхэд гэмгүй шүү. 

Эрчүүдийг юу хамгийн ихээр чимдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сайхан сэтгэл

Эр хүн гэхээрээ л хатуу сэтгэлтэй, эр зоригтой байдаг гэсэн үг биш шүү дээ. Эрт цагт эрчүүд өөрийн эрэмгий зоригтой байдлаараа араатан амьтдаас аврагдаж, ар гэрээ тэжээж тэтгэдэг байсан. Харин өнөө үед эр хүнийг өгөөмөр сайхан сэтгэл, тусч зан, хайр халамж илүү тодотгож, чимдэг болжээ. Тиймээс та бүсгүйчүүдийн дэргэд байхдаа уярамтгай сайхан сэтгэлээ битгий гээгээрэй.

Сайхан сэтгэл

2 Хөгжилтэй байдал

Эр хүнд уур уцаар, түрэмгий байдлаас илүүтэй хөгжилтэй, дэврүүн зан илүү өхөөрдөм харагддаг. Тиймээс ч иймэрхүү залууст охид бүсгүйчүүд өөрийн эрхгүй татагдаж, сэтгэлээ нээдэг гэхэд болно. Хэрвээ танд ямар ч хэцүү зүйлийг эерэг талаас нь харж, хөгжилтэй болгон хувиргаж чадах чанар байвал бүсгүйчүүд танд унаж тусна гэдэгт итгээрэй. Яг л 1997 онд гарсан Италийн “Life Is Beautiful” киноны гол дүрийн жүжигчин шиг тийм гэгээлэг, хэзээ ч шантаршгүй урам зоригтой байгаарай.

Хөгжилтэй байдал

3 Хувийн ариун цэвэр

Хувийн ариун цэвэр бол хамгийн түрүүнд тавигдах шаардлага гэдгийг дурдах нь зүйтэй. Гоё ганган хувцас, элдэв брэнд сэлтгүйгээр зүгээр л өөртөө байгаа хувцсаа донжийг нь олоод цэвэрхэн өмсчихдөг, хувийн ариун цэврийг чанд сахидаг бол та үнэхээр сэтгэл татам хүн юм. Охид ийм залууд үнэхээр талтай байдгийг нуух юун...

Хувийн ариун цэвэр

4 Булчинлаг шуу

Эр хүнийг хамгийн сэтгэл татам харагдуулдаг зүйлсийн нэг нь булчинлаг гарын шуу ажээ. Тиймээс ч тэднийг ханцуйгаа шуух, богино цамц өмсөхөд бүсгүйчүүд өөрийн эрхгүй харц унагаж, анхаарлаа хандуулдаг байна. Энэ нь нэг ёсондоо эрчүүдийн хүч чадлын бэлэг тэмдэг болдог гэнэ шүү.

Булчинлаг шуу

5 Санхүүгийн тогтвортой байдал

Эр хүнийг чимэх бас нэгэн чухал зүйл бол санхүүгийн тогтвортой байдал юм. Ялангуяа өнгө мөнгө харж ханилдаг болсон өнөөгийн нийгэмд ундарсан баян цатгалан биш гэхэд өдөр тутмынхаа хэрэглээ, хэрэгцээг хангах санхүүгийн үүсвэртэй байх нь чухал зүйлд тооцогдоно. Тэгсэн цагт хайртай хүнтэйгээ учирч, хамтдаа амьдралаа босгоход тус нэмэр болох билээ.

Санхүүгийн тогтвортой байдал

6 Үнэнч зан

Үнэнч зан гэдэг бол эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүхий л хосуудад хамаатай чухал чанарын нэг юм. Гэвч өнөө үед үнэнч залуус маш цөөн болсон гэхэд болно. Тиймээс ч бүсгүйчүүд өөрт нь насаараа үнэнч байх залууг хүсэж, мөрөөддөг ажээ.

Үнэнч зан

7 Нүд

Нүд бол сэтгэлийг харах толь гэлцдэг. Тиймдээ ч бүсгүйчүүд залуусын нүдийг сонжих дуртай. Цаанаа нууцлаг, ихийг өгүүлэх харцанд уусаж, байн хармаар, ярилцмаар, харилцмаар болдог гэнэ. Магадгүй таны эхнэр, найз бүсгүй нүдийг тань харж, дурласан ч байж болох шүү дээ. 

Нүд

8 Харилцах чадвар

Хүнтэй хэрхэн харилцаж байгаа хандлага, байр байдлаас тухайн хүнийг ямар хүн болохыг таамаглах, мэдэх боломжтой. Гэвч гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр харагдаж байгаагаасаа тэс өөр хүн байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч тохиолдолд эелдэг, боловсон залууд бүсгүйчүүд дуртай учраас өөрийн хандлагыг эерэг тийш чиглүүлээрэй.

Харилцах чадвар

9 Түшиг тулгууртай

Эр хүний хамгийн чухал мөн чанар бол түшиг тулгуур, хайр халамж шүү дээ. Элдэв чамин үг, гадаад үзэмжээс илүүтэй бүсгүйгээ гэсэн сэтгэл, халамж байхад л тэд танд уусан хайлах болно. Итгээрэй... Бүсгүй хүн нөхрөө, найз залуугаа эцэгтэйгээ зүйрлэдэг болохоор та хайртай бүсгүйгээ элдэв муу бүхнээс хамгаалан, түшиж тулж яваарай.

Түшиг тулгууртай

10 Орондоо сайн...

Бүсгүйнхээ юу хүсэж байгааг мэдэрч, түүнд өөрийгөө бүрэн зориулан, хайрлаж халамжилж чадах эр хүнийг бүсгүйчүүд чин сэтгэлээсээ хүсэж мөрөөддөг. Тиймдээ ч юу юугүй дайраад байхын оронд романтик орчныг бүрдүүлж, үдшийг жаргалтай, халуухан өнгөрүүлэх "эрдэмд" суралцаарай. 

Орондоо сайн...

11 Биеэ даасан байдал

Аливаа зүйлээс хараат бус, өөрийн гэсэн байр суурь, санхүүгийн эрх чөлөөт байдал нь тодорхой хэмжээгээр охид бүсгүйчүүдийн хараанд байдаг. Мэдээж хэн ч амьдралаа аваад явчих чадалтай, биеэ даасан эр хүнд итгэж, заяа тавилангаа холбоно шүү дээ. Тиймээс үүнийг ч гэсэн анхаараад авахад гэмгүй юм.

Биеэ даасан байдал

12 Хослол

Эр хүнийг хамгийн дэгжин, сайхан харагдуулдаг зүйлсийн нэг бол өөрт нь төгс сайхан таарсан хослол юм. Хослолтой эрчүүд ихэмсэг, дэгжин, илүү эршүүд харагддаг учраас бүсгүйчүүд тааламжтай ханддаг. Тиймээс та өөрийн хувцаслах хэв маягтаа хослолыг оруулж өгөөрэй.

Хослол

13 Хоол хийх чадвар

Эр хүнийг байгаагаас нь ч илүү дур булаам, сайхан харагдуулдаг чадваруудын нэг бол хоол хийх чадвар юм. Тиймдээ ч тогооч залуутай санаатайгаар амьдралаа холбож, хамтран амьдардаг бүсгүйчүүд цөөнгүй. Үргэлж тогоо шанага, хоол ундтай зууралдаад байхгүй ч, хааяахан хийсэн хоол нь үнэхээр амттай байхад бүсгүйчүүд хайлах шиг л болдог ажээ. 

Хоол хийх чадвар

14 Хүүхдэд хайртай

Эрчүүд бүсгүйчүүдийг бодвол хүүхдээс хол, хөндий байдаг. Гэвч олон дүүтэй эрчүүдийн хувьд хүүхдэд хайртай, халамж сайтай байх нь цөөнгүй. Бүсгүйчүүд хүүхдэд хайртай, халамжтай эрчүүдтэй амьдралаа холбоход үргэлж бэлэн байдаг.

Хүүхдэд хайртай

15 Авьяас

Төгөлдөр хуур, гитар зэрэг хөгжмийг үнэхээр сайхан тоглодог, эсвэл сагс, хөлбөмбөгийн спортод авьяастай, сайхан дуулдаг, бүжгийн эвсэлтэй гэх мэт бусдаас ялгарах давуу талтай, авьяаслаг эрчүүдэд бүсгүйчүүд үнэхээр талтай байдаг юм. Тиймээс хэрвээ та хайртай бүсгүйгээ өөртөө соронзон мэт татахыг хүсвэл төрөлхийн урлагийн мэдрэмжээ ашиглан, түүнийг уяраахдаа бэлдээрэй. 

Авьяас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()