СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Норвеги улс яагаад Европын холбоонд багтдаггүй хэвээр байгаа вэ?

Норвеги орон үнэхээр хэн ч атаархмаар өндөр хөгжилд хүрч чадсан орон юм. Нэг хүнд ноогдох ДНБ болон дундаж цалин нь дэлхийд эхний 10-т ордог, аз жаргалын индексээр байнга шахуу нэгт жагсдаг гээд Норвегийн ололт амжилтыг дурдаад байвал дуусахгүй. Гэхдээ та тус орон NATO-ийн гишүүн хэрнээ Европын холбоонд элсээгүй гэдгийг мэдээд гайхах нь гарцаагүй. Үүний цаад шалтгаан нь юу юм бол?

Норвеги улс яагаад Европын холбоонд багтдаггүй хэвээр байгаа вэ? Хадгалах

"300 сая иенийн хэрэг" - Японы түүхэн дэх хамгийн хачирхалтай дээрмийг хэн хийсэн бэ?

1968 оны 12-р сарын 10-нд Токио хотод Японы түүхэн дэх хамгийн том бөгөөд хачирхалтай дээрмийн хэрэг гарч байжээ. Тус хэргийг япончууд "санокуэнжикэн" буюу "300 сая иений хэрэг" гэж нэрлэдэг аж. Тухайн үеийн ханшаар 6 сая ам.долларын ханш хүрэх мөнгийг дээрэмдсэн тэдгээр этгээдүүдийг өнөөдрийг хүртэл илрүүлж чадаагүй байна. 

"300 сая иенийн хэрэг" - Японы түүхэн дэх хамгийн хачирхалтай дээрмийг хэн хийсэн бэ? Хадгалах

Хятад дахь Говийн цөлд сансраас харагдсан хачирхалтай дүрсүүд цахим хэрэглэгчдийн анхаарлыг татжээ

Саяхан цахим хэрэглэгчид Google Maps ашиглан БНХАУ-ын Их Говийн бүс, Шинжаан Уйгурын өөртөө засах орон болон Ганьсу мужийн хил орчмоос хачирхалтай дүрснүүдийг илрүүлжээ. Эдгээр нь тус бүртээ хэдэн километрийн урттай, этгээд хэлбэр дүрстэй байгаа нь олон хүний гайхшралыг төрүүлээд байгаа аж. 

Хятад дахь Говийн цөлд сансраас харагдсан хачирхалтай дүрсүүд цахим хэрэглэгчдийн анхаарлыг татжээ Хадгалах

Амны хаалт хүнийг илүү царайлаг харагдуулдгийг судалгаагаар тогтоожээ

Ковидын цар тахлын үед хүмүүсийн мэдэрсэн цөөхөн эерэг зүйлсийн нэгийг Британийн эрдэмтэд судалгаагаар баттай болгожээ. Дэлхий нийтийн амьдралын хэмнэлд томоохон өөрчлөлт оруулаад удаж буй коронавирус та бидний зүрх сэтгэлийг хүртэл хэсэг хугацаанд "дөнгөх" чадвартай бололтой. Учир нь нүүрний тал хувийг далдалсан амны хаалт нь тухайн хүнийг илүү царайлаг харагдуулдаг болохыг тэд тогтоожээ.

Амны хаалт хүнийг илүү царайлаг харагдуулдгийг судалгаагаар тогтоожээ Хадгалах
2022-01-18, 16:48

Өөрийгөө хөлдөөх аргаар гүн нойрсож, ирээдүйд сэрэхээр шийдсэн анхны хүний түүх

Шинжлэх ухааны зөгнөлт зохиолууд дээр хүнийг хөлдөөж хадгалдаг технологийн тухай гардаг билээ. Сонирхолтой нь бодит амьдрал дээр энэхүү туршилтыг хэд хэдэн удаа хийж үзсэн байдаг. Чухамдаа хамгийн анх Жэймс Хирам Бедфорд хэмээх эр өөрийгөө хөлдөөж байсан аж.

Өөрийгөө хөлдөөх аргаар гүн нойрсож, ирээдүйд сэрэхээр шийдсэн анхны хүний түүх Хадгалах

Номхон далайн усан доорх галт уулын дэлбэрэлт дэлхийг доргиов

Номхон далайн Тонга арлын ойролцоох усан доорх галт уул хүчтэй дэлбэрсний улмаас 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний чичиргээ нь асар хол орших Курилын арлуудад мэдрэгдэж, АНУ-ын Калифорнид хүртэл үер үүсгэсэн аж. Харин газар хөдлөлтийн нөлөөгөөр үүссэн цунамигаас Тонгагийн хаант улс иргэдээ хамгаалахын тулд бөөнөөр нь нүүлгэн шилжлүүлж байгаа юм байна. 

Номхон далайн усан доорх галт уулын дэлбэрэлт дэлхийг доргиов Хадгалах

Хятадуудын сүүлийн 20 жилд босгосон 7 аварга бүтээн байгуулалт

Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жил дэх хамгийн том тэсрэлт болсон гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа билээ. Тус улс Азид, цаашлаад дэлхийд давамгайлах тодорхой зорилготой. Олон улсын шинжээчид ч Хятадын эдийн засаг 2008 оноос хойш жил бүр Мексикийн эдийн засагтай тэнцэх хэмжээгээр тэлсээр ирсэн, ирэх арван жилд АНУ-ын хэмжээнд хүрч, хөгжих магадлалтай хэмээн үздэг. Хятадын эдийн засгийн өсөлтийг дагаад дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжиж байгааг шинэ инженерийн төсөл хөтөлбөрүүдээс тодорхой харж болно. Энэ үүднээс та бүхэнд Хятадын дэлхийд гайхуулж буй долоон том бүтээн байгуулалтыг танилцуулж байна.

Хятадуудын сүүлийн 20 жилд босгосон 7 аварга бүтээн байгуулалт Хадгалах

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хотын шинэчилсэн жагсаалт гарчээ

Британий "Economist Intelligence Unit" группээс жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн 133 хотыг амьдралын өртгөөр нь эрэмбэлсэн жагсаалтын энэ жилийн хувилбар шинээр гарчээ. Жагсаалтыг гаргахын тулд тэрхүү 133 хотод талх гэх мэтийн энгийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ  ямар үнэтэй байгааг харьцуулсан судалгаа хийдэг аж. Хот дахь амьдралын өртөг нэмэгдсэн эсвэл буурсан эсэхийг тогтоохдоо Нью-Йорк хотыг жишиг хэмжүүр болгон харьцуулдаг байна.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хотын шинэчилсэн жагсаалт гарчээ Хадгалах

Цагаан баавгайгаар дүүрэн арал дээр ганцаараа амьд үлдсэн Инуит бүсгүйн гайхалтай түүх

Зүүн Сибирийн бүс дэх Хойд туйлын тойргийн цаана, Чукотын тэнгисийн дунд Врангели хэмээх арал бий. Алслагдмал энэхүү арал нь Сибирийн цас мөсөөр дүүрэн хүйтэн усаар хүрээлэгдсэн байдгийн зэрэгцээ цагаан баавгайнаас өөр "оршин суугч"-гүй. Тиймдээ ч өнгөрсөн зуунд тус аралд хүрэхээр зорьсон судлаачдын аялал хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай аялалуудын нэг болж бичигджээ.

Цагаан баавгайгаар дүүрэн арал дээр ганцаараа амьд үлдсэн Инуит бүсгүйн гайхалтай түүх Хадгалах

Хуучин ажлаа дэндүү уйтгартай гэж шүүхдсэн Франц эр 40 мянган евро салгаж чаджээ

Нэгэн хэвийн, уйтгартай гэж ажлаа голсон хүмүүс ихэвчлэн өөр ажил хайхаас биш цалингаа нэмүүлж, тэр ч байтугай нөхөн төлбөр авахыг хүсдэг нь ховор болов уу? Гэтэл нэгэн франц эр дэндүү уйтгартай ажил нь түүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэмээн хуулийн байгууллагад хандаж, эцэст нь шүүхийн танхимаас 40 мянган евротой гарч чаджээ.

Хуучин ажлаа дэндүү уйтгартай гэж шүүхдсэн Франц эр 40 мянган евро салгаж чаджээ Хадгалах
2022-01-13, 17:38

Ресторанд үйлчлүүлэх эрхийг нь хасмаар бүдүүлэг хүмүүсийн ой гутам үйлдлүүд

Зуршил гэдэг ямар ч хүнд илэрдэг боловч зарим хүмүүсийн хэрээс хэтэрсэн онцгүй үйлдэл олон хүний дургүйцлийг хүргэдэг. Санаатай болоод санаандгүй байдлаар өрөөл бусдад төвөг учруулж буй тэдгээр хүмүүс гагцхүү өөрсдийн таатай мэдрэмж, бодол санааг эрхэмлэдэг бололтой. Цаг үе өөрчлөгдөж, энэ мэт үйлдэл гаргах хүмүүс цөөрсөн ч та бидний эргэн тойронд мэр сэр таарсаар байгаа тул "Би л болж байвал бусад нь хамаагүй" гэдэг хандлагаа өөрчилж, наад захын соёлд суралцах хэрэгтэй хүмүүсийн зургуудаас хүргэе.

Ресторанд үйлчлүүлэх эрхийг нь хасмаар бүдүүлэг хүмүүсийн ой гутам үйлдлүүд Хадгалах
2022-01-13, 16:44

Дэлхий дээрх анхны эзэнт гүрнийг байгаль эх хэрхэн мөхөөсөн бэ?

Хүн төрөлхтний түүхэнд хүчирхэг эзэнт гүрэн олон гарч ирж байсан ч ихэнх нь цаг хугацааны шалгуурыг давалгүй мөхсөн билээ. Тэдгээрийн сүйрэл нь дайн, бослого, тахал зэрэг янз бүрийн шалтгаантай байсан юм. Сонирхолтой нь хүний бус цэвэр байгалийн хүчин зүйлээс болж сүйрсэн эзэнт гүрэн бас байдаг аж. Энэ үүднээс та бүхэнд уур амьсгалын нөлөөгөөр устаж үгүй болсон түүхэн дэх хамгийн анхны эзэнт гүрэн Аккадын тухай хүргэж байна. 

Дэлхий дээрх анхны эзэнт гүрнийг байгаль эх хэрхэн мөхөөсөн бэ? Хадгалах