Норвеги улс яагаад Европын холбоонд багтдаггүй хэвээр байгаа вэ?

Норвеги орон үнэхээр хэн ч атаархмаар өндөр хөгжилд хүрч чадсан орон юм. Нэг хүнд ноогдох ДНБ болон дундаж цалин нь дэлхийд эхний 10-т ордог, аз жаргалын индексээр байнга шахуу нэгт жагсдаг гээд Норвегийн ололт амжилтыг дурдаад байвал дуусахгүй. Гэхдээ та тус орон NATO-ийн гишүүн хэрнээ Европын холбоонд элсээгүй гэдгийг мэдээд гайхах нь гарцаагүй. Үүний цаад шалтгаан нь юу юм бол?

Норвеги улс яагаад Европын холбоонд багтдаггүй хэвээр байгаа вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Норвеги улс хэдий баян ч эдийн засгаараа тийм ч хүчирхэг биш гэдэг буруу ойлголт бий.

Үнэн хэрэгтээ Норвеги нь бүхий л талаараа хөгжингүй оронд тооцогддог аж. Хөгжингүй орнуудын тоонд ороход хичнээн их ДНБ-тэй байх нь хамаагүй. Учир нь Саудын Араб, Катар зэрэг улсууд нь нэг хүнд ноогдох ДНБ-ээр дэлхийд тэргүүлдэг ч эдийн засаг болоод экспорт нь ганцхан газрын тос дээр тулгуурладаг учраас "хөгжиж буй орон" гэсэн тодорхойлтоосоо салж чадахгүй байгаа аж. 

Норвеги дээрх орнуудын адил газрын тос болон түлшний экспортоор их хэмжээний мөнгө олдог нь үнэн. Гэвч Арабын баян орнуудаас ялгаатай нь Норвеги бусад эдийн засгийн салбарууддаа газрын тосноос олсон мөнгөө шингээн хөгжүүлж чадсан учраас экспортоо "солонгоруулж" чадсан байна.

Доорх зургаас Норвегийн нэг хүнд ноогдох ДНБ-г бусад хөгжингүй орнуудын дундажтай харьцуулбал арай илүү байгааг та харж болно. (Норвеги - ногоон, бусад орнууд - цэнхэр)

Сүүлийн 40 жилийн хугацаанд Норвегийн үзүүлэлт дундаж түвшнээс нэг ч удаа доошилж байгаагүй нь тодорхой байна.

Мэдээж газрын тос ДНБ-ий өсөлтөд шууд нөлөөлж чаджээ. Гэвч сайн анзаарах юм бол сүүлийн жилүүдэд ДНБ-ий хэмжээ нь мэдэгдэхүйц унасан байгааг харж болно. Энэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн уналттай холбоотой юм.

Гэхдээ нефтийн үнэ Норвегийн эдийн засагт шууд нөлөөлдөг нь үнэн ч ганцхан түүн дээр тулгуурладаггүй гэдгийг сайн анзаараарай. 2013 онд нэг хүнд ноогдох Норвегийн дотоодын нийт бүтээгдэхүүн 100 мянган ам.доллар давах үед Брент маркийн баррель нефтийн жилийн дундаж үнэ 108.56 ам.доллар хүрээд байсан байна. 2016 он гэхэд нэг хүнд ноогдох ДНБ 70 мянган ам.доллар болтлоо буурах үед баррель газрын тос 30-40 ам.долларт хүрээд байжээ.

Гэхдээ газрын тосны үнэ хичнээн унаад ДНБ-ий түвшин нь бусад хөгжингүй орнуудын дунджаас буураагүй болох нь тодорхой байна. Чухам олон төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн экспортлодог, иргэд нь өндөр цалинтай "хэрэглэгч" болж чадсан учраас л Норвегийг хөгжингүй орон гэж тооцдог байна. 

Тэгэхээр хэрэв Европын холбоонд Румын, Болгар зэрэг даруухан орнууд багтаж чадаж байгаа юм бол Норвеги хүсэх л юм бол шууд элсэж чадна. 

Норвеги хаант засаглалтай орон учраас Европын холбоонд оруулдаггүй гэх бас өөр таамаг бий. Тус холбоо нь ардчилсан үзэл тулгуурлан байгуулагдсан учраас ингэх нь зүйн хэрэг гэж зарим хүмүүс боддог аж.

Нэгдүгээрт, Норвеги нь төрийн тэргүүнийхээ эрх мэдэл үндсэн хуулиар хатуу хязгаарласан хэмжээт эрхт хаант засагтай орон юм. Тус улсын хууль тогтоох гол байгууллага нь чөлөөт сонгуулиар гишүүдээ сонгодог парламент учраас Норвегийг ардчилсан үзэлтэй орон гэж тооцож болно. 

Хоёрдугаарт, засгийн газрын төрөл нь улс орныг Европын холбоонд оруулахгүй байх шалтгаан биш. Испани, Дани, Швед зэрэг бусад хэмжээт эрхт хаант улсууд тус холбоонд бий.

Жинхэнэ шалтгаан

Доорх зураг дээр Европын орнуудын ДНБ-г ам.доллараар харьцуулан харуулав.

Норвеги нь өөрсдөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд өндөр үнээр нийлүүлж чаддаг үнэхээр чинээлэг орон юм. Хэрвээ тэд Европын холбоонд нэгдэх юм бол хөгжил дорой орнуудын хямд хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо татваргүй нэвтрүүлэхээс өөр аргагүй болно. Үүний үр дүнд бүхий л барааны үнэ буурч, дотоодын үйлдвэрлэгчдийг сүйрүүлэх аж. 

Томоохон үйлдвэрлэгчдийн асуудлыг төрийн татаасаар хамгаалах боломжтой ч жижиг дунд аж ахуй буюу загасчид, фермерүүдийн хувьд бүх зүйл дуусна. Ам.доллараар тооцвол Болгарт дундаж цалин 900, Норвегид 5700 байдаг. Хэрвээ хамаагүй хямд үнэтэй Болгар үхрийн мах зах зээлд орж ирвэл Норвеги үхрийн мах түүнтэй өрсөлдөж чадахгүй нь мэдээж.

Жинхэнэ шалтгаан

Чухам энгийн иргэдийнхээ амьжиргааг хамгаалахын тулд л Норвегийн Вант Улс Европын холбоонд элсдэггүй юм. 

50 жилийн өмнө Норвегид 150,000 ферм байсан бол 2020 онд энэ тоо 38,713 болж буурчээ. Үүнээс 36,691 нь жижиг хэмжээтэй хувийн ферм юм. Таван сая хүн амтай улсын хувьд энэ нь асар том тоо гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Тус улсын оршин суугчдын 20 хүртэлх хувь нь фермийн ачаар амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс энэхүү "эмзэг" хөдөө аж ахуйн салбараа хамгаалж үлдэх нь маш чухал юм.

Үүний дээр Норвеги нь Шенгений бүсэд багтдаг учраас иргэд нь хөрш зэргэлдээ орнуудад чөлөөтэй зорчиж чаддаг. Тиймээс Норвегичууд Европын Холбоонд элсэх гэж яардаггүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()