Номхон далайн усан доорх галт уулын дэлбэрэлт дэлхийг доргиов

Номхон далайн Тонга арлын ойролцоох усан доорх галт уул хүчтэй дэлбэрсний улмаас 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний чичиргээ нь асар хол орших Курилын арлуудад мэдрэгдэж, АНУ-ын Калифорнид хүртэл үер үүсгэсэн аж. Харин газар хөдлөлтийн нөлөөгөөр үүссэн цунамигаас Тонгагийн хаант улс иргэдээ хамгаалахын тулд бөөнөөр нь нүүлгэн шилжлүүлж байгаа юм байна. 

Номхон далайн усан доорх галт уулын дэлбэрэлт дэлхийг доргиов
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орон нутгийн цагаар 17:10 цагт Полинезийн арлуудын нэг хэсэг Тонга арлын ойролцоо усан доорх галт уулын дэлбэрэлт болжээ.

Дэлбэрэлтийг сансраас харж болох хэмжээний хүчтэй байсан аж.

Үүнээс 20-иод минутын дараа Тонга арал хүчтэй цунамид өртөж байшин барилгууд усанд автсан байна.  Удалгүй АНУ-ын Номхон далайн эрэг болон Хавайн арлуудад цунамигийн сэрэмжлүүлэг гаргаж эргийн бүс нутагт байгаа бүх хүмүүсийг далайн эргээс холдохыг зөвлөжээ.

Тонга арлын эргийн ойролцоох Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлтийг Японы цаг уурын агентлагийн Химавари-8 хиймэл дагуулаас авсан зурагнаас харж болно. Дэлбэрэлтийн улмаас үүссэн цунамигаас зугтсан Тонгачууд уул өөд дүрвэж гарчээ. 

Хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад 5 километрийн өргөнтэй асар том үнсэн үүл босч, 20 орчим километрийн радиуст тархаж байгаа аж. 

Тонгагийн хаант улсын далайн эргийн хотуудад гудамж, байшингууд усанд автаж, оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. 

Хэрэв хүсэлт гаргавал Тонгагийн вант улсад туслахад бэлэн гэдгээ Шинэ Зеландын арми мэдэгдсэн байна. 

Галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт дэлхий даяар мэдрэгдэв.

Хунга-Тонга-Хунга-Хаапайгийн галт уулын дэлбэрэлт 7000 гаруй километрийн зайд орших Калифорнийн наран шарлагын газруудад хүчтэй давалгаа үүсгэж, эргийн зарим хотууд үерт автсан аж. Жишээлбэл, Санта Круз хотын гудамжууд доорхтой адил төрхтэй болжээ. 

АНУ-ын эрх баригчид Калифорнийн оршин суугчдыг далайн эргээс хол байхыг анхааруулжээ.

Гэвч Калифорни мужийн Сиал Бич хотын оршин суугчид далайн эргээс хол байхыг уриалсан засгийн газрын зааварчилгааг үл тоомсорлож, далайн хүчтэй давалгааны зургийг авахаар хотын усан онгоцны зогсоол руу хошуурчээ.

Калифорничууд тэдэнд юу ч тохиолдохгүй гэдэгт итгэлтэй байгаа ч цаг уурчдын үзэж байгаагаар цунамийн давалгаа дахин АНУ-ын баруун эрэгт хүрч магадгүй юм.

Тонгагийн цаг уурын албаны мэдээлснээр тус улс дахин цунамигийн аюулд өртөх магадлал өндөр байгаа аж. Одоогийн байдлаар тус оронд учирсан хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа гэнэ. 

Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул 800 км-ийн зайд орших Фижи арал дээр "аянга цахилгаан" мэт чимээ сонсогдсон байна. 

Тонга улсын нийтийн үйлчилгээний хорооны дарга Күйз Kyoa баасан гарагт "иргэд далайн эргийн нам дор газар, хад, наран шарлагын газар зэрэг аюултай бүсүүдээс хол байх ёстой" гэж мэдэгджээ.

Тонга улсын геологийн судалгааны албаны дарга Тааниела Кула хүмүүсийг гэртээ байх, гадаа байгаа бол амны хаалт зүүх, борооны ус цуглуулах системээ хаахыг тушаажээ. 

Калифорни мужийн Эль Сегундо нь цунамид өртөх аюултай бүс хэвээр байгаа аж. Галт уул дэлбэрсний дараа АНУ-ын Үндэсний цаг уурын алба баруун эргийг бүхэлд нь цунамид өртөх аюултай хэмээн сэрэмжлүүлэв.

Тонга улсын иргэн Мере Тауфа галт уул дэлбэрч байх үед гэртээ оройн хоол бэлдэж байсан гэж мэдэгджээ. Дэндүү хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн учраас тэрээр бөмбөг дэлбэрч байна хэмээн бодсон гэнэ. 

Тонгагийн албан ёсны сайтад цагдаа, цэрэг нийлсэн хамгаалалтын цуваа Тонга улсын хаан 6-р Тупоуг эргийн ойролцоох ордноос нь нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()