Элэг өвчилсөн үед илрэх 8 шинж тэмдэг

2019-02-06, 19:27
15,416

Элэг бол хоол шингээх, хүний биеэс хорт бодисуудыг гадагшлуулах ажиллагаанд голлох үүргийг гүйцэтгэдэг амин чухал эрхтнүүдийн нэг юм. Хэрэв элэгний үйл ажиллагаанд асуудал, хүндрэл учирвал үхэлд ч хүргэж болох эрсдэл үүснэ. Хэрэв таны биед дараах шинж тэмдгүүдээс илэрвэл элэг тань асуудалтай болсон гэсэн үг бөгөөд яаралтай эмчид хандахыг танд зөвлөе.

Элэг өвчилсөн үед илрэх 8 шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Арьс, нүд шарлана

"Шар" өвчин буюу арьс, нүдний цагаанд шар пигмент ихсэх нь элэгний үйл ажиллагаа муудах үед үүсдэг хамгийн түгээмэл эмгэг юм. Тодруулбал цөсөнд байдаг "билирубин" гэх шараас улбар шар өнгийн пигментийн ялгарал хэт ихсэх үед дээрх шинж тэмдэг гардаг. Эрүүл элэг нь "билирубин"-ий хэмжээг тогтвортой байлгадаг.

Арьс, нүд шарлана

2 Ихээр ядарч цуцна

Элэгнээс үүдсэн ядаргаа нь жирийн ядралтай адилгүй. Учир нь бие махбодь болон сэтгэл санаа хоёулаа энергиэр дутагдаж, тамир тэнхээ барагддаг. Аливаа зүйлийг хийх ямар ч сонирхолгүй болно. Зарим үед өглөө орноос босох нь эрүү шүүлт мэт санагдах нь бий.

Ихээр ядарч цуцна

3 Гэдэс шингэнээр дүүрэх

Голцуу элэгний хатуурал зэрэг эмгэгээс болж хэвлийн хөндийд шингэн хурах шинж илэрдэг. Ингэсэн үед тухгүй мэдрэмж төрж, зарим үед өвдөх бөгөөд гэдэс цанхайн дүүрч, хүндэрсэн тохиолдолд жирэмсэн мэт харагддаг. Шингэн мөн биеийн хөл, шагай хэсэгт хуралдаж хавагнуулна.

Гэдэс шингэнээр дүүрэх

4 Хоолны дуршил буурч, жин хасна

Байнга цатгалан мэт мэдрэмж төрж юм идэх хүсэлгүй болдог. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хурах хам шинжтэй зэрэг илрэх магадлалтай.

Хоолны дуршил буурч, жин хасна

5 Судас бүдүүрнэ

Арьсны өнгөн хэсэгт аалзны тор шиг жижиг судаснууд тодорч харагдаж байвал элэгний асуудал үүссэний шинж. Ихэвчлэн цээж, гар, хүзүү, нүүрэн дээр тодордог.

Судас бүдүүрнэ

6 Зарим газар хөхрөлт үүснэ

Элэг өвчилсөн үед бие дэх уурагны ялгарал зогсох юм уу удааширдаг. Үүнээс шалтгаалж муу цус хуралдсанаар арьсан дээр хөхрөлт үүсдэг байна.

Зарим газар хөхрөлт үүснэ

7 Шээс бараан өнгөтэй гарна

Шээсний өнгө ерийн байдлаас илүү бараан, тухайлбал гүн улбар шаргал, бор өнгөтэй гарна. Цөсний билирубиний хэмжээг элэг зохицуулж чадахаа больсноос энэ шинж тэмдэг илэрдэг.

Шээс бараан өнгөтэй гарна

8 Арьс загатнана

Элэгний хорт бодис шүүх чадвар муудсанаас биеийн нэг цэг ихээр загатнадаг. Ялангуяа шөнийн цагаар загатнаа бүр ихсэнэ.

Арьс загатнана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()