Израилийн "Төмөр дээвэр" хамгаалалтын систем Палестины пуужингуудын эсрэг үр дүнгээ үзүүлж байна

Израиль, Палестины мөргөлдөөн дахин дэгдэж эхлээд байна. Өнгөрсөн даваа гарагийн оройноос эхлэн Палестины исламист хөдөлгөөн ХАМАС Газын зурвасаас Израиль руу дор хаяж 700 пуужин, миномёт харвасан гэж Израйлийн Батлан ​​хамгаалах армийн төлөөлөгч Хидай Зилберман (Hidai Zilberman) мэдэгджээ. Зөвхөн өчигдөр орой л гэхэд Тель-Авивын суурьшлын бүс рүү 130 пуужин харваад байгаа аж.

Израилийн "Төмөр дээвэр" хамгаалалтын систем Палестины пуужингуудын эсрэг үр дүнгээ үзүүлж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дээрх пуужингуудын зарим нь байгаа амжилттай оносноос болж хэдэн арван хүн шархадсан байна. Гэвч агаарт буй пуужингийн 85-90 хувийг устгадаг Израилийн "Төмөр дээвэр" хэмээх агаараас хамгаалах системийн ачаар амиа алдах байсан хэдэн зуун хүмүүсийг хамгаалж, хохирлыг тодорхой хэмжээгээр танаж чадсан юм.

Палестин-Израилийн мөргөлдөөн улам ширүүсэхийн өмнө Зүүн Иерусалим дахь Хуучин хотын энгийн иргэд хооронд мөргөлдөөн гарч байсан. 4-р сарын 25-нд Радикал еврей бүлэглэлүүд Ортодокс еврейчүүдийг алгадаж байгаа Палестины өсвөр насны хүүхдүүдийн бичлэгээс үүдэн өс санаж, араб иргэд рүү дайрч эхэлжээ.

"Төмөр дээвэр" нь хагас болон бүрэн автоматжуулагдсан агаарын дайралтаас хамгаалах систем юм. Хиймэл ухаанд холбогдсон нарийвчлал бүхий радарын систем нь тухайн бүст орж ирсэн зөвшөөрөлгүй биетүүдийг илрүүлж, тэдгээрийг жижиг хэмжээний пуужингуудаар харваж сөнөөдөг юм. 

 

Харин 5-р сарын 7-нд 75 мянган мусульман арабчууд Ариун сүмийн ууланд цугларч, еврейн хэт үндсэрхэг үзэлтнүүдтэй мөргөлдөв. Үймээний үеэр 10 орчим хууль сахиулагч, олон зуун палестинчууд шархаджээ. Энэ бүхэн нь Исламын шашинтай хэд хэдэн гэр бүлийг нүүлгэх шүүхийн шийдвэрийн эсэргүүцлээс үүдэлтэй аж.

 

Израилийн эрх баригчид Палестины сонгуульд Арабуудыг оролцуулахыг хориглосон нь байдлыг улам даамжруулав. Зөвхөн Иерусалим хотод л гэхэд 300 мянган арабчууд амьдардаг бөгөөд еврэйчүүд тэдний эрхийг өдөр ирэх тусам боомилсоор байгаа аж. 

Үүнээс болж Ерөнхийлөгч Махмуд Аббас Израилийн талын хоригтой холбогдуулан сонгуулийг хойшлуулжээ. Палестины одоогийн Ерөнхийлөгчийг эсэргүүцэж буй ХАМАС бүлэглэл нь еврэйчүүдийн эсрэг хөдлөх өөр хэн ч байхгүйг ашиглаж, Израилд цохилт өгөхөөр шийдсэн байна. Гэхдээ ХАМАС зэрэг сөрөг хүчний эвслүүдийг Исламын шашинтай Арабчуудыг хамгаалж байгаа дүр үзүүлж, удахгүй болох сонгуулийн өмнөхөн өөрсдөдөө улс төрийн оноо цуглуулж байна гэж үзэж буй ажиглагчид олон байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()