СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Алтан цус" - Дэлхий дээрх хамгийн ховор бөгөөд үнэтэй цусны бүлэг

Алтан цус буюу 0 резустэй цус нь дэлхийн хамгийн ховор цусны төрөл бөгөөд сүүлийн 50 жилийн дотор 43 хүн энэ төрлийн цустай байсан гэнэ. Энэхүү цусыг шинжлэх ухааны судалгаанд болон цус сэлбэх үйл ажиллагаанд зориулж ихээр эрдэг. Ингээд уг ховор цусны талаар судлацгаая. 

"Алтан цус" - Дэлхий дээрх хамгийн ховор бөгөөд үнэтэй цусны бүлэг Хадгалах

Шинжлэх ухаан төгсөх цэг – Энэтхэгчүүд дараагийн төрөл байдаг гэдгийг ийнхүү нотолжээ

Шашинд гүн сүсэг бишрэлтэй, шинжлэх ухаанаас илүү шашныг шүтэн биширдэг хүмүүсийн дунд үхлийн дараах амьдрал, дараагийн төрөл гэх ойлголт түгээмэл байдаг билээ. Тэгвэл шүүх эмнэлэгийн шинжээч, гэмт хэрэг судлаач Викрам Чаохан хэмээх энэтхэг эр хойд төрөл байдаг гэдгийг ийнхүү баталжээ.

Шинжлэх ухаан төгсөх цэг – Энэтхэгчүүд дараагийн төрөл байдаг гэдгийг ийнхүү нотолжээ Хадгалах
2022-04-22, 09:39

Технологийн ертөнцийн талаарх сонирхолтой баримтууд

Орчин үед компьютер болон интернэттэй огт холбогдоогүй хүн гэж байхгүй болжээ. Тиймээс энэ төрлийн мэдээлэл олны анхаарлыг татах нь мэдээж. Ингээд та бүхэнд технологийн ертөнцийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Технологийн ертөнцийн талаарх сонирхолтой баримтууд Хадгалах

Нэг хүнийг тахин шүтэх үзэл яагаад амь бөхтэй оршсоор байна вэ?

Нэг хүнийг тахин шүтэх явдал нь улс төр эсвэл шашин, үзэл суртлын удирдагчид олон нийт хэт итгэж тэднийг бие хүнийх нь хувьд хэт бурханчлан өргөмжлөх, хэмжээгүй эрх өгдөг улс төрийн онцгой үйлдэл юм. 20-р зуунд нэг хүнийг тахин шүтэх үзэл дэлхий даяар тарсан ч шинэ мянганы босгон дээр бага багаар "хумигдаж" эхэлсэн байдаг. Харамсалтай нь өнөө үед энэхүү үзэгдэл эргэн хүчээ авч эхэлжээ. Үүний цаад шалтгаан юу бол?

Нэг хүнийг тахин шүтэх үзэл яагаад амь бөхтэй оршсоор байна вэ? Хадгалах

Болив дахь эртний хот болох Тиауанакогийн “Наран хаалга” гэж юу вэ?

Боливийн Титикака нуурын эрэг дээр, 4000 метрийн өндөрт эртний Тиауанако гэх хот бий. Энэхүү хот нь МЭӨ2-10-р зууны үед эрчимтэй хөгжиж байсан бөгөөд орчин үеийн Перу болон Чилигийн газар нутаг дээр үлдсэн колумбийн үеийн Америкийн соёл иргэншлийн төв цэг байсан юм. Харин архелогчид саяхан энэхүү газраас “Наран хаалга” гэх нэгэн сонирхолтой барималыг олж илрүүлсэн байна. Уг хашаан дээр буй бурхан яагаад уйлж байгаа юм бол?

Болив дахь эртний хот болох Тиауанакогийн  “Наран хаалга” гэж юу вэ? Хадгалах

Хүн яагаад бэлтгэл хийсний дараа маш их ядарч сульддаг вэ?

Спорт гэдэг нэг талаар хэн нэгний хувьд ажил, мэргэжил нөгөөтээгүүр хэн нэгний хувьд цагаа зөв боловсон өнгөрүүлэх хэрэгсэл билээ. Бэлтгэл сургуулилт хэдий хүнд байж болох ч цаг хугацааны явцад хүний бие дасан зохицож, өглөөний гүйлт хийж буй мэт хялбархан санагдах үе ирдэг. Мэдээж хэрэг бэлтгэлийн дараа ядарч тамирдах явдал гарах нь хэвийн үзэгдэл боловч урт хугацаанд өөрчлөлт гарахгүй сульдаж, тамирдсан хэвээр байвал энэ нь дараах шалтгаанаас үүдэлтэй байдаг ажээ.

Хүн яагаад бэлтгэл хийсний дараа маш их ядарч сульддаг вэ? Хадгалах
2022-04-17, 12:33

Дэлхийн нийтийн дунд тун түгээмэл байдаг эдгэрэшгүй 7 өвчин

Гипохондриак буюу эрүүл мэнддээ туйлын эмзэг ханддаг өвчтэй хүмүүсийн хувьд ямар нэг өвчин тусна гэх айдас цаг ямагт сэтгэлийг нь шаналгаж явдаг гэдэг. Тэдний хувьд улирлын томуу хүрэх төдийд л эмчид хандаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр буй мэт авирлах нь ч бий. Бид энэ удаад уншигч танд бүрэн эмчлэгдэх боломжгүй, хүн төрөлхтний дийлэнх нь халдварлан өвдсөн байдаг гэдгээ ч төдийлөн мэддэггүй, шинж тэмдэггүй “чимээгүй” өвчнүүдийг танилцуулж байна.

Дэлхийн нийтийн дунд тун түгээмэл байдаг эдгэрэшгүй 7 өвчин Хадгалах
2022-04-17, 12:33

Хүн төрөлхтний өвөг дээдэс сэлмэн соёот бартай хэрхэн зохицон амьдарч байсан бэ?

Хүмүүсийн сонирхлыг одоог хүртэл татдаг сэлмэн соёот бартай нэгэн цагт бидний өвөг дээдэс зэрэгцэн оршиж байсан билээ. Орчин цагийн технологийн дэвшлийн ачаар бид сэлмэн соёот барын дүр төрхийг хиймэл оюун ухаанд түшиглэн гаргаж чадсан ч тэдний мөхлийн талаар олон таамаглал одоог хүртэл асуулт хэвээр байгаа юм. Хүн төрөлхтний нөлөөгөөр устсан, хүнс тэжээлийн хомсдолд орсон, цаг уурын өөрчлөлт нөлөөлсөн гэхчилэн олон шалтгаануудыг тэдний мөхөлтэй холбон авч үзэж байна.

Хүн төрөлхтний өвөг дээдэс сэлмэн соёот бартай хэрхэн зохицон амьдарч байсан бэ? Хадгалах
2022-04-17, 12:32

Сиамын ихрүүдийн гунигтай түүх

Хамгийн анх сиамын ихрүүдийн талаар мэдээлэл 945 онд дурдагдаж байсан ч “сиамын ихэр” гэх ойлголт нэлээд хожим үүссэн байна. Сиамийн ихрүүдийн хувьд тэднийг ихэнхдээ циркийн үзүүлбэрт ашигладаг байсан гэнэ. Ингээд ховорхон тохиолдох төрөлхийн гажигтай сиамын ихрүүдийн гунигт түүхийг сонирхоцгооё.

Сиамын ихрүүдийн гунигтай түүх Хадгалах

40 насандаа ганц бие амьдрах нь ямар давуу талтай болохыг зураач бүсгүй өөрийн уран бүтээлээр харуулжээ

“Ганцаараа болон ганцаардмал” байх гэдэг нь эрс тэс ойлголт гэдгийг санах хэрэгтэй.  Бидний амьдарч буй нийгэмд ганц бие хэрнээ хүчирхэг бүсгүйчүүд их болсон бөгөөд тэд карьерын өсөлтөндөө анхаарч, эсвэл уран бүтээл хийж өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг. Ялангуяа урлагийн салбарын хүмүүс энэ төрөлд багтах нь элбэг.  

40 насандаа ганц бие амьдрах нь ямар давуу талтай болохыг зураач бүсгүй өөрийн уран бүтээлээр харуулжээ Хадгалах

Эмч нар нүдний торлог бүрхэвчийг ажиглан хүний амьдрах хугацааг тодорхойлох боломжтой гэдгийг тогтоожээ

Үхэх хугацаагаа урьдаас мэднэ гэдэг хүн бүрт таалагдаад байх зүйл биш боловч ойрын хугацаанд эмч нар хүний насыг нүдний торлог бүрхэвчийг судалж тогтоох боломжтой болох магадлалтай ажээ.

Эмч нар нүдний торлог бүрхэвчийг ажиглан хүний амьдрах хугацааг тодорхойлох боломжтой гэдгийг тогтоожээ Хадгалах
2022-04-16, 14:23

Индонезийн аймшигт уламжлал

Орчин үед Ойрх Дорнод, Африкийн 30 гаруй оронд эмэгтэй хүүхдийн хөвч хөндөх ёс амь бөхтэй оршсоор байна. Энэ мэс ажилбарыг хийдэг эмч нар хөвч хөндөх ёслол шашны ариун уламжлалаас гадна умайн хүзүүний хорт хавдраас сэргийлдэг ач тустай гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч энэ уламжлал нь эмэгтэйчүүдийн, тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг юм. Ихэнхдээ эдгэх үйл явц нь удаан хугацаа шаарддаг. Зарим охид цус алдаж, үргүй болж, заримдаа бүр амиа алддаг байна.

Индонезийн аймшигт уламжлал Хадгалах