Чихэн дэх хулхины өнгөөрөө эрүүл мэндээ шинжээрэй!

2017-11-20, 12:12
9,653

Мэргэжлийн эмч нар чихээ 1-2 долоо хоногт нэг удаа цэвэрлэхийг зөвлөдөг. Учир нь чихэнд гадны тоос, шороо ихээр хуримтлагддаг бөгөөд үүнийг цэвэрлэхгүй удвал үрэвсэл үүсэж улмаар сонсголын системийг гэмтээх аюултай. Гэхдээ цэвэрлэхдээ мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе. Сонирхолтой нь сүүлийн үед хулхиных нь өнгөөр тухайн хүний эрүүл мэндийг шинжиж болдог хэмээн эрдэмтэд үзээд байгаа юм. Тэгвэл энэхүү аргын талаар дэлгэрэнгүйг хүргэе.

Чихэн дэх хулхины өнгөөрөө эрүүл мэндээ шинжээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Саарал өнгө

Хэрэв чихээ ухахад таны чихнээс сааралдуу өнгийн хулхи гарч байгаа бол санаа зовох зүйлгүй. Ихэвчлэн агаарын бохирдол ихтэй хотод ажиллаж, амьдардаг хүмүүсийн чихнээс ийм өнгийн хулхи гардаг гэнэ. 

Саарал өнгө

2 Цусны толбо

Чих ухдаг хөвөнтэй модны үзүүрт цусны толбо байвал таны хэнгэрэг цоорсон байх аюултай. Энэ тохиолдолд таны чих рүү тоос болон бусад нянгууд орж гэмтээх эрсдэлтэй бөгөөд үүнээс болж дунд чихний үрэвсэл үүсэж, сонсгол тань бага багаар буурдаг. Иймд та заавал эмчид очиж үзүүлээрэй.

Цусны толбо

3 Хуурай

Арьсны тослог чанар багадсанаас болж чихэн доторх хуурайшилт үүсдэг. Энэ нь зөвхөн чих ч бус нүүр, гар, хүзүүний арьсанд илт мэдэгдэнэ. Энэ тохиолдолд та арьс болон үс арчилгааны бүтээгдэхүүндээ анхаарал хандуулаарай.

Хуурай

4 Хүрэн өнгө

Хүрэн бараан өнгийн хулхи гарч байвал сүүлийн үед ажил болон бусад асуудлаас болж ихээхэн стрессдэж, сэтгэл санаа болон бие махбодиороо хэцүү цагийг туулсныг илтгэдэг. Яг одоо танд амралт хэрэгтэй байгаа учир аль болох ажлаа багасгаж, гэртээ байхыг зөвлөе.

Хүрэн өнгө

5 Эвгүй үнэртэй

Хулхинаас эвгүй үнэр гарах нь дунд чихэнд ноцтой эмгэг байгааг илтгэнэ. Үнэрээс гадна чихээ ухаагүй үед ч гэсэн чих шуугих шинж тэмдэг илэрдэг. Иймд яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.

Эвгүй үнэртэй

6 Шар өнгө

Хэрэв сүүлийн үед таны чихнээс шар өнгийн хулхи гарч байгаа бол чихэн дотор үрэвсэл үүсэж байгаагийн шинж тэмдэг юм. Иймд үрэвслийг бага байгаа үед нь эмчлээрэй.

Шар өнгө

7 Хар өнгө

Хэрэв багахан хэмжээний хар өнгийн хулхи гарвал санаа зовох зүйл байхгүй. Харин хар хулхи гарахтай зэрэгцээд таны чих загатнаж байгаа нь мөөгөнцрийн шинж учраас мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.

Хар өнгө

8 Цагаан өнгө

Цагаан цайвар өнгийн хулхи нь биед төрөл бүрийн витамин дутагдсаны илрэл буюу ялангуяа төмөр, зэс зэрэг бодисуудыг хоол хүнс болон нэмэлтээр аваарай. Үүний тулд овьёос, шош зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөе.

Цагаан өнгө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()