Нэг хүнийг тахин шүтэх үзэл яагаад амь бөхтэй оршсоор байна вэ?

Нэг хүнийг тахин шүтэх явдал нь улс төр эсвэл шашин, үзэл суртлын удирдагчид олон нийт хэт итгэж тэднийг бие хүнийх нь хувьд хэт бурханчлан өргөмжлөх, хэмжээгүй эрх өгдөг улс төрийн онцгой үйлдэл юм. 20-р зуунд нэг хүнийг тахин шүтэх үзэл дэлхий даяар тарсан ч шинэ мянганы босгон дээр бага багаар "хумигдаж" эхэлсэн байдаг. Харамсалтай нь өнөө үед энэхүү үзэгдэл эргэн хүчээ авч эхэлжээ. Үүний цаад шалтгаан юу бол?

Нэг хүнийг тахин шүтэх үзэл яагаад амь бөхтэй оршсоор байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дарангуйлагчдын товч түүх

Хамгийн гол нь олонд хүндлэгддэг удирдагч байлаа гээд тухайн хүн тахин шүтэх үзлийн бай болохгүй. Харин нийгэм тэр чигтээ биш ч тодорхой тооны бүлэг тэрхүү удирдагчийг бурханчлан шүтдэг байхад хангалттай. Харамсалтай нь тахин шүтэх үзэл дарангуйллын нийгэм тогтох үндэс болдог. Учир нь энгийн удирдагчаас ялгаатай нь дарангуйлагч өөрийн үг үйлдэл бүрийг үг дуугүй гүйцэтгэх хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлж байж эрх мэдэлтэй болдог юм. Тиймээс дарангуйлагчийн алдаа нь хүртэл зөв үйлдэл хэмээн тахин шүтэгч нар үздэг аж. 

Чухамдаа 20-р зуун бол тахин шүтэх үзэл жинхэнэ утгаараа гарч ирсэн эрин юм. Дэлхийн 1-р дайны дараа томоохон эзэнт гүрнүүд задран унаж тэдгээрээс тусгаар тогтнолоо олж авсан орнуудад ардчилал түгэхийн хажуугаар өөрсдийн нэр алдрыг ашиглан тахин шүтэх үзэл дэлгэрүүлэх хүсэлтэй улс төрчид борооны дараах мөөг шиг олон гарч ирсэн. Үүний гайгаар Италид Муссолини, Герман Гитлер, ЗХУ-д Сталин гэх мэт дарангуйлагчид гарч ирсэн аж. Түүнчлэн Япон, Их Британи гэх мэт эзэн хаанаа хадгалж авч үлдсэн орнууд ч гэсэн төрийн тэргүүнээ бурхан хэмээн шүтэх болсон байна.

Харамсалтай нь шүүмжлэл огт хүлээж авахаа больсон дарангуйлагчид ард түмэн бус өөрсдийн ашиг сонирхлын төлөө аймшигтай шийдвэрүүд гаргасны нөлөөгөөр Дэлхийн 2-р дайн эхэлсэн юм. 

Ямартай ч дайны дараа барууны орнууд нэг хүнийг тахин шүтэх үзэл аюултай гэдгийг ойлгон үүний эсрэг тэмцэж эхлэв. Гэвч 1950-аад оноос эхлэн дэлхийн буурай орнуудад мөн л олны дэмжлэгийг авсан удирдагчид өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үүднээс тахин шүтэх үзлийг дэлгэрүүлж эхэлсэн нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна. 

Дарангуйлагчдын товч түүх

2 Тахин шүтэх үзлийн бүтэц

19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үед уг үзэгдэл анх гарч ирж байгааг анзаарсан Германы социологич Макс Вебер хувь хүн өөрийн тахин шүтэх үзлийг гаргаж ирэхийн тулд дараах 3 зүйлийг бүрдүүлсэн байх ёстойг тодорхойлжээ. 

Нэгдүгээрт харизм буюу бусдад шууд таалагддаг байх хэрэгтэй. Тухайн хүн заавал царайлаг байх нь албагүй, харин хийх үйлдэл, гаргаж буй шийдвэрүүд нь бусдад ер бусын санагддаг байх ёстой. 

Хоёрдугаарт дагалдагчдын үнэнч байдал, удирдагчид итгэх итгэл чухал. Тухайн удирдагчийг дагаж буй хүмүүс хэлсэн үг бүрийг нь үг дуугүй дагаж итгэдэг байх ёстой. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр удирдагчийн дүр төрхийг "бурхан"-члан харагдуулах, түүнд захирагдана гэдэг улс орны ирээдүйг хамгаалах цорын ганц гарц гэдэгт олныг итгүүлэх нь чухал. Удирдагч онцгой чадвар эзэмшсэн гэдгээ олон нийтэд харуулах нь энэхүү явдалд том дэмжлэг үзүүлнэ. 

Гуравдугаарт төрийн алба болон байгууллагуудад үргэлж шүүмжлэлтэй хандах, байнга нөхцөл өөрчлөлт авч ирэх хүсэлтэй гэдгээ харуулах. Ерөнхийдөө ард иргэдийн амьдрал хүнд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч энэхүү харанхуй эрин үеийг туулж, гэрэлт ирээдүй рүү хөтөлдөг манлайлагч байж чадна гэдэгт олон нийтийг итгүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь эрх мэдэл бус үүрэг хариуцлага өөр дээрээ авч байгаа гэдгээ иргэдэд ойлгуулах юм. 

Тахин шүтэх үзлийн бүтэц

3 Тахин шүтэх үзэл олон нийтийн дунд хэрхэн тархдаг вэ?

Дээр дурдсанчлан тахин шүтэх үзэл нь голчлон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тардаг. Тэрхүү сурталчилгаанууд нь "Сайхан нийгэм, тэр бүү хэл газар дээрх диваажинг байгуулна" гэсэн утгатай байна. Энэхүү эрхэм зорилгоо хэзээ нэгэн цагт бус ойрын ирээдүйд биелүүлж чадна гэдгээ удирдагч нь харуулах ёстой. 

Ийм зүйл сонссон ард иргэд буюу дагалдагчид нь тэрхүү гэрэлт ирээдүйд хүрэхийн тулд удирдагчдаа юу юунаас илүү үнэнч болж хувирна. Түүгээр ч зогсохгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувь хүнийг шүтэх үзлийг бий болгоод зогсохгүй тухайн хүн улсын эрхийг гартаа авсан явдал нь бараг л тэнгэрийн бошго, бурхны зарлиг мэтээр сурталчилж эхэлнэ. Үүнд мэдээж олон нийт итгэж дарангуйлагчийн эрх мэдэл улам бэхжинэ. 

Сонирхолтой нь энэ бүхний хажуугаар удирдагчийг иргэдээс бүх талаараа илүү гэж харуулж болохгүй. Үүний оронд түүнийг найз нөхөр эсвэл гэр бүлийн гишүүн мэтээр харуулах нь илүү үр дүнтэй. Жишээлбэл, тантай яг ижил орчинд өсч төрсөн, нэг зүйл хэрэглэж ижил ном зохиол сонирхдог хүн төрийн тэргүүн болсон гэхээр нэг л дотно санагдана. 

Чухамдаа ийм учраас дарангуйлагчийн хүрээллийн бүтэц нь улс төрийн бүлэглэл бус гэр бүлийн зохион байгуулалттай төстэй байдаг аж. "Гэр бүлийн гишүүн"-дээ итгэхгүй бол өөр хэнд итгэх билээ.

Тахин шүтэх үзэл олон нийтийн дунд хэрхэн тархдаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()