Шинжлэх ухаан төгсөх цэг – Энэтхэгчүүд дараагийн төрөл байдаг гэдгийг ийнхүү нотолжээ

2022-04-22, 09:39
3,949

Шашинд гүн сүсэг бишрэлтэй, шинжлэх ухаанаас илүү шашныг шүтэн биширдэг хүмүүсийн дунд үхлийн дараах амьдрал, дараагийн төрөл гэх ойлголт түгээмэл байдаг билээ. Тэгвэл шүүх эмнэлэгийн шинжээч, гэмт хэрэг судлаач Викрам Чаохан хэмээх энэтхэг эр хойд төрөл байдаг гэдгийг ийнхүү баталжээ.

Шинжлэх ухаан төгсөх цэг – Энэтхэгчүүд дараагийн төрөл байдаг гэдгийг ийнхүү нотолжээ

Хойд нас гэж бий юу?

Энэтхэгийн шүүх эмнэлэгийн мэргэжилтэн Викрам Чаохан ахин төрсөн гэх хүүгийн тохиолдол дээр үндэслэн судалгаа явуулжээ. Тэрээр мэргэжлийнхээ үүднээс талийгаач болон хүү хоёрын бичгийн хэвд шинжилгээ хийсэн аж.

6 настай Таранжит Синг хүү өмнөх амьдралынхаа тухай гэх хачирхалтай түүхүүдийг ээж, аавдаа ярьж, тосгоноосоо зугтахаар хэд хэдэн удаа оролдлого хийсэн удаатай. Өмнөх амьдралдаа Сатнам Синг нэртэй байсан гэх тэр хүү амьдарч байсан тосгон, төрөл төрөгсөд, найз нөхөд гээд бүх зүйлсээ нэг бүрчлэн мэддэг бөгөөд сургуулиасаа харих замдаа моторт скүүтэрт дайруулж амиа алдсан гэдгээ ч сайн санадаг ажээ.

Хойд нас гэж бий юу?

Хүүгийн ярьдаг түүх хэтэрхий бодитой байсан тул түүний эцэг, эх түүний ярьсан тосгонд очиж шалгахад түүний төрөл төрөгсөд гэх хэнийг ч олж чадаагүй аж. Харин тосгоыхон тэдэнд ижил нэртэй өөр нэгэн тосгон эсрэг зүгт байдаг талаар ярьж байжээ.

Энэ түүх гэмт хэрэг судлаач, шүүх эмнэлэгийн мэргэжилтэн Викрам Чаоханы анхааралд өртөж, хувиараа судалгаа хийж эхэлжээ. Тэрээр Сатнамын амьдарч байсан гэх тосгонд очиж нас барсан хүүгийн болон Таранжит хүүгийн бичгийн хэвийг авч шинжилгээ хийсэн аж. Тэрбээр хүний бичгийн хэв гэдэг хурууны хээ мэт ахин давтагдашгүй зүйл хэмээн тодорхойлсон бөгөөд хамгийн сонирхолтой нь нас барсан хүүгийн болон Таранжитын бичгийн хэв ижил байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Таранжит хүү хэдий 6 настай ч харьцангуй тогтсон бичгийн хэвтэй байсан нь анхаарал татахуйц байна гэж тэрбээр өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()