СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монголын нео-нацистууд гадныханы дуранд

“Даяар монгол хєдєлгєєн” тэргvvтэй нео – нацист vзэл баримтлал стиль имиж бvхий vндсэрхэг vзэлтнvvдий бvлэгvvд сvvлийн жилvvдэд манайд хvчээ авч, борооны дараах мєєг шиг олширон, vйл ажиллагаагаа эрчимтэй явуулах болсон. “Хvн алж болохгvй, хужааг алж болно” – гэдэг уриатай гэхэд хилсдэхгvй тэдгээр залуус гадаад эртэй хамт явж харагдсан бvсгvйг таарсан газраа барьж аваад vсийг нь халзалж, олны ясыг хавталзуулж, нийгэмд айдас, зарим хvмvvст бахархалыг тєрvvлж байсан саяхан. Одоо ч гэсэн идэвхи нь сулраагvй байгаа эдгээр залуус сvvлийн vед гадныхны анхаарлыг ихээр татах болжээ. Харин харь орныхон, тэр тусмаа европчууд манай хэт vндсэрхэг vзэлтнvvд буюу скинхедvvдийг нилээн хоржоонтой єнцгєєс нь харж, шоолонгvй хандсан сэтгэгдэл vлдээсэн байна билээ. Ингээд гадны нэгэн сайтнаас авсан Монголын нацист залуусын тухай бяцхан фото сурвалжлагатай таныг танилцуулъя.
Монголын нео-нацистууд гадныханы дуранд Хадгалах

Британийн тэрбумтан эр охиноо хөх томруулах мэс засал хийлгэхийг ятгажээ

Их Британийн дуулиант амьдралтай чинээлэг эр Барри Дрюитт-Барлоу (Barrie Drewitt-Barlow) өөрийн охины хуучин найз залууд ухаангүй дурлаж, хүүхэдтэй болсон талаар хачирхалтай мэдээлэл гарсан цаг саяхан билээ. Харин энэ удаад түүний охин Саффрон Дрюитт-Барлоу (Saffron Drewitt-Barlow) олны анхаарлыг татсан шуугиан дэгдээгээд байна. Тэрээр сүүлийн таван жилийн хугацаанд гоо сайхны тарилгын тусламжтайгаар гадаад төрхөө өөрчилж, эцэст нь мэс заслын хутга биедээ хүргэхээр шийджээ.

Британийн тэрбумтан эр охиноо хөх томруулах мэс засал хийлгэхийг ятгажээ Хадгалах

Саддам Хуссейний ач хүү Америкийн тусгайгийнхныг гайхшруулсан нь

Хэдийгээр Америкийн дайсан орны иргэн байсан ч "New York Times" сэтгүүлийнхэн энэ хүүгийн эр зоригийн талаар дурдахгүй өнгөрүүлж чадаагүй юм. 14 настай хүү ганцаараа АНУ-ын тусгайгийнхны эсрэг бүтэн 6 цаг тэмцсэн байна.

Саддам Хуссейний ач хүү Америкийн тусгайгийнхныг гайхшруулсан нь Хадгалах

Шөнө дунд яагаад цонхоор харж болдоггүй вэ?

Хорвоо ертөнцөд, бидний мэдэхгүй, учрыг нь тайлж дөнгөхгүй олон нууцлаг хийгээд аймшигтай зүйлс оршин байдаг. Гэвч бид тэдгээрийг амьдралдаа тодорхой хэмжээнд бага ч болов мөрдөж, итгэж чадвал өөрийгөө болоод хайртай нэгнээ аюулт зүйлээс хамгаалж чадах юм. Ийнхүү хамтдаа та бүхний зүүд, зөн совин, айдсын учир зангилааг тайлахыг хичээцгээе!

Шөнө дунд яагаад цонхоор харж болдоггүй вэ? Хадгалах

Эрт үед ашиглаж байсан эмчилгээний "ширүүн" аргууд

Өнгөрсөн үед түгээмэл хэрэглэгдэж байсан зарим эмчилгээний аргууд өнөөгийн бидний нүдээр хэтэрхий аймшигтай, зэрлэг харагдана. Тухайлбал, эртний египетчүүд тархи цусан хангамжийг, зүрх оюун ухааныг хариуцдаг гэдэгт бат итгэдэг байж. Тэр байтугай Гиппократ буюу "Хэвлийд төөрсөн умай" хэмээх онош хүртэл гаргаж, эмчилгээ хийж байсан гэнэ. Ингээд эрт үед ашиглагдаж байсан хамгийн аюултай, зэрлэг гэмээр эмчилгээний аргуудыг сонирхуулъя. 

Эрт үед ашиглаж байсан эмчилгээний "ширүүн" аргууд Хадгалах

Америкийн конгрессын гишүүн бүсгүйг огцроход хүргэсэн дуулиант явдал

АНУ-ын конгресст Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Кэти Хилл туслахуудынхаа нэгтэй ёс бус харилцаа үүсгэсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь энэ 7 хоногт дэлхий дахины анхаарлыг татсан юм. Тэрээр нөхөр болон туслах эмэгтэйн хамт садуур самуун явдалд тооцогдохуйц үйлдэл хийсэн нь олон нийтэд ил болсон байна. Цахим орчинд нийтлэгдэн шуугиан тариад байгаа улс төрчийн нүцгэн зурагтай холбогдох асуудалд Цагаан ордны ёс зүйн хорооноос шалгалт явуулж байгаа аж. 

Америкийн конгрессын гишүүн бүсгүйг огцроход хүргэсэн дуулиант явдал Хадгалах

20 жилийн өмнө ор сураггүй болсон хосуудын нууцыг усанд шумбагч эр хэрхэн илрүүлсэн бэ?

Гол мөрөн, нуур цөөрмүүд өөртөө учир нь тайлагдаагүй гэмт хэргийн нууцийг урт удаан хугацааны туршид хадгалж байсан тохиолдол цөөнгүй. Тэгвэл саяхан АНУ-ын Атланта хотын иргэн, усанд шумбагч Жереми Бо Сайдс 21 жилийн өмнө үдэшлэгт явахаар гэрээсээ гараад ор сураггүй алга болсон залуу хосуудын илрээгүй хэргийн ул мөрийг олж, нууцлаг хэрэг илрүүлэх өөрийн хүслээ гүйцэлдүүлжээ.

20 жилийн өмнө ор сураггүй болсон хосуудын нууцыг усанд шумбагч эр хэрхэн илрүүлсэн бэ? Хадгалах
2021-12-28, 14:53

Амьтны ертөнцийн хамгийн муу ээжүүд

Эхийн хайртай зүйрлэх зүйл энэ хорвоод үгүй. Хүн ч бай, амьтан ч бай ээж л болсон бол үр зулзаганыхаа төлөө бүхнийг хийх хүсэл төрж, түүнийг энэрэл хайраараа ундаалдаг нь байгалийн жам. Гэхдээ энэхүү байгалийн хууль бүх амьтдад үйлчилдэггүй ажээ. Зарим төрлийн амьтад төрхөөсөө л эхийн хайр гэдгийг мэдэрдэггүй бөгөөд тэд өлсөж үхэхгүйн тулд, эсвэл зэрлэг амьтнаас өөрийгөө аврахын тулд зулзагаа золиослох нь энгийн үзэгдэл. Ингээд амьтны ертөнц дахь хамгийн муу ээжүүдтэй танилцацгаая.

Амьтны ертөнцийн хамгийн муу ээжүүд Хадгалах

Германчууд дэлхийн 2-р дайнд ялсан бол манай дэлхий ийм байх байсан

Германчууд дэлхийн 2-р дайныг өдөөхдөө дайнд ялалт байгуулах төдийгүй дэлхийн шинэ дэг журмыг бий болгох бүхэл бүтэн цогц төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулсан байсан гэдэг. Хэрвээ дэлхийн 2-р дайнд Гитлер тэргүүтэй нацистууд ялалт байгуулж, Герман улс бууж өгөөгүй байсан бол өдгөө дэлхий ертөнц одоогийнхоосоо тэс өөр байх байсан гэдэгт уншигч та ч эргэлзэхгүй биз ээ. Бид энэхүү нийтлэлээрээ “Дэлхийн 2-р дайн”-д Германчууд ялсан бол дэлхий одоогийнхоосоо яг юугаараа өөр байх байсныг тодруулан хүргэх болно.

Германчууд дэлхийн 2-р дайнд ялсан бол манай дэлхий ийм байх байсан Хадгалах

Дэлхийн хамгийн аюултай 10 амьтан

Манай гаригийн шим ертєнцийн есєн зvйлийн амьд бодгалиудын дотроос хvн бидний эрvvл мэнд, амьд явах эсэхт хамгийн их нєлєєтэй, хамгийн аюултай 10 амьтны талаар мэдээлэл танд илvvдэхгvй гэдэгт итгэлтэй байна. Зарим хvмvvс говийн баавгай, мазаалайг хєєрхєн л гээд байдаг, зааны тугалыг эгдvvтэй л гээд байдаг, гэтэл амь насанд нь vнэхээр аюултай 10 амьтны нэг эсэхийг мэдэлгvй л явж байдаг шvv дээ. Тvvнчлэн хєнєєлтэйгєє тулвал бvх амьтан битгий хэл амьгvй биет хvртэл аюултай, арга эвийг нь олвол бvх зvйл ивээлтэй гэдгийг бас дурьдах нь зvйтэй байх.

Дэлхийн хамгийн аюултай 10 амьтан Хадгалах

Сүнсэнд даруулах гэж юу вэ?

Нойр хулжиж, арай ядан унтах гэхээр удалгүй сэрж, хэн нэгэн, хаа нэгтэйгээс ажиглаад байх шиг санагдана. Тэрчлэн элдэв сонин чимээ чихэнд сонсогдож, яаж ч хүчлээд өөрийгөө хөдөлгөж, дуугарч чадахгүйгээр үхэл амьдралын заагт гацсан мэт санагдаж байсан уу? Хар дарсан зүүд мэт энэ мэдрэмж өнгөрч, арай ядан ухаарах тэнхэлтэй болоход хамаг бие тамирдаж, ядарсан байна. Хэрэв танд иймэрхүү аймшигтай зүйлс тохиолдож байсан бол та анхаарлаа нааш нь түр хандуулаарай. "Сүнсэнд даруулах" хэмээн бидний ярьдаг энэхүү үзэгдлийг учрыг хамтдаа олцгооё.

Сүнсэнд даруулах гэж юу вэ? Хадгалах

Онгоцны үйлчлэгч нарын нууц амьдрал

Онгоцны үйлчлэгч нар үргэлж л бидний хараанд байдаг шүү дээ. Өв тэгш бие хаа, царай зүс, тал бүрийн мэдлэг гээд л тэдэнд байхгүй зүйл гэж үгүй мэт... Үйлчлүүлж буй хүн бүхэнтэй найрсаг харьцаж, үргэлж л сайхан харагддаг. Гэвч тэдгээр сайхан багны цаана юу болдгийг бид төдийлөн мэддэггүй, бүр төсөөлөл ч үгүй. Тиймээс ч та бүхэндээ онгоцны үйлчлэгч нарын тухай сонирхолтой 20 асуултын хариултыг хүргэе. Эдгээр сэдвүүдийг бид тэднээс асуухыг хүсдэг ч төдийлөн зориглодоггүй билээ. 

Онгоцны үйлчлэгч нарын нууц амьдрал Хадгалах