Хятадын уламжлалт загасчлал

2012-07-21, 21:50
23,635

Ганнет буюу баклан шувууг Хятадууд мянган жилийн тэртэйгээс загас агнуурын ажилдаа ашиглаж иржээ. Хятадын загасчид гэр бүл болон өөрсдийгөө тэжээхэд хангалттай хэмжээний загас барихын тулд энэ амьтнаар туслуулсаар ирсэн байна. Ингээд та бүхэнд Хятадын уламжлалт загасчлалын талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Ганнет шувууг загасчин нь өөртөө дасгаж, дасгалжуулахын тулд хэдэн долоо хоногийн турш сургадаг байна. Эхэндээ эзэн нь шувуугаа торонд байлгаж, хооллон ундлангаа толгойг нь элбэн эрхлүүлдэг ажээ.

Хятадын уламжлалт загасчлал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа





Энэ шувуу нь эзэндээ маш хурдан дасдаг байна. Тэдэнд хооллуулж, эрхлэх нь их таалагддаг ажээ. Ганнетууд нь хоёр долоо хоногийн дараа гэхэд яг л үнэнч нохой шиг аашилж эхлэн, эзэнтэйгээ хамт байхдаа жаргалтай болж, гар дээр нь суун, хамтдаа загасанд явж эхэлдэг байна. Гэхдээ загасчид ганнет шувууны барьсан загасыг хэрхэн өөртөө авдаг нь танд сонин санагдаж байгаа байх.



Тэр шувуу чинь рефлексээрээ загасаа залгичихна шүү дээ. Тэгвэл шувууны барьсан загасыг загасчид авч чаддагийн нууц нь түүний хоолойд суурилуулдаг цагариганд оршино. Тэрхүү цагариг нь шувуунд огт саад болж, хор нөлөө учруулдаггүй байна. Тиймээс жижигхэн загаснууд шувуунд амархан залгигдаж, томууд нь хоолойд нь тээглэдэг ажээ. Ингээд загас барьсан шувуу нь эзэн дээрээ нисэн ирж, цаадах нь загасыг нь авдаг байна. Дээр хэлсэнчлэн шувууд жижиг биетэй загаснуудаа шууд идэж, харин томуудаа эзэндээ өгдөг. Ийм хоёр биендээ ашигтай харилцаатай шувуу, эзэн хоёр нь маш сайн хамтрагчид болдог нь мэдээж. Нэг хятад загасчин дунджаар 30 орчин ганнет шувууг гаршуулдаг байна. Энэхүү загасчлалын аргыг Хятадууд биш харин Македончууд 2000 жилийн тэртээд анх нээсэн ажээ.





















































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()