Иргэдийн цахим хэрэглээ яагаад "хөндлөн" болсон бэ?

2020-05-04, 11:03
3,534

Амжилттай бизнесмэн, өсөн нэмэгдэж яваа энтрепренер, салбартаа манлайлагч залуус, өөрийгөө дараагийн шатанд бэлдэж буй зогсолтгүй урагшилдаг хэн бүхний гар утасны хэрэглээ "босоо" (portrait) бус "хөндлөн" (landscape) буюу илүү Entertainment болж өөрчлөгдөж байна. Тэгвэл таны ухаалаг утсаа ашиглах хэв маягийг өөрчилж буй сүүлийн үеийн энтертаймент трэндүүдээс танилцуулъя.

Иргэдийн цахим хэрэглээ яагаад "хөндлөн" болсон бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Видео стриминг

Киног биет болон цахим хэлбэрээр худалдаж авах, хууль бус сайтаас чанар муутайгаар үзэх, эсвэл телевизээр дамжуулах хуваарийг хүлээдэг үе нэгэнт ард хоцорчээ. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн тоогоо хурдацтай нэмж, дэлхий нийтэд нэгэнт тэргүүлэх байр сууриа тогтоогоод буй "стриминг" үйлчилгээ байгаа болохоор тэр. Зөвхөн АНУ-д л гэхэд нийт үзэгчдийн 20 хувь нь Netflix, Hulu зэрэг үйлчилгээг байнгын энтертаймент хэрэглээгээ болгосон гэсэн судалгаа гарсан байна.

Өөрийн сонирхсон бүхий л видеог нэг дороос, хурдтай, чанартай, найдвартайгаар хүлээн авч үзэх боломжийг олгосон нь үүний гол шалтгаан. Мөн ямар ч хүн өөрөө контент үйлдвэрлэж, бусадтай хуваалцаж, мөнгө олох боломжтой болгосон нь маш том давуу тал юм. 

Үүнийг дагаад томоохон контент үйлдвэрлэгчид шинэ бүтээлээ стриминг хэлбэрээр эхлэн хүргэж, өмнөх алдартай бүтээлүүдээ ч гэсэн үзэгчид ойр, шинэ хэлбэрт хувиргаж байна. Интернетийн хэрэглээ байнга өсөн нэмэгдэж, хэвлэл мэдээлэл, энтертайнмент, бизнесийн салбарууд контентоо видео хэлбэрээр хүргэхийг чухалчилдаг болсон энэ үед стриминг үйлчилгээний цар хүрээ, хүртээмж улам өсөн нэмэгдсээр байх нь тодорхой юм.

Видео стриминг

2 Хөгжмийн стриминг, подкаст

Та бидний хөгжим сонсох, аудио мэдээлэл авах хэрэгцээ урьд өмнө нь хэзээ ч ийм эрх чөлөөтэй байсангүй. Хязгааргүй гэмээр дуу, хөгжмийн сангаас хүссэнээ сонсох, ашиглах, түүнчлэн уран бүтээлчдэд илүү олон хүмүүст хялбар аргаар бүтээлээ хүргэх боломжийг "Spotify", "Deezer" гэх мэт стриминг үйлчилгээнүүд олгожээ.

Түүнчлэн мэдлэг, мэдээллийн арвин их хэрэгцээг дагаад өөрийгөө хөгжүүлэх, амжилтын төлөө зүтгэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс подкасттай нөхөрлөх болсон нь сайшаалтай. Ажил, сургуульдаа очих зам, гэртээ амарч байх хугацаандаа подкаст сонсон мэдлэгээ тэлж, эсвэл өөрөө хийн бусдад хуваалцах болсон нь шинэ үеийн бас нэгэн эерэг трэнд юм.

Хөгжмийн стриминг, подкаст

3 Мобайл тоглоом

Шинээр гарч буй ухаалаг утаснуудын техник үзүүлэлт, хүчин чадал, ажиллах боломжууд компьютерээс илүү гарна уу гэхээс дутахааргүй болсон. Өдгөө дэлхийн видео тоглоомын зах зээл 160 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд үүний талаас илүү хувийг нь гар утасны тоглоом эзлэх болжээ. Ердөө 10 хүрэхгүй жилийн өмнө гар утасны тоглоомын зах зээл ердөө 13 тэрбум ам.долларт хэмжигдэж байсан гэхээр энэ салбар ямар хурдацтай хөгжиж байгааг харж болно.

Тэгэхээр хүмүүс яагаад гар утасыг илүүд үзэх болов? Мэдээж хэрэг хаана ч гэсэн аваад явж болохоор авсаархан учраас хүссэн цагтаа гаргаж ирээд тоглож болно. Мөн орчин үед хүн бүр ухаалаг утастай болсон учраас хэрэглэгчдийн тоог нэмэх тал дээр санаа зовох хэрэг байхгүй. Ухаалаг утасны тоглоомууд нь өөрсдөө илүү боловсронгүй болж байгаа тул илүү олон хүмүүс тийшээ хошуурах болсон билээ.

Хамгийн гол нь тоглогч нар хаанаас ч хамаагүй хүссэн хүнтэйгээ холбогдон олон төрлийн тоглоос тоглож болдог болсон учраас энэ нь нэг төрлийн нийгэмших хэв маяг болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс ирээдүйд энэ салбар цаашид ч илүү хурдацтай хөгжих нь эргэлзээгүй юм. 

Мобайл тоглоом

Та ч бас эдгээр жишгийг дагаж, илүү сонирхолтой, адал явдалтай хэв маягийг эрэлхийлдэг бол Юнителийн Хосолсон болон Дараа төлбөрт үйлчилгээ ENTERTAINMENT болж шинэчлэгдсэнийг дуулгахад таатай байна. 

Юнителийн Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод LookTV-ийн тв суваг, кино багцаас Дэлхийн болон Монголын шилдэг кино контентуудыг ҮНЭГҮЙ үзээрэй. Мөн танд кино, хөгжим, тоглоом, энтертайнмент ертөнцөөр аялах дата эрх чөлөөг санал болгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.